Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Хөтөлбөрүүд -> Банкны менежмент  

БАНКНЫ МЕНЕЖМЕНТ


Банкны удирдлагын шийдвэр гаргалтын хүрээн дэх үйл ажиллагаа болон хөрөнгийн нөөцийг үр ашигтай төлөвлөх, хуваарилах, хөрөнгө оруулалтын оновчтой багц бүрдүүлэх, зээлийн бодлого боловсруулахад санал оруулах, эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэх, тэдгээртэй холбоотой НББ хөтлөх, хяналт тавих, аудит хийх үйл ажиллагааг хэрэгжүүлэх менежментийн шинжлэх ухааны аргуудыг байгууллагын орчинд хэрэглэх мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.


ХӨТӨЛБӨРҮҮД


Хөтөлбөр
Хөтөлбөрүүд: Суралцах хугацаа Судлах кредит
Өдрийн /үндсэн/ 4 жил 139 кредит
Орой, эчнээ, бямба 4,5 жил 139 кредит
Магистрын    

АЛСЫН ХАРАА

Бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэшсэн санхүүгийн мэргэжилтэн бэлтгэх сургалт, судалгаа эрдэм шинжилгээний тэргүүлэх институт болсон байна.


Эрхэм зорилго

Орчин үеийн практик шаардлагад нийцсэн, санхүүгийн зах зээлийн судалгаа, шинжилгээнд суурилсан мэдлэг, чадвар, төлөвшлийг сургалтаараа олгож, мэргэшсэн санхүүгийн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.


МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД

  • Санхүүгийн эконометрикс
  • Банкны менежмент
  • Банкны нягтлан бодох бүртгэл
  • Олон улсын санхүүгийн менежмент
  • Хөрөнгө оруулалтын менежмент
  • Банкны аудит
  • Зээлийн бодлого
  • Банкны эрсдэлийн менежмент

ОЛГОХ МЭДЛЭГ

  • Бакалаврын зэрэгтэй мэргэжилтний мэдвэл зохих хүмүүнлэг, нийгмийн ухаан, гадаад хэл, математик компьютерийн суурь мэдлэг
  • Банкны менежмент мэргэжил эзэмшихэд шаардагдах санхүүгийн үндсэн ойлголт болон НББ, менежмент, эдийн засгийн онолын холбогдох суурь мэдлэг
  • Банкны эрхзүй, банкны НББ, банкны удирдлага, эрсдэлийг тооцох тоон шинжилгээний аргачлал, банкны зээлийн бодлого, шинжилгээ, хөрөнгө оруулалт, олон улсын санхүүгийн удирдлага, банкны аудитын талаар онол, арга зүйн мэдлэг

ОЛГОХ ЧАДВАР

  • Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах чадвар
  • Тоон болон чанарын өгөгдлийг тодорхойлж, үр дүнг статистикийн түвшинд боловсруулж, удирдлагын шийдвэр гаргалтанд зориулсан тайлан бэлтгэх
  • Банкны нягтлан бодох бүртгэл хөтлөх,зээлийн судалгаа, шинжилгээ хийх, хадгаламж, зээлийн бодлого боловсруулах, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шийдвэр гаргах, байгууллагын санхүүгийн шинжилгээ хийх, нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны үр ашгийг тооцох, эрсдэлийг тодорхойлох, тооцох, бууруулах арга замыг тогтоох, судалгааны үр дүнг тайлагнах, дотоод хяналтын үйл ажиллагаа явуулах чадвар
  • Хамтач үзлийг эрхэмлэх, банкны ажилтны ёс суртахууны нийтлэг зарчмуудыг мөрддөг, хамтын шийдвэрийг хүндэтгэдэг байх чадвар төлөвшүүлэх

ОЮУТНЫ ГАРГАСАН АМЖИЛТ

  • 2012-2013 хичээлийн жилд ХААН банкны нэрэмжит “Банкны олон олимпиад-2” багийн дүнгээр 1-р байр, хувийн дүнгээр 1-р байр,
  • 2013-2014 хичээлийн жилд ХААН банкны нэрэмжит “Банкны олон олимпиад-3” хувийн дүнгээр 2,3-р байр, Голомт банкны “Шилдэг оюутан”-ы удаа дараагийн өргөмжлөлүүд

АЖЛЫН БАЙР, АЛБАН ТУШААЛ

  • Теллер, ахлах теллер, нягтлан бодогч
  • Дотоод аудитын газарт аудитор, ахлах аудитор
  • Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах менежер
  • Зах зээлийн эрсдэлийн шинжээч, үйл ажиллагааны эрсдэлийн шинжээч, санхүүгийн шинжээч, судлаач
  • Хөрөнгө зохицуулалтын менежер, хөрөнгийн шинжээч, дилер, эдийн засагч
  • Зээлийн эдийн засагч, зээлийн эрсдэлийн шинжээч, барьцаа хөрөнгийн үнэлгээний менежер
  • Хөрөнгө оруулалтын банкинд дилер, хөрөнгө зохицуулалтын менежер

СЭЗДС-ийг СОНГОХ ШАЛТГААН

  • Олон улсад магадлан итгэмжлэгдсэн
  • CFA-ийн институтээс хүлээн зөвшөөрөгдсөн
  • Банк, санхүүгийн болон бизнесийн байгууллагуудад нэр хүндтэй
  • Сургуулиа төгсөөд гарахад ажлын байрны олдоц сайтай байдаг. Нэр хүндтэй банкууд, компаниудаас ажлын байрны санал олноор ирдэг
  • Бусад мэргэжил рүү хөврөн ажиллах боломжтой

ХОЛБОО БАРИХ:

Тэнхимийн утас: 70158821
В байрны 8 давхар, 802, 807 тоот

 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378