Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Хөтөлбөрүүд -> АССА буюу Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх хөтөлбөр  

АССА буюу Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх хөтөлбөр /БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН БАКАЛАВР/


Товч танилцуулга


СЭЗИС нь 2006 онд Их Британи улсад төвтэй Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын АССА нийгэмлэгээс зөвшөөрөгдсөн сургалтыг анх удаа Монголд явуулах зөвшөөрөл авсанаар энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагаа эхэлсэн.

АССА буюу Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Нийгэмлэг нь 110 гаруй жилийн түүхтэй, дэлхийн 83 оронд 200 гаруй салбартай, 178,000 гишүүн, 455,000 оюутантай, Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлагын чиглэлээр мэргэжлийн цол зэрэг олгодог дэлхийд нэр хүндтэй нийгэмлэг юм. Даяршиж буй өнөөгийн нийгэмд тус хөтөлбөрийн үнэ цэн, эрэлт хэрэгцээ, үйл ажиллагааны цар хүрээ, оюутны тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа нь сургалтын чанар болон оюутан суралцагсдыг төлөвшүлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаагийн илрэл юм.


Хөтөлбөрийн зорилго


Тус хөтөлбөрийн зорилго нь АССА цол зэргийг авах FIA /Foundations in Accountancy/ буюу Нягтлан бодох бүртгэлийн суурь болон ACCA-ийн I, II-р түвшиний мэдлэг, ур чадваруудыг олгохын зэрэгцээ Нягтлан Бодох Бүртгэлийн мэргэшсэн, Бизнесийн Удирдлагын Бакалаврын зэрэгтэй, зөв төлөвшсөн, мэргэжлийн өндөр ёсзүйтэй мэргэжилтэнг бэлтгэх явдал юм.


Мэргэжилтний тодорхойлолт


Нягтлан бодох бүртгэлийн мэргэжил олгох хөтөлбөрийн агуулга нь санхүү, татвар, нийгмийн даатгал болон удирдлагын тайлантай холбоотой мэдээллийг хуримтлуулах, боловсруулах, толилуулах арга, аргачлалуудыг аж ахуйн нэгж, байгууллагын орчинд хэрэглэх мэдлэг чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.


Хөтөлбөрийн давуу тал


  • Их Британи улс дахь Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Нийгэмлэгээс АССА буюу “Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч” цол зэргийг авч, Дэлхийн 180 гаруй оронд мэргэжлээрээ ажиллах боломжтой болно.
  • Их Британи улсын Оксфорд Брүүкс Их сургуулийн бакалаврын диплом авах боломжтой.
  • Их Британи, Австрали, Канад, Сингапур, Малайз зэрэг өндөр хөгжилтэй орны ижил сургалттай Их, Дээд сургуулиуд руу шилжин суралцах боломжтой.
  • Эх орондоо хямд зардлаар Дэлхийд үнэлэгдэх боловсролыг эзэмшинэ.
  • Суралцагчийн англи хэлний чадвар тасралтгүй сайжрах боломжтой.
  • Хичээлийг АССА, CGMA цол зэрэгтэй, олон жилийн туршлагатай эрдэмтэн багш нар англи хэлээр явуулна.

Сургалтын онцлог


  • Сургалтын төлөвлөгөө нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн нягтлан бодогчийн цол зэрэг олгодог АССА нийгэмлэгээс батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тулгуурлан боловсруулагдсан.
  • Суралцагч нь Олон улсын мэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэг /АССА/-ийн гишүүн оюутан болдог.
  • Нийт судлах хичээлийн 60 хувийг англи хэл дээр АССА, CGMA зэрэгтэй гадаад болон монгол багш нар удирдан явуулна.
  • Мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдийн шалгалтыг АССА нийгэмлэгээс зохион байгуулдаг.
  • АССА нийгэмлэгээс хүлээн зөвшөөрөгдсөн ном сурах бичгийг сургалтандаа ашигладаг.

Хөтөлбөрт элсүүлэх болзол

  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна
  • Ерөнхий шалгалтын босго оноо: Англи хэл, Математикийн дундаж оноо 620
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378