Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Оюутан -> Номын сан  

Номын сан


СЭЗИС-ийн Номын сангийн цахим хуудас

EBSCO Discovery Service

Алсын хараа:

Ном бүгдийг аварна


Эрхэм зорилго:

Уншигчдын оюуны эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангахуйц чанартай фондтой, шинэлэг үйлчилгээтэй, чадварлаг боловсон хүчинтэй, орчин үеийн техник технологи бүхий мэдээллийн төв болоход оршино.


Номын сангийн үндсэн чиг үүрэг:

Номын сан нь нийт уншигчдын судалгаа шинжилгээ хийх, сурч боловсрох, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, холбогдох чиглэлийн ном сурах бичиг, и-ном, онлайн мэдээллийн сан, хэвлэмэл болон хэвлэмэл бус мэдээллүүдээр тогтмол хангах


СЭЗИС-ийн номын сан нь сургалтын албанд харьяалагдаж, хичээлийн байранд 615,3 м2 талбайд 220 суудал /шинэ байрны 384m2 100 суудал/ бүхий нийт 999,3 талбайд 320 суудал 8 танхим, 12 номын санчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Номын сангийн ном бүрдүүлэлтийн зохистой бодлогыг ханган ном бүрдүүлэх комисс (захирал, номын сангийн эрхлэгч, ном зүйч, хөтөлбөрийн болон тэнхмийн эрхлэгчид, санхүүч) нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. Номын сан нь үндсэн чиг үүргийн хүрээнд багш, оюутнуудын мэдээллийн хэрэгцээг хангах, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажлаа төлөвлөж, гүйцэтгэлээ хянаж тайлагнан, шаардлагатай шинжилгээнүүдийг хийж, шийдвэр гаргалтандаа ашиглан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.


Үйлчилгээний танхимууд нь тус бүр электрон каталогийн хайлтын 1 компьютертэй бөгөөд багш, оюутнууд электрон болон цаасан хэлбэрээр хайлтыг хийдэг ба электрон хайлтыг манай үндсэн программ болох Lib4U (http://www.ife.edu.mn/elibrary, http://opac.ife.edu.mn) программыг өргөн хүрээнд ашиглаж байна.

СЭЗИС-ийн судлаачид EBSCO - www.ebscohost.com цогц мэдээллийн санг 2009 оноос, мөн Springer-http://link.springer.com/, Jstor - www.jstor.org, Cambridge Journals Online -www.journals.cambridge.org,OECD-e Library -www.oecd-ilibrary.org, www.oed.com Oxford English Dictionary Online -http://www.oxforddictionaries.com/ ,Oxford Reference Online -www.oxfordreference.com, зэрэг мэдээллийн санг сүүлийн жилүүдэд судалгаа шинжилгээний ажлууддаа ашиглаж байна.


Үйлчилгээний төрөл

1. Уншлагын танхим

2. Гэрээр ном олгох фонд

3. Тогтмол хэвлэлийн танхим


Чөлөөт сонголт

1. Бизнес мэдээллийн фонд нь чөлөөт сонголттой

2. Гадаад номын фонд нь чөлөөт сонголттой

3. Эрдэм шинжилгээний фонд нь чөлөөт сонголттой


Номын сангийн мэдээллийн ажил

1. Шинэ номын мэдээлэл

2. Шинэ номын vзэсгэлэн

3. Лавлагаа мэдээллийн vйлчилгээ

4. Е-оffice-т мэдээлэл гаргах

5. Номын сангийн танилцах хичээл


Номын сангийн каталоги

• Цаасан каталоги 1а- танхимд

• Электрон каталоги

• Номын сангийн Lib4 you программыг ашигладаг. (www.ife.edu.mn, opac.ife.edu.mn)

• Уншигчдыг бүртгэх

• Ном олгох

• Бүртгэл мэдээлэл гаргах

• Хайлт хийх


Холбоо барих

А-Байрны 3 давхарт 301, 310а, В байрны 12 давхарт.

Холбоо барих утас: 70158804

Хаяг: УБ-49 Энхтайваны өргөн чөлөө 5 СЭЗИС 13381

 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378