Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Хөтөлбөрүүд -> Их Британи Улсын BPP их сургуультай хамтарсан бакалаврын зэрэг олгох /2+2/ хөтөлбөр  

Их Британи Улсын BPP их сургуультай хамтарсан бакалаврын зэрэг олгох /2+2/ хөтөлбөр


Товч танилцуулга


СЭЗИС нь 2011 оноос Их Британи Улсын BPP их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн удирдлагын бакалаврын хос зэрэг олгох /2+2/ хөтөлбөрийг эхлүүлсэн.

BPP их сургууль нь 1976 онд нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэжлийн төвөөр анх байгуулагдсан эдүгээ Их Британийн цорын ганц боловсролын болон мэргэжлийн зэрэг олгох хавсарсан хөтөлбөртэй сургууль юм. 2016 оны байдлаар 9000 гаруй олон үндэстний оюутан суралцаж байгаа бөгөөд Их Британийн томоохон хот болох Лондон, Манчестр, Бермингам, Амстердам болон Голланд улсад өөрийн салбар сургуультай. 2010 онд Их Британий Боловсролын салбарт хөрөнгө оруулагч нарын дээд шагнал болох “Оны шилдэг боловсролын үйлчилгээ эрхлэгч” байгууллагаар шалгарч байсан сургууль юм. Бизнесийн олон томоохон байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд төгсөгчидөө ажлын байраар хангах тал дээр ямагт анхаарч ажилладаг. Мөн АССА нийгэмлэгийн чанарын “Platinum” статустай шилдэг сургууль юм.


Хөтөлбөрийн зорилго


Их Британи улсын BPP Их сургуультай /2+2 / хамтарсан Нягтлан Бодох Бүртгэлийн мэргэжлээр, бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн зорилго нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц, нягтлан бодох бүртгэлийн мэдлэг, ур чадвартай, зөв төлөвшсөн, мэргэжлийн өндөр ёсзүйтэй мэргэжилтэнг бэлтгэх явдал юм.


Мэргэжилтний тодорхойлолт


Нягтлан бодох бүртгэлийн мэргэжил олгох хөтөлбөрийн агуулга нь санхүү, татвар, нийгмийн даатгал болон удирдлагын тайлантай холбоотой мэдээллийг хуримтлуулах, боловсруулах, толилуулах арга, аргачлалуудыг аж ахуйн нэгж, байгууллагын орчинд хэрэглэх мэдлэг чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.


Хөтөлбөрийн давуу тал


  • Тухайн хөтөлбөрийн төгсөгч нь АССА-ийн Knowledge болон Skill level-ийн нийт 9 шалгалтаас чөлөөлөгдөж, “Professional level”-д шууд хамрагдан суралцах боломжтой.
  • Суралцагч нь богино хугацаанд АССА цол зэрэг олгох сургалт руу хөрвөх боломжтой.
  • Богино хугацаанд СЭЗИС болон BPP Их сургуулийн бизнесийн удирдлагын бакалаврын хос диплом авах боломжтой.
  • Сүүлийн 2 жилд дэлхийн банк санхүү, бизнесийн төв болох Лондон, Манчестр, Бермингам хотуудад амьдарч, суралцах нөхцөлөөр (ажиллах цагийн эрхтэй) хангагдана.

Сургалтын онцлог


  • Эхний 2 жил монгол хэл дээр 85 кредит цагийн ерөнхий эрдмийн болон мэргэжлийн суурь хичээлүүдийг судална.
  • IELTS-ийн шалгалтанд бэлтгэх эрчимжүүлсэн сургалтанд хамрагдана.
  • Эхний 2 жил амжилттай суралцаж, IELTS-ийн 6.0 оноо эсвэл BPP Их сургуулийн англи хэлний сорил шалгалтыг өгч тэнцсэнээр шилжин суралцах болзол хангана.
  • Элсэгч нь эхний хоёр жилийн сургалтын төлбөрөө СЭЗИС-ийн кредит системийн дагуу төлнө. Дараагийн хоёр жилд BPP Их сургуулийн дүрэм журмын дагуу сургалтын төлбөрөө төлнө.

Хөтөлбөрт элсүүлэх болзол

  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна
  • Ерөнхий шалгалтын босго оноо: Англи хэл, Математикийн дундаж оноо 620
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378