Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Бидний тухай-> Захирлын мэндчилгээ  

Захирлын мэндчилгээ


Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцахаар цахим хуудсанд маань зочилж буй Танд талархал илэрхийлж, энэ өдрийн түмэн амгаланг айлтгая!


Анх 1924 онд Гаалийн Түр Сургууль нэртэйгээр байгуулагдсан цагаас хойш Монгол улсынхаа түүхийг бүтээлцэж, хөгжлийн үе шат бүрт манлайлагч нь болж, үндэсний бүртгэл, санхүүгийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд манай хамт олон, бид бүхэн хүчин чармайж ирсэн билээ. “Дэлхий тосгон шиг болсон” даяаршилийн эринд амьдарч буй хэн ч, хаана ч очоод ажиллаж, амьдарч болох тийм л жижигхэн дэлхийтэй болсон өнөө үед бидний гол зорилго бол дэлхийн зах зээлд ажиллах чадвартай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, цаг тутам өөрийгөө хөгжүүлж, тасралтгүй сурах чин эрмэлзэл бүхий шилдэг боловсон хүчнийг бэлтгэхээс гадна зөв төлөвшилтэй, ёс зүйтэй, аливаад чин сэтгэлээсээ ханддаг иргэнийг Монгол улсдаа бэлдэж өгөх явдал нь манай сургуулийн үндсэн зорилго юм.


Манай сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрүүд нь цаг уеийн шаардлагад нийцэн байнга шинэчлэгдэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр, сургалтуудыг хүргэхэд чиглэж байдаг бөгөөд үүний нэг жишээ нь 2012 онд АНУ-ын Дээд Боловсролын Чанарын баталгааг хэрэгжүүлэгч байгууллага болох ACBSP /Олон Улсын Бизнесийн сургууль, Хөтөлбөрүүдийн Магадлан Итгэмжлэх Зөвлөл/-ийн бүх шалгуур үзүүлэлтийг амжилттай давж Монголын дээд боловсролын салбарт олон улсын байгууллагаар сургалтын чанараа баталгаажуулсан анхдагч сургууль болсон явдал юм.


Дэлхийд нэр хүндтэй олон сургуулиудтай хамтран ажилладаг ба үүнд тухайлбал Их Британи Улсын Лондонгийн Санхүү Бизнесийн Сургууль, БНСУ-ын Хандоны Их Сургууль болон Солбрижийн Их Сургууль, БНХАУ-ын Далианы Их Сургууль, Далианы Политехникийн болон Гадаад Хэлний Их Сургууль, Тайваний Азийн Их Сургууль зэрэгтэй хамтарсан “2+2” хөтөлбөрүүд, Кипр Улсын Никосиагийн Их Сургуультай хамтарсан Зочлохуйн хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж байна. Мөн 2006 оноос эхлэн Их Британид төвтэй Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Нийгэмлэг /АССА/ -ээс албан ёсны тусгай зөвшөөрлийг авч АССА хөтөлбөрийг Монгол улсдаа амжилттай нэвтрүүлэн, шилдэг боловсон хүчнүүдийг бэлтгэж байна.


Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанартай, эзэмшсэн мэргэжлээрээ амжилт олох хүсэлтэй, нийгэмд эзлэх байр суурьтай, шилдэг боловсон хүчин болохыг хүссэн хэн бүхний өмнө манай сургуулийн болон хөтөлбөрүүдийн үүд хаалга үргэлж нээлттэй болно.


Хүндэтгэсэн,

СЭЗИС-ийн Захирал
Доктор Профессор, Д.Батжаргал
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378