Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Бидний тухай -> Бидний тухай  


Бидний тухай


СЭЗИС нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвд орших ууган сургуулиудын нэг юм. Анх 1924 онд Гаалийн түр сургууль нэртэй байгуулагдсанаас хойш улс орныхоо хэрэгцээ шаардлагын дагуу нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, татвар, даатгалын тогтолцоог буй болгож хөгжүүлэх явцдаа 1935 онд Санхүү, нягтлан бодох техникумын сургууль, 1946 онд Санхүү эдийн засгийн техникум, 1991 онд Эдийн засгийн коллеж, 1996 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль нэртэйгээр өргөжин шинэчлэгдэж ирсэн билээ.

СЭЗИС нь байгуулагдсан 90 гаруй жилийн хугацаанд сургуулийнхаа материаллаг баазыг шинэчилж, бүтээж, бэхжүүлэн, сургалтын таатай орчныг бүрдүүлэн шинэ шинэ мэргэжил, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Их сургууль болох үйлсийг алсын хараа, холыг зорьсон төлөвлөгөөтэй ажиллаж ирсэн.

СЭЗИС нь БНСУ, БНХАУ, АНУ, Тайван, Их Британи, ОХУ зэрэг гадаад орны их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд 2+2 хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлдэг. Шинээр цахим сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлж гадаадын 9 орны 16 Их дээд сургуультай хамтран Ухаалаг Зайны Сургалттай Их Дээд Сургуулиудын Олон Улсын Ассоциацийг байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн Кипр улсын Никозиа Их сургуультай хамтран “Зочлохуйн хөтөлбөрийг” амжилттай хэрэгжүүлж олон улсын компаниудад ажиллах чадвартай боловсон хүчнүүдийг бэлдэж байна.
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378