Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Алба, хэлтэс, төвүүд -> Сургалт, судалгаа, шинжилгээний алба  

Сургалт, судалгаа, шинжилгээний алба




Бүх түвшний боловсрол мэргэжлийн үнэмлэх, диплом, бакалаврын зэрэг, олон улсын мэргэшлийн зэрэг хэргэм олгох хөтөлбөрийн сургалтыг судалгаа, шинжилгээнд тулгуурлан ажил олгогч, суралцагчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тасралтгүй боловсронгуй болгох агуулга, арга зүйн удирдлагаар ханган зохион байгуулж, хэрэгжүүлэх үндсэн функционал удирдлагын алба.


Сургалт, судалгаа, шинжилгээний албаны чиг үүрэг

Сургалт, судалгаа, шинжилгээний алба нь СЭЗИС –ийн сургалтын бодлого, зохицуулалтын дараах чиг үүрэг бүхий ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Үүнд:
  • Мэргэжлийн тэнхимүүдийн үйл ажиллагааг хянах, зохицуулалтаар хангах;
  • Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулах, батлах, өөрчлөлт оруулах асуудлыг Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын зааварт нийцүүлэх, батлагдсан дүрэм журмыг мөрдүүлэх, хяналт тавих;
  • Сургалтын үйл ажиллагааны чанар, зохион байгуулалт, эцсийн үр дүнд хяналт тавих;
  • Сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн урт, богино хугацааны үйл ажиллагаа, хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • СЭЗИС–д оюутан элсүүлэх үйл ажиллагааг холбогдох журамд нийцүүлэн зохион байгуулах;
  • Шинэ мэргэжлийн хөтөлбөрүүд шинээр бий болгох, зохион байгуулах, хяналт тавьж ажиллах;
  • Сургуулийн сургалтын үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг хадгалах, ашиглахад хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх;

Мэргэжлийн тэнхимүүд:

  • Бизнесийн удирдлагын тэнхим
  • Санхүүгийн удирдлагын тэнхим
  • Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
  • Экономиксийн тэнхим
  • Хүмүүнлэгийн ухааны тэнхим
  • Мэдээллийн систем менежментийн тэнхим
  • Хэрэглээний математик, статистикийн тэнхим
  • Англи хэл судлалын тэнхим

Сургалтын хөтөлбөрүүд:

  • Бакалаврын зэрэг олгох өдрийн хөтөлбөр
  • Бакалаврын зэрэг олгох орой, эчнээ хөтөлбөр
  • Бакалаврын зэрэг олгох хамтарсан болон солилцооны хөтөлбөр
  • Олон улсын НББ, Санхүүгийн мэргэшсэн сургууль
  • Зочлохуйн үйлчилгээний менежментийн хөтөлбөр

Сургалт, судалгаа шинжилгээний алба
Сургалт, судалгаа, шинжилгээ эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбаяр munkhbayar.b@ife.edu.mn
Сургалтын үйл ажиллагааны шинжээч Н.Энхжаргал enkhjargal.nya@ife.edu.mn
Сургалтын үйл ажиллагааны ажилтан Г.Батмөнх batmunkh.g@ife.edu.mn

Холбоо барих:

Сургалт, судалгаа, шинжилгээний алба
СЭЗИС В байр 9 давхар 906 тоот
Утас: 11-458405
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378