Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Алба, хэлтэс, төвүүд -> Хангамж үйлчилгээний зохицуулалтын газар  

Хангамж үйлчилгээ зохицуулалтын газар




СЭЗИС-ийн барилга, дэмжин туслах ажлын алба нь 2014 оны 10-р сараас хангамж, үйлчилгээ зохицуулалтын газар болон шинэчлэн зохион байгуулагдан ажиллаж байна.

Хангамж, үйлчилгээ зохицуулалтын газар нь сургуулийн үндсэн зорилго болох сургалт судалгаа эрдэм шинжилгээ сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах бүх нөхцөлийг бүрдүүлж, сургуулийн харьяаллын барилга байгууламж, эзэмшил газрын бүрэн бүтэн байдал, түүний харуул хамгаалалт, цахилгаан, дулаан, цэвэр бохир усны хангамж, түүний инженерийн шугам сүлжээ, анги танхим, албан тасалгааны эд хогшил, техник хэрэгсэл тоног төхөөрөмжийн хангамж, тэдгээрийн засвар үйлчилгээ, аюулгүй байдал, цэвэрлэгээ, тохижилтын ажлуудыг гүйцэтгэх үүрэгтэй дэмжин туслах газар юм.

Тус газар нь энэ хичээлийн жилд ХҮЗГазрын дарга 1, ашиглалтын инженер 1,эмч 1, сувилагч 1, техникийн ажилчид слесарь 6, цахилгаанчин 2, мужаан туслах ажилчин 2, дотуур байрны багш 1, гадаад багш нарын байрны ажилтан 1, оюутны байрны жижүүр 3, үйлчлэгч 29, өлгүүрчин 3 гэсэн нийт 51 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үүргээ явуулж байна. Хангамж, үйлчилгээ зохицуулалтын газар нь чиг үүргийн хувь СЭЗИС-ийн захирлын шууд удирдлагын дор ажил үүргээ явуулдаг


Зорилго:

Сургуулийн ерөнхий стратегийн зорилго, зорилтын хэрэгжилтийг хангахад дэмжин туслах, сургалт, судалгаа эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явагдах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.


Зорилт:

  • Хичээлийн болон оюутны байрны гадна, дотор тохижилт, өнгө үзэмжийг сайн байлгах, цахилгаан, дулаан, ус, холбоо мэдээллийн хангамжийг хэвийн байлгах;
  • Сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгслэл, сургуулийн эд хогшил бараа материалын хангамжийг ханган нийлүүлэх;
  • Сургуулийн үйл ажиллагааг дэмжин туслах ажлын зорилтыг хичээлийн жил бүрээр тодорхой дэвшүүлж, төлөвлөх;

Чиг үүрэг:

СЭЗИС-ийн дүрэм, ажлын байрны тодорхойлолтонд дараах байдлаар тусгагдсан байдаг.
  • Сургуулийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг тогтвортой хангах гадаад, дотоод орчныг бүрдүүлэх;
  • Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр, аюулгүй орчин сургалтын орчинг бүрдүүлэх, сургуулийн дэд бүтцэд хамаарах барилга, анги танхимын тохижилт, хүчин чадал, тоног төхөөрөмж, эд хогшлын ашиглалт, хуваарилалтад хяналт тавих;
  • Сургуулийг дотоодын харилцагч, түншүүдтэй холбох, бэлтгэн нийлүүлэгч, хөрөнгө оруулагч, донор байгууллагуудтай холбоотой байнгын харилцааг хөгжүүлэх, тогтворжуулах, төлөөлөх, гэрээ хэлцэл байгуулах;
  • Санхүүгийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтанд хөндлөнгийн шинжилгээ хийх, мэргэшсэн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор үнэлгээ, дүгнэлт гарган сургуулийн удирдлагыг мэдээллээр хангах, тайлагнах;
  • Оюутны чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх оюутны үүсгэл санаачлагын болон сайн дурын байгууллага, нэгжүүдтэй хамтран ажиллах;
  • Сургуулийн болон оюутны байрны барилга байгууламжийн ашиглалтанд байнгын үзлэг шалгалт хийж засвар тохижилтын ажлыг төлөвлөгөө гарган хуваарийн дагуу хийж гүйцэтгэх;
  • Хариуцсан ажлынхаа төлөвлөгөөний биелэлтийг хичээлийн жил, семестрээр тайлагнах ба гүйцэтгэж байгаа ажлын талаар болон үүрэг даалгаврын биелэлтийг шууд харьяалагдах албан тушаалтанд танилцуулна;


Хангамж үйлчилгээний зохицуулалтын газар
Ажилтны нэр Албан тушаал
Д.Оюунбилэг Хангамж үйлчилгээний зохицуулалтын газрын дарга
З.Амарсайхан Ашиглалтын инженер
А.Туяацэцэг Оюутны байрны багш
Н.Оюунбилэг Сувилагч
Д.Лхагвасүрэн Гадаад багш нарын байрны ажилтан

Холбоо барих:

СЭЗИС C Байр 1101 тоот
Утас: 453888
Имэйл: oyunbileg.d@ufe.edu.mn
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378