Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Хөтөлбөрүүд -> Мэдээллийн системийн менежмент  

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН МЕНЕЖМЕНТ


Мэдээллийн системийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь мэдээллийн системийн төслийг хэрэгжүүлэх багийн ажиллагаа, бүтээлч сэтгэлгээг дэмжсэн онол, практик хосолсон улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалт юм.


Хөтөлбөр нь байгууллагын орчинд бизнесийн асуудлуудыг шинжилж, технологийн тусламжтайгаар шийдвэрлэх, технологийн шийдлээ бүтээлчээр хэрэгжүүлэх, системийн шинжилгээ, зохиомжийг боловсруулах мэдлэг, чадварыг олгоно.


ХӨТӨЛБӨРҮҮД


Хөтөлбөр
Хөтөлбөрүүд: Суралцах хугацаа Судлах кредит
Өдрийн /үндсэн/ 4 жил 136 кредит

АЛСЫН ХАРАА

Олон улсын стандарт, шалгуур үзүүлэлтийг хангасан сургалт, судалгаа шинжилгээ эрхэлдэг салбар сургууль болон хөгжих


Эрхэм зорилго

Бүх салбарын байгууллагуудад үр ашигтай, найдвартай мэдээллийн системийг хөгжүүлж, бизнесийг амжилттай удирдаж, хөтлөхөд нь туслах чадвартай, бизнесийн ба мэдээллийн технологийн онол, практикийн өргөн мэдлэг чадвар, ёс суртахуун төлөвшилтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино


МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД

  • Алгоритмын үндэс
  • Програмчлалын үндэс
  • Объект хандалтат програмчлал
  • Визуаль програмчлал
  • Интернет програмчлал
  • Мультимедиа, Вэб дизайн
  • Өгөгдлийн сангийн үндэс
  • Өгөгдлийн сангийн удирдлага
  • Өгөгдлийн агуулах ба өгөгдөл олборлолт
  • Өгөгдөл дамжуулалт ба сүлжээ
  • И-бизнес, и-худалдаа
  • Системийн шинжилгээ ба зохиомж
  • Объект хандалтат шинжилгээ ба зохиомж
  • Мэдээллийн системийн төслийн менежмент
  • Мэдээллийн системийн стратеги
  • Шинэ технологиуд (Java програмчлал)
  • Компьютер график
  • Хүн ба компьютер

ОЛГОХ МЭДЛЭГ

  • Бизнесийн удирдлагын болон мэдээллийн технологи, мэдээллийн системийн суурь мэдлэг
  • Бизнес процесс, түүний үнэлгээ, удирдлагын үйл ажиллагаан дахь мэдээллийн технологийн хэрэглээ, үүрэг, үр өгөөжийн талаарх ойлголт, мэдлэг
  • Мэдээллийн удирдлага, урсгалын зохион байгуулалтын талаарх мэдлэг
  • Мэдээллийн системийг хөгжүүлэх, удирдах болон ашиглахад тулгардаг асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын тухай мэдлэг
  • Электрон болон интернет бизнесийн талаарх мэдлэг

ОЛГОХ ЧАДВАР

  • Бизнесийн асуудлыг шинжилж, мэдээллийн ба мэдээллийн системийн хэрэгцээ шаардлагуудыг тодорхойлох, шийдэл боловсруулах, хэрэгжүүлэх
  • Мэдээллийн системийн техникийн даалгаврын баримт бичгийг олон улсын стандартын дагуу бүрдүүлж, боловсруулах;
  • Мэдээллийн системийн шинжилгээ, зохиомжийг боловсруулах
  • Төслийн удирдлагын ерөнхий онолын мэдлэгийг мэдээллийн системийн төсөлд ашиглах

ОЮУТНЫ ГАРГАСАН АМЖИЛТ

  • Мэдээллийн системийн Улсын анхдугаар олимпиадад оюутнууд багаараа тэргүүн байр.

АЖЛЫН БАЙР, АЛБАН ТУШААЛ

  • Мэдээллийн системийн менежер
  • Мэдээллийн системийн төслийн менежер
  • Системийн шинжээч
  • Өгөгдлийн сангийн администратор
  • Програм зохиогч
  • Веб дизайнер
  • Мэдээллийн системийн багш, сургагч

СЭЗИС-ийг СОНГОХ ШАЛТГААН

  • Монгол улсад анх удаа олон улсад /ACBSP/-д магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн дагуу хичээллэдэг.
  • Монгол улс болон дэлхийд эрэлттэй мэргэжлийн эхний тавд байнга ордог “Системийн шинжээч” мэргэжилтэнг бэлтгэж байгаа Монголдоо анхдагч хөтөлбөр
  • Бодит практик орчинд дадлага, сургалтаа явуулах боломж бүрдсэн
  • Орчин үеийн өндөр үзүүлэлт бүхий техник төхөөрөмжийг ашиглан сургалтаа явуулдаг
  • Төгсөхөөсөө өмнө монголын мэдээлэл технологийн томоохон компаниудаас мэргэжлийн чиглэлээрээ ажлын урилга авдаг.

ХОЛБОО БАРИХ:

В байрны 4 давхар, 4к, 507 тоот

 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378