Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Хөтөлбөрүүд -> АНУ болон Европын их дээд сургууль руу шилжин суралцах хөтөлбөр  

АНУ болон Европын их сургуулиудад шилжин суралцах хөтөлбөр


СЭЗИС нь “Америкийн Менежментийн Академи”-ийн дэргэдэх Бизнесийн сургуультай хамтран АНУ болон Европын их сургуулиудын 1, 2, 3–р курст шилжин суралцах хөтөлбөрийг 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байна.


Хөтөлбөрийн зорилго: АНУ болон Европын их сургуулиудад суралцах сонирхолтой залуучуудад боломж олгох, тухайн орны сургуульд шилжин суралцахад шаардлагатай англи хэлний болон мэргэжлийн суурь хичээлүүдийн мэдлэг, чадвар олгохоос гадна тухайн оронд сурч, амьдрахад зайлшгүй шаардлагатай суралцах болон харилцааны чадварыг эзэмшүүлэхэд оршино.


Суралцах хугацаа:

Энэ хөтөлбөрт элсэгчид СЭЗИС-ийн бэлтгэл ангид 2 ба 4 улирал суралцаад дараах мэргэжлийн чиглэлүүдээр шилжин суралцана:
  • Бизнесийн менежмент,
  • Бизнесийн эдийн засаг,
  • Нягтлан бодох бүртгэл,
  • Санхүүгийн менежмент

Хөтөлбөрийн онцлог:

  • Суралцагч нь СЭЗИС-д суралцах хугацаанд Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Санхүүгийн удирдлага, Нягтлан бодох бүртгэлийн чиглэлийн ерөнхий суурь хичээлүүдийг англи хэл дээр судална.
  • Англи хэлийг эрчимжүүлсэн хэлбэрээр долоо хоногт 16 цаг судална.
  • Англи хэлний хичээл болон мэргэжлийн хичээлийг дадлага туршлагатай монгол болон гадаад багш нар англи хэл дээр заана.

Давуу тал:

  • Хичээлийн хөтөлбөрүүд нь олон улсад магадлан итгэмжлэгдсэн.
  • Суралцагч гадаадын их дээд сургуулиудад амжилттай суралцахад нэн чухал сурах арга барил болон харилцааны чадварыг эзэмшинэ.
  • Сурлагын өндөр амжилт үзүүлсэн оюутанд шилжин суралцах сургуулиас сургалтын тэтгэлэг авахад дэмжлэг үзүүлнэ.

Хэнд зориулагдсан:

  • АНУ болон Европын их сургуулиудад суралцах сонирхолтой,
  • Англи хэл, математикийн ерөнхий шалгалтын дундаж 620 -с доошгүй оноотой
  • Гадаадын их сургуульд шилжин амжилттай суралцахын тулд биеэ дайчлан шаргуу суралцаж чадах,
  • Англи хэлний мэдлэг, чадвараа дээшлүүлж, гадаадын их сургуульд сурах арга барил, харилцааны чадварыг эзэмшихийг зорьсон, сурах эрмэлзлэл бүхий залуучуудад зориулагдсан болно.
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378