Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Хөтөлбөрүүд -> Өдрийн үндсэн хөтөлбөр  

Бакалаврын зэрэг олгох өдрийн үндсэн хөтөлбөр


Хөтөлбөрийн зорилго:

Дотоод, гадаадын зах зээлд эрэлт ихтэй бизнесийн удирдлагын чиглэлийн шилдэг мэргэжилтэнг бэлтгэж, онолын мэдлэгээ амьдралд ашиглах чадвар, дадлыг тэдэнд эзэмшүүлж мэргэжлээрээ бахархдаг, мэргэжлийн ёс зүйтэй иргэн бэлтгэх их үйлсэд чанад зорьж ажиллахад хөтөлбөрийн зорилго оршино.

Хөтөлбөрийн зорилтууд:

  • Олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцсэн, орчин үеийн техник, технологид суурилсан сургалтын арга хэлбэр, төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу сургалтын үйл ажиллагаагаа явуулах
  • Нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чадварлаг мэргэжилтэнг бэлтгэх гаргах
  • Суралцах тав тухтай орчинг бүрдүүлж, суралцагч нэг бүрийн сэтгэл ханамжийг өндөр байлгах зорилттой.

Элсэлтийн бодлого:

ЕБС амжилттай төгссөн, МУ-ын БҮТ-ийн Элсэлтийн Ерөнхий Шалгалт өгч тэнцсэн, “СЭЗИС-ийн элсэлтийн журам”/Элсэлтийн журам холбох/-д заасан босго онооны шалгуур хангасан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэнийг дараах 8 мэргэжлээр элсүүлэн сургана. Үүнд:

Суралцах хугацаа улирал:

Нэг улиралд танхимын хичээл 16 долоо хоногоор зохион байгуулагдах ба улиралд дунджаар 5-6 хичээл (хэвийн ачаалал) сонгон судлахад нийт 8 улирал буюу 4 жилээр төгсөнө. Хөтөлбөр нь хавар, намар, зуны улиралтай.

Давуу тал:

Элсэгчид манай сургуулийг олон шалтгаанаар сонгон суралцдаг. Тухайлбал СЭЗИС нь Монгол Улсын Боловсролын салбарт удаан жилийн түүхтэй, туршлагатай, чадварлаг профессор, багш хамт олонтой, хөтөлбөрүүд нь үндэсний болон олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн, орчин үеийн тохилог, тав тухтай сургалтын орчин бүрдсэн, суралцах хугацаандаа төрөл бүрийн уралдаан, тэмцээн, олимпиадад амжилттай оролцон тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтойгоос гадна төгсөгчид нь ажлын байраар тогтмол хангагддаг зэрэг давуу талуудтай.

Амжилт, бахархал:

Суралцах хугацаандаа
  • Манай хөтөлбөрийн олон оюутнууд нь сурлага, урлаг, спорт, нийгмийн салбарт амжилт гарган СЭЗИС-ийн шилдэг оюутнаар шалгарч төгсдөг. Бэлтгэн гаргадаг мэргэжил тус бүрээр сүүлийн үеийн шилдэг төгсөгчдийг хүснэгтэнд үзүүлэв.

Амжилтууд
Нэр Амжилт

Баянжаргал овогтой

ҮНЭНБАЯР (НББ)

2010 он

  • Улсын менежментийн 4 ба 5-р олимпиадын хүрэл медаль
  • Татварын ерөнхий газар болон татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын зөвлөлийн тэмцээнүүдийн алт, мөнгөн медаль
  • Голомт банкны тэтгэлэг
  • Монголын залуучуудын холбоо залуу удирдагч сангийн “Алма Матер”-2009 ийн оны шилдгийн шилдэг оюутан
  • Монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг

Олзбямба овогтой

ЖАНЧИВДОРЖ (Бизнесийн удирдлага)

2013 он

  • Олон улсын менежментийн 6 ба 7-р олимпиадын мөнгө, хүрэл медаль багийн гишүүн
  • Мэдлэгийн менежментийн олимпиадын мөнгөн медаль
  • Хүний нөөцийн 4-р олимпиадын аварга багийн гишүүн
  • 2013 оны улсын маркетингийн олимпиадын аварга

Бямбасүрэн овогтой

ЦЭНГҮҮНЖАВ (Эдийн засаг)

2013 он

  • Монгол Банк, Гадаад Харилцааны Яам, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Эврика, Турк Улсын Измирийн Эдийн Засгийн ба EGE-ийн их сургууль, Отгонтэнгэр Их Сургууль ба СЭЗИС-ийн эрдэм шинжилгээний хурлуудын тэргүүн болон тусгай байрын шагнал
  • Journal Of Economics & Bisiness & Management олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүллээ нийтлүүлсэн шилдэг судлаач оюутан

Сэргэлэн овогтой

ТУЛГА (Санхүү)

2011 он

  • Голомт банкны эрдэм шинжилгээний бага хурлын 1 ба 2-р байрны шагнал
  • “Эдийн засгийн хувьсгалд залуучууд бидний оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, 2-р байрын шагнал
  • Голомт банкны нэрэмжит тэтгэлэг

Насанжаргал овогтой

САРАНЧИМЭГ (Мэдээллийн систем)

2011 он

  • Голомт банк болон PWC-олон улсын байгууллагын нэрэмжит тэтгэлэг
  • Улсын мэдээллийн системийн олимпиадын аварга

Холбоо барих (Өдрийн үндсэн хөтөлбөр)

СЭЗИС-ийн А байрны 206а, 206б, 206в тоот өрөө
Утас: 451956

Хөтөлбөрийн ажилтнууд
Багш, ажилтны нэр Албан тушаал И-мэйл
Д.Анхтуяа /MBA/ Хөтөлбөрийн эрхлэгч ankhtuya.d@ife.edu.mn
С.Хосбаяр /MBA/ Хөтөлбөрийн орлогч эрхлэгч khosbayar.s@ife.edu.mn
Ц.Тунгалагтуяа Сургалтын менежер tungalagtuya.ts@ife.edu.mn
Ж.Наранчимэг Хөтөлбөрийн зохицуулагч naranchimeg.j@ife.edu.mn


 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378