Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Алба, хэлтэс, төвүүд -> Цахим сургалтын төв  

Цахим сургалтын төв


Цахим сургалтын төв (ЦСТ) нь 2014-15 оны хичээлийн жилийн хагаст үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогоор СЭЗИС-ийн орой, эчнээ хөтөлбөрийг мэдээллийн дэвшилтэт технологи ашиглан дотоодод болон хилийн чанадад амьдарч, сурч буй монголчууддаа цахим холимог хэлбэрээр хүргэж байна. Цахим ухаалаг эчнээ сургалт нь анхны элсэлтээ 2015-2016 оны хичээлийн жилд 21 оюутантайгаар эхэлсэн бөгөөд АНУ, Швейцар, Бельги, Норвеги, Швед, Солонгос, Франц, Австри, Австрали, Монгол, Япон зэрэг улсаас оюутнууд суралцаж байна. Тус сургалт нь жилд 4 удаа элсэлт авж тасралтгүй үйл ажиллагаа явуулахаар зорьж ажиллаж байна.


Зорилго

СЭЗИС-ийн хэрэгжүүлж буй холбогдох хөтөлбөрүүдийг цахим ухаалаг холимог хэлбэрээр бэлтгэн боловсруулж, дотоод болон гадаадын зах зээлд нэвтрүүлэх


Үндсэн чиг үүрэг

  • СЭЗИС-ийн цахим сургалтын удирдлага, зохион байгуулалтын системийг хөгжүүлж, тасралтгүй үйл ажиллагааг хангах;
  • Цахим хичээлүүдийн видео материал боловсруулах, эвлүүлэх, видео хичээлийн санг үүсгэн хөтөлж, хадгалах;
  • Цахим ухаалаг холимог хэлбэрээр явуулж буй сургалтыг хэрэгжүүлэгч багш нарт цахим сургалтыг төлөвлөх, хөгжүүлэх, хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өгч, удирдамжаар хангах;
  • Цахим сургалтын оюутнуудыг удирдан чиглүүлж, цахим сургалтын талбарт суралцах зөвлөгөө, гарын авлагуудаар хангах;
  • “Цахим ухаалаг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч олон улсын их дээд сургуулиудын ассоциаци”-ийн үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлэх талаар чиг үүргийн удирдлагатай зөвшилцөн, хамтран зохион байгуулах;
  • СЭЗИС-ийн цахим хуудсыг хэлбэр загвар, арилжааны идэвхитэй шийдлээр шинэчлэх программ хангамжийн даалгаврыг боловсруулах, агуулгыг баяжуулах
  • СЭЗИС-ийн вэб сайт, олон нийтийн сүлжээний хуудсуудын ажиллагаанд монтиоринг, шинжилгээ, үнэлгээг хийх

Холбоо барих

Цахим сургалтын төвөөс явуулж буй сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим бүртгэлийн мэдээллийг www.admissions.ife.edu.mn хуудсаар болон admissions@ife.edu.mn электрон шуудангаар болон сошиал хэлбэрээр СЭЗИС Цахим ухаалаг хөтөлбөр хуудсаар авах боломжтой.

Цахим сургалтын төв
СЭЗИС С - байр 101 тоот
Утас: 976-70008079

Цахим сургалтын төв
Ажилтны нэр Албан тушаал И-мэйл
Б.Гантуяа /MA/ Эрхлэгч gantuya.b@ufe.edu.mn
С.Ишцэдэн /Дэд профессор/ Цахим хичээлийн зөвлөх багийн гишүүн ishtseden.s@ufe.edu.mn
Н.Бадамрагчаа Цахим хичээлийн зөвлөх багийн гишүүн badamragchaa.n@ufe.edu.mn
Ш.Үүрцайх /MA/ Харилцаа холбоо, зохицуулалтын менежер uurtsaikh.shd@ufe.edu.mn
Г.Болор-Эрдэнэ Хичээлийн бэлтгэл хариуцсан мэргэжилтэн bolor-erdene.g@ufe.edu.mn


 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378