Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Бидний тухай -> Үйлчилгээний нэгж -> Эрүүл мэнд  

Эрүүл мэнд


СЭЗИС-ийн эмч нь сургуулийн А байрны 203 тоотод байрладаг бөгөөд оюутан та өвчилсөн үедээ их эмчийн анхан шатны үздэг хийлгэж зөвлөгөө авах, шаардлагатай үед эмнэлгийн анхны яаралтай тусламжийг авах боломжтой. Мөн өвчилсөн оюутнуудад шаардлагатай гэж үзвэл 1-3 өдрийн эмчийн чөлөө олгож хичээлээс чөлөөлөгдөнө.

Оюутнуудад эрүүл ахуйн зөвлөгөө өгнө. Сургуулийн эмч нь онош тодруулах зорилгоор харъяа өрх, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран ажиллана. Эмчийн заалтын дагуу хийлгэж буй цагийн тариаг ажлын цагаар хийж өгнө. /тариа, тариураа бэлтгэж ирнэ/ Өдрийн ангийн бүх оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг хариуцдаг. Оюутан та эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд сургуулийн харъяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад хандана.


Бүрдүүлэх материал:

• ЭМД-ын дэвтэр

• ЭМД-ын 1 жилийн шимтгэл /8010 төгрөг/

• Оюутны үнэмлэх зэргийг авч очно.


Манай сургуулийн тухайд оюутнуудыг ЭМД-д бүрэн хамруулах, явдал чирэгдэлийг багасгах зорилгоор сүүлийн 7 жил сургууль дээрээ зохион байгуулж байгаа. Энэ нь хаврын улиралын хичээл сонголтын үеэр дүүргийн нийгмийн даатгалын ажилтанг сургууль дээрээ ажиллуулдаг. Орон нутгаас ирсэн бүх оюутнууд түр оршин сууж буй дүүрэг, өрхийн эмнэлээс эрүүл мэндийн үйлчилгээ авна. Энэ нь амьдарч буй газрын харъяа өрхийн эмнэлгээр дамжин бүх шатлалын эмнэлгийн тусламж авах боломжтой. Сургуулийн оюутны дотуур байранд оршин сууж буй оюутнууд Баянзүрх дүүргийн 6-р хорооны өрхийн эмнэлэгт харъяалагддаг.

Энэхүү өрхийн эмнэлэг нь оюутны хотхоны урд талд БЗД-ийн 6-р хорооны байранд байрладаг. Үзүүлэхдээ: ЭМД-ын дэвтэр, Оюутны байрны үнэмлэхээ авч очно.

 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378