Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Хөтөлбөрүүд -> Бизнесийн эрх зүй  

БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙ


Бизнесийн эрх зүй мэргэжлээр эрх зүйн бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь эрх зүйн хичээлүүдээс гадна эдийн засаг, бизнесийн хичээлүүдийг уялдаа холбоотойгоор тусгахын зэрэгцээ мэргэжлийн ур чадварын хичээлийг оруулсан, улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалт юм.


Хөтөлбөрийн онцлог нь эрх зүйн бакалаврын боловсролын агуулга, арга зүй, сургалтын орчны нийтлэг шаардлагын хүрээнд эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, санхүү, хөрөнгө оруулалт, хүний нөөц, бизнесийн удирдлагын мэдлэгтэй, олон улсын болон дотоодын эдийн засаг, бизнесийн харилцаанд эрх зүйн эрсдэлгүй оролцох, хууль зүйн хамгаалалтын механизмыг үр нөлөөтэй ашиглах мэдлэг, чадвар олгоход оршино.


ХӨТӨЛБӨРҮҮД


Хөтөлбөр
Хөтөлбөрүүд: Суралцах хугацаа Судлах кредит
Өдрийн /үндсэн/ 4 жил 136 кредит

АЛСЫН ХАРАА

Монгол улсын дээд боловсролын салбарт бизнесийн эрх зүйч мэргэжилтэн бэлтгэдэг жишиг хөтөлбөр болж хөгжинө.


Эрхэм зорилго

Эрх зүйн шинжлэх ухааны онол арга зүй, олон улсын эрх зүй судлалын жишиг, Монголын төр, хууль цаазны түүхэн уламжлал, шинэчлэлд тулгуурласан, хүний хөгжлийг хангахуйц чанартай сургалт явуулж, эдийн засаг болон эрх зүйн мэдлэгийг оновчтой хослуулсан, мэргэжлээрээ өрсөлдөх чадвартай, бизнесийн эрх зүйч мэргэжлийн үнэт зүйлс, соёл төлөвшсөн мэргэжилтэн, судлаач бэлтгэхэд оршино.


МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД

  • Иргэний эрх зүй I,II
  • Иргэний процессын эрх зүй
  • Захиргааны эрх зүй
  • Захиргааны процессын эрх зүй
  • Эрүүгийн эрх зүй
  • Эрүүгийн процессын эрх зүй
  • Бизнесийн эрх зүй I,II
  • Олон улсын бизнесийн эрх зүй
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын эрх зүй
  • Санхүүгийн эрх зүй
  • Оюуны өмчийн эрх зүй
  • Экологийн эрх зүй
  • Хувийн эрх зүйн хууль тогтоомжийн хэрэглээ
  • Нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн хэрэглээ
  • Хууль зүйн баримт бичгийн боловсруулалт
  • Байгууллагын зан төлөв, хүний нөөцийн менежмент
  • Санхүүгийн бүртгэл I,II
  • Санхүүгийн менежмент I,II
  • Удирдлагын бүртгэл
  • Татварын бүртгэл
  • Үйлдвэрлэл үйл ажиллагаа, стратегийн менежмент
  • Аудит
  • Бизнесийн төлөвлөгөө
  • Компанийн засаглал

ОЛГОХ МЭДЛЭГ

  • Эрх зүй, төрийн онолын мэдлэг
  • Мэргэжлийн ёс зүй, англи хэлний мэдлэг
  • Хувийн болон нийтийн эрхзүйн суурь мэдлэг
  • Эдийн засаг болон бизнесийн харилцаанд үүссэн эрхзүйн зөрчил, маргаанд хууль зүй, эдийн засгийн үндэслэлтэй шинжилгээ, дүгнэлт хийх, шийдвэр гаргах, санал боловсруулахад шаардлагатай мэдлэг
  • Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, санхүү, бизнесийн удирдлагын онол, хэрэглээний суурь мэдлэг

ОЛГОХ ЧАДВАР

  • Хууль, тогтоомж үндэслэлтэй тайлбарлах, сонгох, хэрэглэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх, төлөөлөх чадвар
  • Байгууллагын эрх зүйн баримт бичиг боловсруулах, хянах, эрхзүйн үр дагаврыг тогтоох чадвар
  • Эрдэм шинжилгээний ажил, бизнесийн орчны болон бодлогын судалгаа хийх, бизнес төлөвлөгөө боловсруулах, хэрэглэх чадвар
  • Санхүү нягтлан бодох бүртгэл, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн анхан шатны баримт бичгийг унших, зөвлөх, хянах чадвар
  • Багаар ажиллах, мэтгэлцэх, өөрийгөө илэрхийлэх, компьютерийн хэрэглээний болон судалгааны програм ашиглах чадвар

ОЮУТНЫ ГАРГАСАН АМЖИЛТ

  • “Business law”-2011, 2012, 2013 оюутны Эрдэм шинжилгээний хуралд 2 удаа III байр эзэлж, тусгай шагнал хүртсэнээс гадна “Эврика-2015” залуу багш, оюутны Эрдэм шинжилгээний их хурлын эрх зүйн салбар хуралдаанд III байр тус тус эзэлсэн.
  • 2016 оны элсэгч оюутан А.Билгүүн нь ГХЯ, МУИС, ОУХ, Нийтийн удирдлагын сургуулиас зохион байгуулсан “НҮБ-ийн загвар хуралдаан”-д “Сирийн хямрал” сэдвийн хүрээнд Ерөнхий ассамлейн төлөөлөгчөөр оролцож, англи хэлээр илтгэл хэлэлцүүлж ”Шилдэг илтгэгч” –ээр шалгарсан.
  • 2016 оны элсэгч оюутан М.Бат-Оргил нь ГХЯ, МУИС, ОУХ, Нийтийн удирдлагын сургуулиас зохион байгуулсан “НҮБ-ийн загвар хуралдаан”-д Ангол улсыг төлөөлж Ерөнхий ассамлейн төлөөлөгчөөр амжиллтай оролцсон.

АЖЛЫН БАЙР, АЛБАН ТУШААЛ

  • Бизнесийн байгууллагын хуулийн зөвлөх, гэрээний хуульч
  • Бүх шатны шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын ажилтан
  • Өмгөөллийн нөхөрлөлд хуулийн ажилтан
  • Төр, засаг захиргааны байгууллагад хуулийн мэргэжилтэн
  • Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажилтан

СЭЗИС-ийг СОНГОХ ШАЛТГААН

  • Хөтөлбөр хэрэгжүүлэх сургууль нь олон улсад магадлан итгэмжлэгдсэн
  • Шүүх хуралдаан, практик сургалтын танхимд сургалт явагддаг.
  • Мэргэжлийн болон бусад 57300 ном, сурах бичиг бүхий номын сангаар үйлчилнэ.
  • Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдмийн зэрэг цолтой, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг багш нартай.
  • Төр, хувийн хэвшлийн байгууллагад дадлагаждаг.
  • Багш, өмгөөлөгчийн удирдлага дор ахлах курсийн оюутнууд хууль зүйн анхан шатны зөвлөгөөг өгч, үйлчилгээ үзүүлдэг.
  • Эрх зүйн “АКСИ” клубийн гишүүн болсноор онолын мэдлэгээ бататгаж, судалгаа хийх чадвараа сайжруулдаг.
  • Эдийн засаг, банк, санхүүгийн үндсэн мэдлэг эзэмшсэн бизнесийн эрх зүйчээр бэлтгэгдэнэ.
  • Бизнесийн үйл ажиллагааг хууль зүйн эрсдэлгүй явуулах аливаа гарц, шийдлийг олж, санаачлан хэрэгжүүлэгч
  • Хэл яриа, бичгийн чадвар, харилцааны соёл эзэмшсэн ёс суртахуунлаг мэргэжилтэн болж төлөвшинө.

ХОЛБОО БАРИХ:

Тэнхимийн утас: 70153476
В байрны 5 давхар, 505 тоот

 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378