Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Хөтөлбөрүүд -> Нягтлан бодох бүртгэл  

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ


Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн боловсролын агуулга нь нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг удирдан зохион байгуулж, санхүү, татвар, нийгмийн даатгал болон удирдлагын тайлантай холбоотой мэдээллийг хуримтлуулах, боловсруулах, толилуулах арга, аргачлалуудыг аж ахуйн нэгж, байгууллагын орчинд хэрэглэх мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.


ХӨТӨЛБӨРҮҮД


Хөтөлбөр
Зэрэг: Суралцах хэлбэр: Суралцах хугацаа Судлах кредит
Бакалавр Өдрийн /үндсэн, хамтарсан/ 4 жил, 2+2 жил 132 кредит, түүнээс дээш

Орой, бямба, эчнээ, цахим 2,5 жил 64-94 кредит
Магистр Өдөр, орой, бямба, эчнээ, цахим 1,5-2,5 жил 42-48 кредит

АЛСЫН ХАРАА

Бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн, нягтлан бодох бүртгэлийн сургалт, судалгааны тэргүүлэх сургууль болон хөгжинө.


Эрхэм зорилго

Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн мэдээллийг боловсруулж, бизнесийн амжилтын түлхүүр болгон ашиглах чадвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, зөв төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэнэ.


МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД

  • НББ-ийн олон улсын стандарт
  • Санхүүгийн ахисан шатны нягтлан бодох бүртгэл
  • Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл
  • Олон улсын татвар
  • Татварын хяналт шалгалт
  • Нийгмийн даатгал
  • Нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандарт
  • Дотоод аудит
  • Гүйцэтгэлийн аудит
  • Эрсдэл ба хяналтын стратеги
  • Бизнесийн стратеги
  • Санхүүгийн стратеги

ОЛГОХ МЭДЛЭГ

  • Дээд боловсролтой хүний эзэмшвэл зохих суурь мэдлэг
  • Бизнесийн ерөнхий мэдлэг
  • Хувь хүний зан төлөв, ёс суртахуун, ёс зүй болон байгууллагын соёлын талаарх мэдлэг
  • НББОУС, СТОУС-ийн онол, арга зүйн мэдлэг
  • Өртгийн мэдээллийг боловсруулах тайлагнах арга, аргачлалын талаарх онолын мэдлэг
  • Татвар, НД-ийн багц хуулийн дагуу татвар, НДШ-ийн тооцооллын талаарх мэдлэг
  • Аудит ба баталгаажуулах үйлчилгээний онол, арга зүйн мэдлэг

ОЛГОХ ЧАДВАР

  • Хувь хүний төлөвшилд хамаарах чадвар
  • Баримт бичиг боловсруулж, хөтлөх
  • Албан харилцааны асуудлыг амаар болон бичгээр илэрхийлэх
  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон СТОУС-ийн дагуу нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв хөтлөх, тайлагнах
  • Татварын хууль, дүрэм, журамд нийцүүлэн татварын тайлан бэлтгэх, тайлагнах
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг тооцох
  • Санхүүгийн програм ашиглах
  • Нягтлан бодох бүртгэлийн систем хяналтыг хэрэгжүүлэх, зохион байгуулах
  • Байгууллагын гадаад ба дотоод орчны шинжилгээг хийх
  • Англи хэлээр санхүүгийн тайлан мэдээг бэлтгэх, толилуулах эдгээр болно

ОЮУТНЫ ГАРГАСАН АМЖИЛТ

  • НББ-ийн Улсын олимпиадаас багаараа 6 алт, 8 мөнгө, 1 хүрэл, хувийн амжилтаар 6 алт, 7 мөнгө, 5 хүрэл, шилдэг 10 оюутнаар 18 оюутан тус тус шалгарч, татварын улсын уралдаанд 1-р байр 2 удаа, 2-р байр 5 удаа тус тус эзэлсэн болно.

АЖЛЫН БАЙР, АЛБАН ТУШААЛ

  • Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч
  • Банк, банк бус, аж ахуйн нэгж байгууллагад дотоод аудитор
  • Өртгийн удирдлага, төлөвлөлт, төсөвлөлтийн болон татварын нягтлан бодогч
  • Татварын албанд татвар хураалт, нэг цэг, ХХОАТ, хяналт шалгалтын байцаагч
  • Мэргэжлийн хяналтын байгууллагад санхүүгийн байцаагч
  • Гаалийн байгууллагад байцаагч, хяналт шалгалтын байцаагч
  • Татварын зөвлөх компаниудад татварын зөвлөх

СЭЗИС-ийг СОНГОХ ШАЛТГААН

  • Монгол улсад анх удаа олон улсад /ACBSP/-д магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн дагуу хичээллэдэг.
  • Маркетингийн чиглэлээрх улсын хэмжээний тэргүүлэгч сургуульд суралцана
  • Хувийн болон багийн ажиллагаанд суурилсан бүтээлч сэтгэлгээг дэмжсэн сургалттай
  • Бизнесийн орчны бодит практикт судалгаа явуулж, шийдвэр гаргалтын хувилбарууд боловсруулна
  • Төгсөх курстээ гадаадын болон үндэсний томоохон компаниудад мэргэжлийн чиглэлээр урилгаар ажиллах боломжтой

ХОЛБОО БАРИХ:

Тэнхимийн утас:70158824
В байрны 7 давхар

 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378