Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Хөтөлбөрүүд -> Хамтарсан хөтөлбөр  

Хамтарсан хөтөлбөр


Хөтөлбөрийн зорилго:


СЭЗИС-ийн “Бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандарт, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан сургалт, судалгаа шинжилгээ эрхэлдэг тэргүүлэх болон хөгжих” алсын хараа болон “Эрдмээрээ баян чинээлэг амьдрах боломжийг оюутандаа олгох” эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулан, Олон улсын стандартад нийцсэн чанартай боловсрол олгож, глобаль орчинд ажиллаж амьдрах дадал, чадвар бүхий иргэнийг төлөвшүүлэх явдал юм.


Хөтөлбөрийн зорилтууд:


  • Хамтын ажиллагаатай сургуулиудтай хэрэгжүүлж буй 2+2 хөтөлбөрийн элсэлт, төгсөлтийг зохион байгуулж, сургалтын өдөр тутмын хэвийн, байнгын, тасралтгүй үйл ажиллагааг удирдан хэрэгжүүлэх, хяналт тавих;
  • Хамтын ажиллагаатай сургуулиудын 2+2 хөтөлбөрийг хариуцсан ажилтан, эрхлэгч, захирлуудтай байнгын холбоотой ажиллаж мэдээлэл солилцон, сургалтын үйл ажиллагаа болон оюутны талаарх асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэх;
  • Гадаадын ижил төстэй сургалт явуулдаг их дээд сургуулиудтай холбоо тогтоох, хамтын ажиллагааны олон талт хэлбэрүүдийг өргөжүүлэх;
  • Багш, ажилтан, оюутнуудыг гадаадын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, мэдээллээр хангах, дэмжих

Элсэлтийн бодлого:


Ерөнхий боловсролын сургуулийг амжилттай төгссөн, Боловсролын Үнэлгээний Төвийн элсэлтийн ерөнхий шалгалт өгч тэнцсэн, “СЭЗИС-ийн элсэлтийн журам”-д заасан босго онооны шалгуур хангасан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэнийг дараах мэргэжлээр хамтарсан хөтөлбөрт элсүүлэн сургана. Үүнд:


Суралцах хугацаа:


Нэг улиралд танхимын хичээл 16 долоо хоногоор зохион байгуулагдах ба СЭЗИС-д 4 улирал буюу 2 жил суралцаад хамтын ажиллагаатай сургууль руу шилжин 2 жил суралцаж төгсөнө.


Давуу тал:


Дөрвөн жилийн хугацаанд хоёр сургуулийн диплом, бакалаврын зэрэгтэй төгсөнө. Хамтын ажиллагаатай сургуулиуд нь үндэсний болон олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн, орчин үеийн тохилог, тав тухтай сургалтын орчинтой. Оюутан СЭЗИС-д суралцсан хугацааны голч дүнгээр цаашид шилжин суралцах сургуулийн тэтгэлэгт хамрагдах боломжтойгоос гадна тухайн орны соёл, зан заншилтай танилцаж, хэлний мэдлэг, чадвараа сайжруулж, олон орны оюутан залуустай танилцаж, найз нөхөд болох зэрэг давуу талуудтай. Үүнээс гадна бид АНУ-ын Мontana University, Volstate Community Colledge, University of the Incarnate Word, Английн Sunderland University, Герман, Испани, Швейцари улсад салбартай EU Business School, Казахстаны New Economic University зэрэг сургуулиудтай багш, оюутны солилцоо болон хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээтэй ажиллаж байна. Шилжин суралцах хөтөлбөрт хамрагдсан оюутнууд бизнес, эдийн засаг, нягтлан бодох чиглэлийн суурь хичээлүүдийг англи хэл дээр судлахын зэрэгцээ англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж СЭЗДС-д судалсан кредитээ сонгосон сургуульдаа шилжүүлж, үргэлжлүүлэн суралцах боломжтой.


Амжилт:


Манай хөтөлбөрийг төгссөн оюутнууд улс орныхоо өнцөг буланд тухайн мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа ба тухайлбал, “МСS”, “Гоёо”, “Петро Матад”, “Таван богд групп”, Маgic Consulting, Monpolymet group, Мобиком, Юнител зэрэг компаниуд болон Голомт банк, Капитрон банк, Худалдаа Хөгжлийн банк, Монгол банк зэрэг газруудыг нэрлэж болно.


Холбоо барих:

Хамтарсан болон солилцооны хөтөлбөр
СЭЗИС-ийн С байрны 701 тоот
Утас: 70158816
И-мэйл: interprograms@ufe.edu.mn

Хөтөлбөрийн ажилтнууд
Багш, ажилтны нэр Албан тушаал И-мэйл
Ж.Долгормаа /PhD/ Хөтөлбөрийн эрхлэгч dolgormaa.j@ufe.edu.mn
Э.Хаварцэцэг /PhD/ Хөтөлбөрийн орлогч эрхлэгч khavartsetseg.e@ufe.edu.mn
Г.Мөнхтуяа Зохицуулагч inter.office@ufe.edu.mn
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378