Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Хөтөлбөрүүд -> Орой, эчнээ хөтөлбөр  

Бакалаврын зэрэг олгох орой, эчнээ хөтөлбөр


Товч түүх:

СЭЗИС нь 1995-1996 оны хичээлийн жилээс эчнээ, 1997-1998 оны хичээлийн жилээс оройн болон бямба гаргийн эчнээ, 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн цахим ухаалаг сургалтын эчнээ ангид анхны элсэлтээ тус тус авч эхэлсэн. Жил бүр дор дурдсан хэлбэрээр оюутан элсүүлэн сургаж байна. Үүнд:
  • Орой
  • Бямба гаргийн эчнээ
  • Уламжлалт болон орон нутгийн эчнээ
  • Цахим ухаалаг эчнээ

Энэхүү сургалтад эдийн засгийн бус дээд, санхүү эдийн засгийн дунд боловсролтой иргэд элсэлтийн журмын дагуу элсэн суралцах боломжтой. Суралцах хугацаанд үзэж судлах материал, ном сурах бичгийг цахим хэлбэрээр хангана. Орой, эчнээ хөтөлбөр нь Монгол улсад анх удаа 2007-2008 онд, олон улсад 2012-2013 оны хичээлийн жилд магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2012-2013 оны хичээлийн жилд дахин үндэсний хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээр баталгаажсан юм.


Хөтөлбөрийн зорилго:

Бизнесийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах орчин үеийн системтэй мэдлэг, чадварыг хэрэглэгчдийн оршин суугаа газраас үл хамааран, цаг зав, боломжид тулгуурлан хөгжүүлэх сургалтыг зохион байгуулахад оршино.


Хөтөлбөрийн зорилтууд:

Ажил олгогч, суралцагчдын эрэлт хэрэгцээ болон эдийн засаг, бизнесийн орчны байнгын өөрчлөлтийг сургалтын үйл ажиллагаандаа тусгах, оюутнаа мэргэжлийн ёс зүйтэй “зөв” хүн болгоход чиглүүлэх, төгсөгчид нь зөвхөн эх орондоо төдийгүй гадаад зах зээлд гарч ажиллахуйц чадварлаг мэргэжилтэн болгох суурийг тавих нь бидний үндсэн зорилт бөгөөд сургалтыг үр ашигтай зохион байгуулах, суралцагчдын хэрэгцээ шаардлагад тохирсон зөвлөгөө мэдээллээр тасралтгүй хангах, оюутны сэтгэл ханамжийг өндөр хэмжээнд хүргэх, тэдний сурах орчныг эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй, таатай байлгах нь хөтөлбөрийн өдөр тутмын үйл ажиллагааны зорилт юм.


Элсэлтийн бодлого:

Жил бүр орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журмыг захирлын тушаалаар батлан гаргадаг. Хөтөлбөрийн онцлог, сургалтын ажил явуулах тусгай шаардлагын дагуу элсэгчид нь дээд болон мэргэжлийн дунд боловсролтой байх шаардлага тавигдана. Элсэхийг хүсэгчдийн эрэлт болон сургалтын хэлбэрээс хамааран элсэлтийн тоог тогтооно. Хөтөлбөрийн сургалт 1-3 жил буюу 4-5 улирал байна. Эчнээ болон оройн ангидаа жилд 1 удаа, бямба гаргийн эчнээ ангид жилд 2 удаа, цахим ухаалаг сургалтын эчнээ ангидаа жилд 5 удаа элсэлт авч байна. Орон нутгийн удирдлага, иргэдийн хүсэлтээр хөдөө орон нутагт эчнээ сургалтын салбар нээн ажиллуулдаг. admission@ufe.edu.mn хаягаар нэвтрэн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан, бүртгүүлэх боломжтой.


Суралцах мэргэжил

  1. Нягтлан бодох бүртгэл
  2. Санхүү
  3. Бизнесийн удирдлага

Сургалтын төлөвлөгөө

  1. Нягтлан бодох бүртгэл
  2. Санхүү
  3. Бизнесийн удирдлага

Оройн сургалт

Жил бүр 9-р сарын 1-ээс эхлэн 7 хоногийн ажлын 3 өдөр (Даваа, Мягмар, Лхагва) 16:00-21:10 цагт хичээллэнэ. 1 улирал нь 16 долоо хоног үргэлжлэх ба 18 кредитийн хичээл судална. Улирал нь 2 модультай байна. Өвөл болон зуны улиралд 6-18 кредит цагийн хичээлийг цахим ухаалаг хэлбэрээр судална.


Бямба гарагийн сургалт

Жил бүрийн 9-р сарын эхний бямба гараг, 1-р сарын сүүлийн бямба гаргаас эхлэн бямба гараг бүр хичээллэх ба 1 улирлын 16 бямба гарагт 18 кредитийн хичээл судална. 8:00-18:10 цагт хичээллэнэ. Улирал нь 8 долоо хоног бүхий 2 модуль сургалттай. Өвөл болон зуны улиралд 6-18 кредит цагийн хичээлийг цахим ухаалаг хэлбэрээр судална.


Уламжлалт болон орон нутгийн эчнээ

• СЭЗИС дээр хичээллэдэг уламжлалт эчнээ
Жил бүрийн 4 болон 10 сард ажлын 5 өдөр 9:00-18:00 цагийн хооронд танхимын сургалтаар хичээллэнэ. Өвөл болон зуны улиралд 6-18 кредит цагийн хичээлийг цахим ухаалаг хэлбэрээр судална.

• Орон нутгийн эчнээ
Аймаг орон нутгийн удирдлага болон иргэдийн хүсэлтээр нээгдэх тул хичээл эхэлсэн сарыг 1-р улирал гэж тооцох бөгөөд дараагийн улирал нь 6 сараас багагүй хугацааны дараа байна.


Цахим ухаалаг эчнээ

Цахим ухаалаг сургалтад жилд 5 удаа элсэлт авдаг бөгөөд намрын улирал нь 2 модультай, хаврын улирал нь 3 модуль бүхий сургалт бөгөөд 1 модульд 2 хичээл үзэх бөгөөд жилдээ 30 кредитийн хичээл судлах юм. Энэ сургалтын онцлог нь мэдээллийн дэвшилтэт технологи ашиглан сургалтаа хүргэдэг, цахим анги, цахим сургалтын талбар, цахим хэлэлцүүлэг, цахим лекц, семинар бүхий ухаалаг сургалт юм.
Цахим сургалтын төвийн танилцуулга


Сургалтын төлбөр:

1 кредитэд оногдох төлбөрийн хэмжээг жил бүрийн 7 сард сургуулийн удирдах зөвлөл тогтоож, нийтэд зарлана.


Холбоо барих:

СЭЗИС-ийн А байрны 206-1, 206-2 тоот өрөө
Утас: 7015 0261
И-мэйл: ept@ufe.edu.mn

Хөтөлбөрийн ажилтнууд
Багш, ажилтны нэр Албан тушаал И-мэйл
  Ц.Энхбаян (Доктор /Ph.D/, профессор) Хөтөлбөрийн эрхлэгч enkhbayan.ts@ufe.edu.mn
Э.Байгал Хөтөлбөрийн зохицуулагч baigal.e@ufe.edu.mn
С.Уянга Хөтөлбөрийн зохицуулагч uyanga.s@ufe.edu.mn


 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378