Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Хөтөлбөрүүд -> АССА буюу Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх хөтөлбөр  

АССА буюу Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх хөтөлбөр


Товч танилцуулга


Их Британи улсад төвтэй АССА /The Association of Chartered Certified Accountants/ буюу Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Нийгэмлэг нь 100 гаруй жилийн түүхтэй, дэлхийн 83 оронд 200 гаруй салбартай, 178,000 гишүүн, 455,000 оюутантай, Нягтлан бодох бүртгэл, санхүү удирдлагын чиглэлээр мэргэжлийн цол зэрэг олгодог дэлхийд нэр хүндтэй нийгэмлэг юм. АССА цол зэргийг авсан хүн төрийн болон хувийн аль ч секторт санхүү, нягтлан бодох бүртгэлийн өндөр нэр хүнд бүхий албан тушаалыг хаших мэдлэг болон ур чадварын онцгой дээд түвшинд мэргэшсэн байдаг бөгөөд энэхүү цол зэрэг нь Европ, Ази болон Африкийн орнуудад нэр хүндтэй мэргэшсэн зэрэг юм.


Хөтөлбөрийн зорилго


Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн нягтлан бодогчын цол зэрэг авах шалгалтанд бэлтгэх сургалтыг уламжлал болон орчин үеийн сургалтын арга технологыг хослуулан чанартай явуулахаас гадна, мэргэжлийн ёсзүйтэй, мэргэжил мэдлэгээрээ дэлхийд үнэлэгдэх боломжийг суралцагсаддаа олгох явдал юм.


Хөтөлбөрийн давуу тал


  • Их Британи улс дахь Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Нийгэмлэгээс АССА буюу “Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч” цол зэргийг авч, Дэлхийн 180 гаруй оронд мэргэжлээрээ ажиллах боломжтой болно.
  • Их Британи улсын Оксфорд Брүүкс Их сургуулийн бакалаврын диплом авах боломжтой.
  • Их Британи улсын University of London сургуулийн мастерийн зэргийг авах боломжтой.
  • Их Британи, Австрали, Канад, Сингапур, Малайз зэрэг өндөр хөгжилтэй орны ижил сургалттай Их, Дээд сургуулиуд руу шилжин суралцах боломжтой.
  • Эх орондоо хямд зардлаар Дэлхийд үнэлэгдэх боловсролыг эзэмшинэ.
  • Суралцагчийн англи хэлний чадвар тасралтгүй сайжрах боломжтой.
  • Монголын улсын МНБ-ийн эрх олгох шалгалтын “Хуулийн шалгалт”-ыг амжилттай өгсөнөөр ММНБ-ийн 4 жилийн хугацаатай эрхийг авах боломжтой болно.

Сургалтын онцлог


  • Хичээлийг АССА, CGMA болон Бизнесийн Удирдлагын Мастер зэрэгтэй, олон жилийн туршлагатай эрдэмтэн багш нар заана.
  • Хичээлүүд СЭЗДС-ийн стандарт, АССА нийгэмлэгийн шалгалтын стандарт, шалгуурын дагуу англи хэлээр явагдана.
  • АССА-ийн онлайн шалгалтуудыг АССА нийгэмлэгээс СЭЗДС-д олгосон зөвшөөрөлтэй лиценз бүхий ШАЛГАЛТЫН ТӨВ-д оройн зай, цаг хугацааг хэмнэн шударга, хариуцлагатай зарчмаар өгөх бүрэн боломжтой.
  • АССА-ийн бичгийн шалгалтуудыг АССА нийгэмлэгээс зохион байгуулан тогтсон цаг хугацаанд Монголдоо өгөх боломжтой.

Сургалтын хөтөлбөр


АССА-ийн сургалтын агуулга нь олон улсын бизнесийн орчинд нягтлан бодох бүртгэл, татвар, аудит болон санхүүгийн удирдлага, компанийн засаглал болон эрсдлийн удирдлагын мэдлэгээ бизнесийн шийдвэр гаргалтанд ашиглах өндөр ур чадвартай мэргэжилтнийг бэлтгэхэд чиглэгдэнэ.



Сургалтын үргэлжлэх хугацаа

  • 3-4 жил, ажлын бус цагаар /18.50-21.30/, бямба гарагт /09.00-16.00/ цагаар хичээллэнэ.
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378