Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Хөтөлбөрүүд -> CGMA буюу Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Удирдлагын мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх хөтөлбөр  

CGMA буюу Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Удирдлагын мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх хөтөлбөр


Товч танилцуулга


CIMA буюу Удирдлагын мэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэг болон AICPA буюу Америкийн мэргэшсэн нягтлан бодогчдын (American Institute of Certified Public Accountants) нийгэмлэгүүд хамтран 2011 оны 3-р сарын 17-нд Олон улсын Мэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэг (Association of International Certified Professional Accountants)-ийг байгуулсан. AICPA нийгэмлэг нь олон салбарын нягтлан бодох бүртгэлийн гишүүн болон санхүүгийн удирдах ажилтнуудтай, Хойд Америкийн бүс нутагтаа нэр хүндтэй байгууллага бөгөөд CIMA нийгэмлэг нь удирдлагын нягтлан бодох бүртгэл рүү чиглэсэн, Ази, Европ, Африк болон бусад улс оронд нэр хүндтэй, мэргэшсэн зэрэг олгодог байгууллагууд юм. CIMA болон AICPA нийгэмлэгүүд нэгдсэнээр Удирдлагын мэргэшсэн нягтлан бодогчдын дэлхийн хамгийн том мэргэжлийн байгууллага болсон юм. Улмаар 2012 онд тус байгууллагаас Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх CGMA буюу “Удирдлагын мэргэшсэн нягтлан бодогчийн цол зэрэг”-ийг олон нийтэд зарласан бөгөөд, CGMA зэрэгтэй гишүүдийнхээ нэр хүндийг олон улсад өсгөх болон мэргэжил, мэдлэг, туршлагаараа олон улсад өндөр үнэлэгдэх нөхцлийг бүрдүүлж ажиллаж байна. Одоогийн байдлаар дэлхий дээр CGMA цол зэргийг 150,000 гаруй удирдлагын нягтлан бодогчид эзэмшдэг бөгөөд CIMA болон AICPA нийгэмлэг нь ойролцоогоор 550,000 гаруй гишүүн, оюутантай байна.


Хөтөлбөрийн зорилго


Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Удирдлагын мэргэшсэн нягтлан бодогчдын цол зэрэг авах шалгалтанд бэлтгэх сургалтыг уламжлалт болон орчин үеийн сургалтын арга технологыг хослуулан чанартай явуулахаас гадна, мэргэжлийн ёсзүйтэй, мэргэжил мэдлэгээрээ дэлхийд үнэлэгдэх боломжийг суралцагсаддаа олгох явдал юм.


Хөтөлбөрийн давуу тал


  • СЭЗИС-ийн Бизнесийн Удирдлагын Мастерын зэрэг авах боломжтой.
  • Бакалаврын түвшиний мэргэжлийн зэрэг болон Монгол улсын МНБ-ийн зэрэгтэй эсэхээс хамаарч СIMA-ийн “Certificate level”-ийн 5 хүртэлх хичээлийн шалгалтаас чөлөөлөгдөх боломжтой.
  • Эх орондоо хямд зардлаар дэлхийн боловсролыг эзэмших боломжтой.
  • Мэргэжил мэдлэгээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, дэлхийн 170 гаруй оронд карьераа өсгөх, ажиллах боломжтой.

Сургалтын онцлог


  • Хичээлийг СЭЗИС-ийн АССА, CGMA, Гадаадын их дээд сургуулийн Мастерын зэрэгтэй багш нар заах ба мөн CIMA нийгэмлэгийн зочин багш нар удирдан явуулна.
  • Хичээлүүд СЭЗИС-ийн стандарт, CIMA нийгэмлэгийн шалгалтын стандарт, шалгуурын дагуу англи хэлээр явагдана.
  • CIMA-ийн нийт 17 хичээлийн шалгалтыг “Pearson VUE” олон улсын цахим шалгалтын төвүүдээр дамжуулан CIMA нийгэмлэг рүү онлайнаар өгнө.

Сургалтын хөтөлбөр


CIMA-ийн сургалтын агуулга нь CGMA-ийн чадамжид суурилсан бөгөөд нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэдлэгээ бизнесийн шийдвэр гаргалтанд ашиглах, бизнесийг удирдан зохион байгуулах, бизнесийн харилцааны болон байгууллагыг манлайлах өндөр ур чадвартай мэргэжилтнийг бэлтгэхэд чиглэгдэнэ.




Сургалтын үргэлжлэх хугацаа

  • 3-4 жил, ажлын бус цагаар /18.50-21.30/, бямба гарагт /09.00-16.00/ цагаар хичээллэнэ.
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378