Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Бидний тухай -> Үйлчилгээний нэгж -> Хичээлийн байр  

Хичээлийн байр



 


Санхүү эдийн засгийн их сургууль хичээл болон сургалт, судалгааны зориулалтын 11407.2 м.кв талбай бүхий 4 байртай. Үүнээс төв байр буюу хичээлийн А байр нь 1956 онд ашиглалтанд орж, 1961 онд биеийн тамирын заал баригдсан. Тус сургуулийн оюутны дотуур байр 1962 онд ашиглалтанд орсноор орон нутгаас ирэх оюутнуудыг байршуулан, тав тухтай суралцах боломжийг бүрдүүлсээр ирсэн. Хичээлийн В байр нь 2007 онд, хичээлийн С байр 2013 онд ашиглалтанд орсноор багш, ажилчид болон оюутнуудын тав тухтай тохилог орчинг бүрдүүлсэн нь сургуулийн алсын хараа болох бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандарт, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан сургалт, судалгаа шинжилгээ эрхэлдэг тэргүүлэх их сургууль болох зорилтод хүрэх чухал түлхэц болсон. Тус сургуулийн байршил нь бидний хэлж заншсанаар “Арслантай гүүр”-ний зүүн талд Сэлбэ гол дагуу байрлах бөгөөд сургуулийн ногоон байгууламж нь усан оргилуур болон амрах сандал зэргийг байршуулснаар оюутан албан хаагчдын амрах, чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг бүрдүүлж өгсөн. Мөн 2015 оны зун ногоон байгууламжийн голд хүүхдийн тоглоомын талбай байршуулж өгснөөр ажилтан албан хаагчдын хүүхдүүд хүмүүждэг Хас гэрэл цэцэрлэгийн хүүхдүүдийг салхилж наадах боломжоор хангаж өгсөн.



Хичээлийн байр
Байрнуудын тоо 3
Нийт хэмжээ (кв.м) 11407,2
Анги танхимын тоо 72 анги, 6 лекцийн танхим, 4 хурал арга хэмжээний танхим
Лабораторийн тоо Компьютерийн лаборатори 5, интернет танхим 2, тус бүр 150 хүний багтаамжтай утасгүй интернет бүхий 2 танхим


 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378