Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Алба, хэлтэс, төвүүд -> Зөвлөгөө өгөх төв  

СЭЗИС-ийн Зөвлөгөө өгөх төв


СЭЗИС нь сургалт-бизнесийн орчны уялдаа холбоог бэхжүүлэх, харилцан уялдаатай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж ирсэн. СЭЗИС-ийн үйл ажиллагааны энэхүү чиглэлийг Зөвлөгөө Өгөх Төв хэрэгжүүлэн, зохион байгуулдаг. Зөвөлгөө өгөх төв нь анх 1995 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл бизнесийн орчинд зөвлөгөө өгөх, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.


Багш, судлаачид, мэргэжилтнүүд болон доктор, магистр, бакалаврын оюутнуудын бизнесийн орчинтой шууд харилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор, 2009 оноос эхлэн жижиг дунд бизнес эрхлэгчдэд анхаарлаа чиглүүлэн олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, ялангуяа орон нутгийн бизнес хөгжлийг дэмжих талаар төсөл хэрэгжүүлж байна.


Зөвлөх үйлчилгээний чиглэлүүд

  • Бизнесийн ерөнхий менежмент, өсөлт хөгжил, өрсөлдөх чадвар
  • Бизнес төлөвлөлт ба маркетингийн стратеги, стратегийн төлөвлөлт
  • Хүний нөөцийн хөгжил ба төлөвлөлт
  • Зах зээл, маркетингийн судалгаа, борлуулалт ба идэвхжүүлэлт
  • Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлага
  • Бичил, жижиг, дунд аж ахуйн нэгжийн санхүүжилт
  • Бизнес, эдийн засгийн төсөл, захиалгат ажил, арга хэмжээ
  • Санхүү, өртөг, удирдлагын бүртгэл
  • Бизнесийн хөрөнгө оруулалт, зээлийн төсөл, төлөвлөлт
  • Аудитын хэрэглээг нэвтрүүлэх
  • Бизнесийн ёс зүй ба төлөвшил
  • Бизнесийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх
  • Удирдлагын чадавх бэхжүүлэх
  • Манлайлал, хамтын ажиллагаа, төр хувийн хэвшлийн түншлэл

Үйлчлүүлэгчийн асуудлын шийдлийг олж, зөвлөн туслах нь СЭЗИС-ийн Зөвөлгөө өгөх төвийн гол зорилго. Үр дүн нь :
  • Асуудлыг тодорхойлох, оношлох
  • Судалгаа шинжилгээ хийх арга зүйд суралцуулах
  • Бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх
  • Зах зээлийн судалгаа, гарц үр дүнгийн шинжилгээ хийх
  • Байгууллагыг чадавхийг бэхжүүлэх
  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлтийг сайжруулах
  • Зардлын ангилал, зардал тоо хэмжээ ашгийн хамаарлын шинжилгээ
  • Үнэ тогтоох, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнд хамаарах зардлыг хуримтлуулан өртөг тооцох арга аргачлалд суралцуулах гэх мэт

Манай Төвөөөс санал болгох Зөвлөх үйлчилгээний төрөл, ангилалуудаас:
  • Байгууллагын стратеги төлөвлөлт
  • Байгууллагын чадавхийн үнэлгээ
  • Хүний нөөцийн гүйцэтгэлийн үнэлгээ
  • Бизнес төлөвлөлтийн эрчимжүүлсэн богино хугацааны сургалтууд
  • Тоон болон чанарын судалгаа
  • Зах зээлийн зан төлөв, дүр төрхийг тодорхойлох судалгаа
  • Зах зээлийн төлвийн өөрчлөлтийг тодорхойлох судалгаа
  • Зах зээлийн худалдан авах шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох судалгаа
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлд эзлэж байгаа хувийн жинг тодорхойлж үнэлэх судалгаа
  • Өрсөлдөөний байр суурь, өрсөлдөгчийн рейтинг тодорхойлох судалгаа
  • Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварын судалгаа Үнийн судалгаа
  • Борлуулалт, Хуваарилалтын сувгийн судалгаа
  • Борлуулалтын арга хэрэгсэл, стратегийн судалгаа
  • Идэвхжүүлэлт, зар сурталчилгааны судалгаа
  • Зардлын ангилал, зардал тоо хэмжээ ашгийн хамаарлын шинжилгээ, үнэ тогтоох
  • Бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнд хамаарах зардлыг хуримтлуулан өртөг тооцох арга аргачлал

СЭЗИС-ийн Зөвөлгөө өгөх төвийн амжилттай хийж гүйцэтгэсэн томоохон захиалгат ажил, төсөл хөтөлбөр, бизнесийн зөвөлгөө өгөх ажлуудаас дурьдвал :
  • Мах Импекс” ХК-ийн бизнес төлөвлөгөө ба үйлдвэрлэлийн зардлын шинжилгээ”
  • Үслэг эдлэлийн “Сор” компаний бизнес төлөвлөгөө
  • “Говь-2 үйлдвэрийн хэсэгчилсэн тайлан, төсөл
  • Хөнгөн Үйлдвэрийн Технологийн Сургуулийн Хөгжилийн төлөвлөгөө
  • Барилгын коллежийн Стратегийн төлөвлөгөө болон хөгжилийн хөтөлбөр
  • Солонгос-Монголын Техникийн коллежийн бизнес төсөл ба хөгжилийн төлөвлөгөө
  • Эх нялхасын клиникийн эмнэлгийн Стратегийн болон хөгжилийн төлөвлөгөө
  • Гэмтэл Согогын Сэргээн Засалтын Үндэсний Төвийн 2001 – 2005 оны стратегийн төлөвлөгөө
  • Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Салбарын 2003 – 2005 оны бизнес төсөл
  • Төсвийн байгууллагуудын удирдлага санхүүжилтын шинэчлэл төсөл
  • АПУ ХК-ийн стратегийн ба маркетингийн төлөвлөгөө
  • Монсоник ХХК-ийн маркетингийн төлөвлөгөө
  • Нью Ком ХК-ийн хүний нөөцийн бодлогыг боловсруулж тодорхойлох, удирдлагын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх төсөл
  • Зиг-Заг ХК-ийн Хүний нөөцийн хөгжил ба бодлогыг чадавхжуулах, маркетингийн стратегийг тодорхойлж, хэрэгжилтийг хангах төсөл
  • Баянгол ЗБ ХК-ийн Компаний бизнесийн үйл ажиллагааны оношилгоо, дүгнэлт, бизнесийн удирдлагыг сайжруулах, удирдлагыг чадавхжуулах төсөл
  • BSB компанийн Компьютрийн зах зээлийн зан төлвийн судалгаа
  • BSB компанийн Гэрийн болон албан тасалгааны тавилгын зах зээлийн судалгаа
  • 2009-2012 онд Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад "Орон нутгийн хөгжлийг дэмжих тогтолцоо төсөл
  • Golden Home компанийн стратеги төлөвлөлт болон хүний нөөцийн бодлого боловсруулах төсөл
  • 2011-2013 Мянганы Сорилын Сангийн санхүүжилтээр, Мэргэжлийн боловсролын байгууллагуудын Удирдлагын чадавх бэхжүүлэх төсөл

Холбоо барих:

Зөвлөгөө өгөх төв
СЭЗИС А байр 202 тоот
И-мэйл: tumurbaatar.n@ife.edu.mn
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378