Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Алба, хэлтэс, төвүүд -> Санхүү бүртгэлийн алба  

Санхүү, бүртгэлийн алба


Товч танилцуулга

Санхүү, бүртгэлийн алба нь сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг тасралтгүй хангахтай холбогдон үүсэх санхүүгийн бүх талын ажил үйлчилгээг эрхэлдэг.


Зорилго:

СЭЗИС-ийн стратегийн төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтын дагуу санхүүгийн найдвартай байдлыг ханган ажиллахад оршино.


Зорилт:

Үйлдэлд суурилсан нягтлан бодох бүртгэлийг тэнхим, хөтөлбөр, харьяа салбар нэгж бүрээр хөтлөн, өөрийгөө санхүүжүүлэх зарчимд шилжүүлэх


Үндсэн чиг үүрэг:

Үйлдэлд суурилсан нягтлан бодох бүртгэлийг тэнхим, хөтөлбөр, харьяа салбар нэгж бүрээр хөтлөн, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сургуулийн санхүүгийн тайлагналыг хэрэгжүүлэх, өртөг удирдлагын бүртгэлд үндэслэн санхүүгийн үр ашигтай байдлын шинжилгээг хийж, захиралд зөвлөх үүрэг бүхий дэмжин туслах алба.


  • Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн нягтлан бодох бүртгэлийн системийг Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, журам, заавар, СТОУС, удирдлагын мэдээллийн хэрэгцээ шаардлагын дагуу үр ашигтай зохион байгуулах, сургуулийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, удирдлагын шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллээр тогтмол хангах;
  • Сургуулийн стратеги зорилтыг хангахуйц санхүүгийн нөөцийг үр ашигтай төлөвлөж, төсөвлөх, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, тайлагнах;
  • Санхүү бүртгэлийн албыг өдөр тутмын удирдлагаар хангах, мөнгөн урсгалд хяналт тавих;
  • Санхүүгийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн тайланд улирал жилээр шинжилгээ хийж захирал болон УЗ-ыг мэдээллээр хангана;
  • Худалдан авалтын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангаснаар худалдан авалтад хяналт тавих, санал оруулах;
  • Сургуулийн санаачлагаар банк болон банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээний хэрэгжилтийг хангах, удирдлагыг мэдээллээр хангах;
  • Сургуулийн эргэлтийн болон үндсэн хөрөнгө, өр төлбөрийн зохистой харьцааг тогтоож, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ удирдлага болгож ажиллах;
  • Санхүүгийн шинжилгээ хийж, тухайн нөхцөл байдалд тохирсон нэмэлт шинжилгээ дүгнэлтүүдийг удирдлагад танилцуулах, түүнээс үүдэн гарсан үр дүнг санхүүгийн бодлогод тусгах;
  • Дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээний дагуу гадаад дотоодын иргэн, аж ахуйн нэгжээс шилжүүлсэн орлого, төлбөр, хандив, буцалтгүй тусламж, эд зүйлс, мөнгөн хөрөнгийг бүртгэх, хяналт тавих;
  • Аюултай эрсдэлийн үнэлгээг зөв тодорхойлж, цаг алдалгүй мэдээлэх;
  • Олон улсын НББ-ийн стандарт, хууль тогтоомжид нийцүүлэн санхүүгийн үйл ажиллагаа явуулах, бичиг баримт бүрдүүлэх, холбогдох төрийн хяналт шалгалтын байгууллагад тайлагнах;
  • Аудитын шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах, удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлэх, үүрэг даалгаврыг биелүүлэх;
  • Сургуулийн санхүүгийн мэдээлэл хариуцсан ажлын нууцыг чандлан хадгалж ажиллах;
  • Сургуулийн үйл ажиллагааны зардлыг хянах, зардал бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

Санхүү бүртгэлийн алба
Санхүү,бүртгэл эрхэлсэн дэд захирал Л.Амаржаргал (МУ-н мэргэшсэн нягтлан бодогч)
Нягтлан бодогч Д.Өлзийбат
Нягтлан бодогч Э.Мөнхдэмбэрэл
Нягтлан бодогч Р.Үеэлэн
Нягтлан бодогч А. Одгарав
Нярав Э. Ичинхорлоо
Нярав Я.Халиунаа

Холбоо барих:

Санхүү бүртгэлийн алба
СЭЗИС А байр 1 давхар
Утас: 454474, 451808
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378