Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Хөтөлбөрүүд -> Олон улсын НББ, Санхүүгийн мэргэшсэн сургууль  

Олон Улсын Нягтлан Бодох Бүртгэл, Санхүүгийн Мэргэшсэн Сургууль


ТОВЧ ТАНИЛЦУУЛГА


СЭЗИС нь 2005 оны 12-р сарын 13 ны өдөр Сингапур улсын ФТМС Глобаль сургуультай Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчийн зэрэг цол олгох CAT болон АССА хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр“Хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулсан ба улмаар 2006 оны 9-р сард АССА хөтөлбөрийг үүсгэн байгуулсан.

АССА хөтөлбөрийг МУ-ын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам дэмжиж 2012 онд Олон Улсын Нягтлан Бодох Бүртгэл мэргэжлээр сургалт эрхлэх Тусгай зөвшөөрлийг олгосон нь Мэргэжлийн боловсрол олгох сургалтыг Академик сургалттай хослуулан хэрэгжүүлэх үндэс суурийг тавьсан бөгөөд АССА хөтөлбөр нь 2012 онд СЭЗДС-ийн анхны бүрэлдэхүүн сургууль “Олон Улсын Нягтлан Бодох Бүртгэл Санхүүгийн Мэргэшсэн Сургууль” болсон.


СЭЗИС нь 2015 онд CIMA нийгэмлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, “Global Learning Partner” буюу монгол улс дахь цорын ганц CIMA-н сургалт явуулах эрх бүхий сургалтын байгууллага болсон явдал нь монгол хүнийг дэлхийн түвшинд мэдлэг, мэргэжил, ур чадвараараа үнэлэгдэх үүд хаалгыг нээж өгсөн. ОУНББСМС нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэшсэн цол зэрэг олгодог АССА, CIMA болон CFA нийгэмлэгүүдтэй хамтран ажилладаг.


  • АССА /The Association of Chartered Certified Accountants/буюу Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Нийгэмлэг нь Их Британи улсад төвтэй, 100 гаруй жилийн түүхтэй, 200 гаруй салбартай, дэлхий даяар 95 орныг хамарсан 178,000 гишүүн, 455,000 оюутантай, Нягтлан бодох бүртгэл, санхүү удирдлагын чиглэлээр мэргэжлийн цол зэрэг олгодог дэлхийд нэр хүндтэй нийгэмлэг юм.
  • CIMA /Chartered Institute of Management Accountants/буюу Удирдлагын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Нийгэмлэг нь 1919 онд байгуулагдсан, дэлхий даяр 179 орныг хамарсан 227,000 гишүүн болон оюутантай, удирдлагын мэргэшсэн нягтлан бодогчдын хамгийн том, хурдацтай өсөж буй, удирдлагын мэргэшсэн нягтлан бодогчийн цол зэрэг олгодог дэлхийд нэр хүндтэй мэргэжлийн байгууллага юм.
  • CFA Institute /Chartered Financial Analyst Institute/ буюу Санхүүгийн Мэргэшсэн Шинжээчдийн нийгэмлэг нь 1963 оноос CFA буюу Хөрөнгө оруулалт, санхүүгийн мэргэшсэн зэргийг олон нийтэд танилцуулсан бөгөөд энэ өдгөө дэлхийн хамгийн нэр хүндтэй мэргэжлийн зэргүүдийн нэг болоод байна. Тус нийгэмлэг нь дэлхий даяр 135 орныг хамарсан 125,000 гаруй гишүүнтэй нэр хүндтэй байгууллага юм.

АЛСЫН ХАРАА


Олон улсын стандарт, шалгуур үзүүлэлтийг хангасан, нягтлан бодох бүртгэлийн сургалт, судалгааны тэргүүлэх сургууль болон хөгжинө.


УРИА


Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц, шинэ үеийн шилдэг манлайлагчдыг бэлтгэнэ.


ЭРХЭМ ЗОРИЛГО


Дэлхийн түвшинд мэргэжил, мэдлэгээрээ үнэлэгдэх,чадварлаг, зөв төлөвшсөн, мэргэжлийн ёсзүйтэй мэргэжилтэн бэлтгэх нь ОУНББСМС-ийн эрхэм зорилго мөн.


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУД

  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ACCA, CIMA, CFА-ийн сургалтын агуулга, хөтөлбөрийн дагуу сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, суралцагсдын хэрэгцээ шаардлагад нийцсэн хэлбэрээр явуулах
  • Сургалтын үйл ажиллагааг уламжлалт, орчин үеийн хосолсон арга барилаар, чанартай явуулах
  • Сургалтын чанарыг тасралтгүй хангахуйц орчин нөхцлийг бүрдүүлэх
  • АССА, СIMA, CFA-ийн сургалтуудыг орчин үеийн техник, технологид тулгуурлан “Цахим ухаалаг” хэлбэрээр явуулах

СУРГАЛТЫН ДЭД ХӨТӨЛБӨРҮҮД


ОУНББСМС нь суралцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр дараах сургалтуудыг явуулж байна.


Бизнесийн Удирдлагын Бакалаврын зэрэг олгох хөтөлбөр:

  • АССА буюу Олон улсын Мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх бакалаврын хөтөлбөр
  • Их Британи Улсын BPP Их сургуультай хамтарсан нягтлан бодох бүртгэлийн /2+2/ хамтарсан хөтөлбөр

Мэргэшсэн цол зэрэг олгох хөтөлбөр:

  • АССА буюу Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн нягтлан бодогч
  • CIMA буюу Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдлагын мэргэшсэн нягтлан бодогч
  • CFA буюу Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгө оруулалт, санхүүгийн мэргэшсэн шинжээч

Бизнесийн Удирдлагын Мастерын зэрэг олгох хөтөлбөр

  • Санхүүгийн удирдлагаар мэргэшсэн МВА хөтөлбөр (CFA)
  • Удирдлагын нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн МВА хөтөлбөр (CIMA)

Холбоо барих:

Олон Улсын Нягтлан Бодох Бүртгэл, Санхүүгийн Мэргэшсэн Сургууль
СЭЗИС-ийн С байр 901 тоот
E-mail: ife_acca@ife.edu.mn
Утас: +976-457701, 99017784, 99027117



ОУНББСМС
Багш, ажилтны нэр Албан тушаал И-мэйл
А.Одгэрэл МНБ,/MBA/ ОУНББСМС-ийн захирал odgerel.a@ufe.edu.mn
Mintu Kumar Nath ACCA ОУНББСМС-ийн дэд захирал, багш mintu.k@ufe.edu.mn
Ajay Kumar Takiar CGMA Багш ajay.k@ufe.edu.mn
Д.Оюунсүрэн /MBA/ Сургалтын менежер oyunsuren.d@ufe.edu.mn
Г.Алтанзул Хөтөлбөрийн зохицуулагч altanzul.g@ufe.edu.mn
Д.Туяацэцэг Хөтөлбөрийн зохицуулагч tuyatsetseg.d@ufe.edu.mn
С.Түвшинбаяр МНБ,/MBA/ Багш tuvshinbayar.s@ufe.edu.mn
А.Жаргалмаа МНБ,/MBA/ Багш jargalmaa.a@ufe.edu.mn
Т.Солонго МНБ,/MBA/ Багш solongo.t@ufe.edu.mn
Б.Ганзориг Багийн туслах ganzorig.b@ufe.edu.mn


 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378