Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Хөтөлбөрүүд -> Маркетингийн менежмент  

МАРКЕТИНГИЙН МЕНЕЖМЕНТ


Маркетингийн менежментийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь зах зээлийн судалгааны үр дүнд тулгуурлан асуудлуудыг шийдвэрлэх багийн ажиллагаа, бүтээлч сэтгэлгээг дэмжсэн онол, практик хосолсон, улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалт юм.


Хөтөлбөрийн онцлог нь үйлдвэрлэл, үйлчилгээ болон худалдааны салбаруудад бараа ба үйлчилгээг /брэнд/ хэрэглэгчдэд хүргэх маркетингийн төлөвлөгөө, хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, үр дүнг хэмжих, үнэлэх мэдлэг, чадварыг олгоно.


ХӨТӨЛБӨРҮҮД


Хөтөлбөр
Хөтөлбөрүүд: Суралцах хугацаа Судлах кредит
Өдрийн /үндсэн/ 4 жил 138 кредит

АЛСЫН ХАРАА

Бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандарт, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан сургалт, судалгаа, шинжилгээ эрхэлдэг тэргүүлэх их сургууль болон хөгжинө.


Эрхэм зорилго

Монголын бизнесийн орчны өөрчлөлтөд оновчтой хариу үйлдэл үзүүлэхүйц, удирдлагын шийдвэрийг манлайлан хэрэгжүүлдэг, өрсөлдөж чадахуйц шинэлэг сэтгэлгээ бүхий шинэ үеийн шилдэг менежерийг бэлтгэхэд оршино.


МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД

  • Маркетингийн үндэс
  • Маркетингийн менежмент
  • Маркетингийн судалгаа
  • Маркетингийн харилцаа
  • Борлуулалтын менежмент
  • Брэндийн менежмент
  • Хэрэглэгчийн зан төлөв
  • Үйлчилгээний маркетинг
  • Олон улсын маркетинг
  • Шинэ бараа үйлчилгээ ба брэндийн менежмент

ОЛГОХ МЭДЛЭГ

  • Нийгмийн ухаан, гадаад хэл, статистик, санхүү, компьютерын суурь мэдлэг
  • Оновчтой шийдлийг тодорхойлох, дизайн болон урлагийн мэдрэмжид суурилсан онолын мэдлэг
  • Байгууллагын борлуулалт, идэвржүүлэлтийн арга хэрэгслүүдийн хэрэглээний мэдлэг
  • Бизнесийн орчны шинжилгээнд тулгуурлан байгууллагын маркетингийн төлөвлөгөөг боловсруулах онол, арга зүйн мэдлэг
  • Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан маркетингийн судалгаа хийх онол, арга зүйн мэдлэг длэг

ОЛГОХ ЧАДВАР

  • Харилцааны өндөр соёлтой, өөртөө итгэлтэй байх, илтгэх болон манлайлах чадвар
  • Шинэ мэдлэг, мэдээлэл олж авах, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх бүтээлч чадвар
  • Багаар ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, үүрэг хариуцлага хүлээх чадвар
  • Мэргэжлийн програм хангамжийг ашиглах ахисан түвшингийн чадвар /SPSS 20.0, SPSS Amos 21.0, Photoshop, Corel, InDesign, Movie Maker, Flash Adobe, MS-Access/

ОЮУТНЫ ГАРГАСАН АМЖИЛТ

  • Монголын Маркетингийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “МАРКЕТИНГИЙН МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН ОЛИМПИАД”-д багийн дүнгээр 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль авсан бол хувийн дүнгээр 3 алт, 3 мөнгө, 2 хүрэл, 2 тусгай байрыг байрыг хүртэж, нийт дүнгээр улсын хэмжээнд тэргүүлж байна.

АЖЛЫН БАЙР, АЛБАН ТУШААЛ

  • Маркетингийн менежер, мэргэжилтэн
  • Брэнд менежер, мэргэжилтэн
  • Борлуулалтын менежер, мэргэжилтэн
  • Зах зээлийн судлаач
  • Зар сурталчилгааны менежер, мэргэжилтэн
  • Олон нийтийн харилцааны менежер

СЭЗИС-ийг СОНГОХ ШАЛТГААН

  • Монгол улсад анх удаа олон улс /ACBSP/-д магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн дагуу хичээллэнэ
  • Маркетингийн чиглэлээрх улсын хэмжээний тэргүүлэгч сургуульд суралцана
  • Хувийн болон багийн ажиллагаанд суурилсан бүтээлч сэтгэлгээг дэмжсэн сургалттай
  • Бизнесийн орчны бодит практикт судалгаа явуулж, шийдвэр гаргалтын хувилбарууд боловсруулна
  • Төгсөх курстээ гадаадын хөрөнгө оруулалттай болон үндэсний томоохон компаниудад мэргэжлийн чиглэлээрээ урилгаар ажиллах боломжтой

ХОЛБОО БАРИХ:

Тэнхимийн утас: 70158825
В байрны 6 давхар, 602, 607 тоот

 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378