Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Бидний тухай-> Магадлан итгэмжлэл  
 

ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД

СЭЗДС нь 2000 онд Дээд боловсролын магадлан итгэмжлэлийг зөвлөлөөр бүх гишүүдийн 100% саналаар магадлан итгэмжлэгдэж байсан бол 2005 онд Монгол улсад анх удаа байгууллага болон сургалтын хөтөлбөрүүд нь магадлан итгэмжлэгдсэн дээд сургууль болж байсан түүхтэй. Түүнчлэн 2012 онд үндэсний хэмжээнд хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн бөгөөд үүнд дараах хөтөлбөрүүд багтаж байна:

    Бакалаврын зэрэг олгох мэргэжлүүд:
  • Бизнесийн менежмент
  • Бизнесийн эдийн засаг
  • Санхүүгийн менежмент
  • Нягтлан бодох бүртгэл
    Магистрын зэрэг олгох мэргэжлүүд:
  • Нягтлан бодох бүртгэл
  • Бизнесийн менежмент
  • Санхүүгийн менежмент
   
 

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД

2008 оноос эхлэн АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зөвлөлийн /ACBSP/ гишүүн болж, олон улсын магадлан итгэмжлэлд бэлтгэж эхэлсэн байна. ACBSP-ийн 2012 оны 05-р сарын 01-ны өдрийн шийдвэрээр Бакалаврын зэрэг олгох 7 хөтөлбөр болон Магистрын зэрэг олгох 3 хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлэн, Монгол Улсын их дээд сургуулиудаас анхдагч болон Олон улсад магадлан итгэмжлэгджээ. Үүнд:

    Бакалаврын зэрэг олгох мэргэжлүүд:
  1. Бизнесийн менежмент (BBA)
  2. Маркетингийн менежмент (BBA)
  3. Мэдээллийн системийн менежмент (BS)
  4. Нягтлан бодох бүртгэл (BBA)
  5. Санхүүгийн менежмент (BBA)
  6. Банкны менежмент (BBA)
  7. Бизнесийн эдийн засаг (BS)
    Магистрын зэрэг олгох мэргэжлүүд:
  1. Бизнесийн менежмент (MBA)
  2. Санхүүгийн менежмент (MBA)
  3. Бизнесийн удирдлагын магистрын нягтлан бодох бүртгэл (MBA)

ACBSP-ийн стандарт, шалгуул үзүүлэлтүүдийг хангах, Олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө тасралтгүй хөгжих боломж бүрдсэн төдийгүй сургалтын чанарт мэдэгдэхүйц ахиц гарч, сургалтын таатай орчин бүрдэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарт дэвшил гарч эхэлсэн. Түүнчлэн сургуулийн нэр хүнд өсч, төгсөгчид олон улсын хөдөлмөрийн зах зээлд мэргэжлээрээ ажиллах боломжтой болсон байна.

   
 
Member login
User name:
Password:
  Login
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378