Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Хөтөлбөрүүд -> Зочлохуйн үйлчилгээ  

Зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын менежментийн үндсэн болон БНХАУ-ын Shandong коллежийн хамтарсан хөтөлбөрүүд


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Зочлохуйн үйлчилгээний салбарт олон улсын стандарт болон үндэснийхээ онцлогт нийцсэн харилцааны соёл, хүмүүн ёсны чин сэтгэлээр зочиндоо хандах зан суртахуун төлөвшсөн, шинийг санаачлагч, бүтээлч, чадварлаг шинэ үеийн манлайлагч-менежерүүдийг бэлтгэнэ.


СЭЗИС нь НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА болон “ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮНДЭСНИЙ НИЙГЭМЛЭГ”-ийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЕНЕЖМЕНТИЙН бакалаврын үндсэн хөтөлбөрийн 2016-2017 оны хичээлийн жилийн элсэлт эхэллээ.

2013 оноос эхлэн элсэлтээ авсан Зочлохуйн үйлчилгээ, аялал жуулчлалын менежментийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь энэ жил БНХАУ-ын Шандон мужийн Зочлох үйлчилгээ, Аялал жуулчлалын менежментийн коллежтой хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

2016-2017 оны хичээлийн жилийн элсэлтийг дараах чиглэлээр авч байна.
  1. Шандон коллежтой хамтарсан 1+2+1 хөтөлбөр
    1-р курс: СЭЗИС-д англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрөөр суралцана.
    2-р курс: БНХАУ, Шандон коллежид суралцана. Үндсэн хичээл англи хэл дээр явагдах бөгөөд хятад хэлний хичээл орно.
    3-р курс: БНХАУ, Шандон коллежид суралцана. Үндсэн хичээл англи хэл дээр явагдах бөгөөд хятад хэлний хичээл орно. Суралцахын зэрэгцээ 4 одтой зочид буудалд урт хугацааны дадлагага хийж Шандон коллеж төгсөхдөө ДИПЛОМ , гардан авна.
    4-р курс: СЭЗИС-д суралцан "Зочлох үйлчилгээ"-ний “БАКАЛАВРЫН ЗЭРЭГ-тэй төгсөнө.
    Давуу тал: 4 жилийн хугацаанд ажлын туршлага, БНХАУ-ын коллежийн дипдом, англи хэл, хятал хэлний мэдлэг, СЭЗИС-ийн БАКАЛАВРЫН ЗЭРЭГ-тэй төгсөнө.

  2. ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ эсвэл АЯЛАЛ ЖУУЛЧАЛЫН бакалаврын зэрэг олгох үндсэн хөтөлбөр
    1-р курс: СЭЗИС-д Англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрөөр суралцана. 4-5 одтой зочид буудалд 4-6 сарын танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийж ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ гардан авна (ажиллах эрх үүснэ).
    2-р курс: СЭЗИС-д Англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрөөр суралцана. Суралцахын зэрэгцээ цалинтай ажиллана.
    3-р курс: СЭЗИС-д суралцана. Суралцахын зэрэгцээ цалинтай ажиллана.
    4-р курс: СЭЗИС-д суралцана. Суралцахын зэрэгцээ цалинтай ажиллана. БАКАЛАВРЫН ЗЭРЭГ-тэй төгсөнө.
    Давуу тал: 4 жилийн хугацаанд хамгийн багадаа 1ЖИЛИЙН АЖЛЫН ТУРШЛАГА, АЖИЛЛАХ ЭРХИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ, англи хэлний дундаас дээш түвшний болон мэргэжлийн англи хэлний мэдлэг, СЭЗИС-ийн БАКАЛАВРЫН ЗЭРЭГ-тэй төгсөнө.


Холбоо барих: 7000-8083, 8801-4840, 8801-2798, 9576-6835
вэб хуудас: elselt.ife.edu.mn



Хөтөлбөрийн танилцуулга татаж авах




ЗОЧИД БУУДАЛ, РЕСТОРАНЫ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШИХЭЭС ГАДНА ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД ХӨРВӨЖ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ


  1. Зочид буудал, рестораны менежер
  2. Хоол, ундааны үйлчилгээний менежер
  3. Зочид буудал, жуулчны баазын менежер
  4. Аялал жуулчлалын менежер
  5. Угтах үйлчилгээний менежер
  6. Захиалга хариуцсан менежер
  7. Хурал, зөвлөгөөн хариуцсан менежер
  8. Салбарын хүний нөөцийн менежер
  9. Маркетинг, борлуулалт хариуцсан менежер
  10. Event менежер
  11. Хувийн бизнес эрхлэгч
  12. Олон нийттэй харилцах албаны менежер
  13. Зочлохуйн үйлчилгээний мэргэжлийн багш
  14. Зочлохуйн үйлчилгээний мэргэжлийн англи хэлний багш

ДАВУУ ТАЛУУД

  • АНГЛИ ХЭЛИЙГ ТАСРАЛТГҮЙ, ЭРЧИМТЭЙ сургаснаар англи хэлний түвшин тухайн оюутны идэвхи чармайлтаас шалтгаалан 1-3 ШАТ АХИНА
  • Тухайн оюутны хандлага, мэргэжлийн болон англи хэлний мэдлэг, ур чадварыг харгалзан СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ хамруулна.
  • Ажиллах эрхийн чадамжийн гэрчилгээ авснаар суралцах үедээ САНХҮҮГИЙН АСУУДЛАА өөрөө шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ
  • Бакалаврын зэрэг эзэмших үедээ НЭГ ЖИЛИЙН ажлын туршлагатай болж, салбарын онцлог, цар хүрээ, үйл ажиллагаа, шаардлагыг таньж мэдсэн байна.
  • Тухайн оюутны мэдлэг, ур чадвараас шалтгаалан төгсөөд богино хугацаанд МЕНЕЖЕРИЙН түвшинд хүрч ажиллах боломжтой.


Танилцуулга:






 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378