Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Бидний тухай-> Тоон мэдээлэл  

Тоон мэдээлэл


Анги дэвшилтийн хувь хэмжээ


СЭЗИС-ийн өдрийн хөтөлбөрийн Олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдийн хувь дах анги дэвшилтийн хувь хэмжээг сүүлийн 4 жилээр дараах зурагт харуулав.




Тайлбар: Дээрх үзүүлэлтэнд анги мэргэжил сольсон, нэмэгдсэн шилжилт хөдөлгөөн (гаднаас шилжиж ирсэн, улирлын болон жилийн чөлөөнөөс үргэлжлүүлэн суралцаж байгаа г.м) тус тус орсон болно.


Эх сурвалж: СЭЗИС-ийн бүртгэл мэдээллийн төвийн тайлангаас

Төгсөлтийн хувь хэмжээ


СЭЗИС-ийн өдрийн хөтөлбөрийн төгсөлтийн хувь хэмжээг 5 жилийн дундаж үзүүлэлтээр дараах зурагт харуулав.




Тайлбар: Хугацаандаа төгссөн гэсэн хэмжүүрт 4 жилээр төгсөж буй оюутнуудын тоон үзүүлэлтээр, 2010-2015 онуудыг хамруулж тооцов.


Эх сурвалж: СЭЗИС-ийн өдрийн хөтөлбөрийн судалгаанаас

Төгсөгчдийн ажил эрхлэлтийн хувь


СЭЗИС-ийн өдрийн хөтөлбөрийн Олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдийн хувь дах төгсөгчдийн ажил эрхлэлтийн хувь хэмжээг сүүлийн 3 жилээр дараах зурагт харуулав.




Тайлбар: Дээрх судалгаанд 2013 оны төгсөгчдийн 89%, 2014 оны төгсөгчдийн 80%, 2015 оны төгсөгчдийн 92% нь тус тус оролцсон болно.


Эх сурвалж: Бакалаврын өдрийн хөтөлбөр болон СЭЗИС-ийн Оюутан Хөгжлийн төвийн судалгаанаас

Гарц үр дүнгийн үнэлгээ


1. Онлайн стратегийн тоглооом /Strategy simulation game/

Тус үнэлгээ нь GLO-BUS software Inc. байгууллагын бүтээгдэхүүн дээр оюутнуудын мэдлэг чадварыг симиляцийн аргаар хөгжүүлэх, бататгах зорилготой.

Зорилтот түвшин. Нийт 50-60 улс орны 3000-4000 орчим багууд оролцоход эхний 100-н байранд багтах
Үзүүлэлт 2013-2014 2014-2015
I хагас жил II хагас жил I хагас жил II хагас жил
Багуудын тоо 1 0 8 8
Давтамж 2 0 32 12

Нэг долоо хоногын туршид оролцож буй бүх багуудын хувьд Overall Score, EPS, ROE, Stock Price гэсэн 4 үзүүлэлтээр шилдэг 100 компани шалгаруулж, эрэмбэлдэг учир давтамж гэсэн үзүүлэлтэнд багуудын тоо давтагдаж болно. Багуудын тоо нь давтагдаагүй шалгарсан багуудын тоо болно.


    Үр дүнг сүүлийн гурван жилээр авч үзвэл:
  1. 2013-2014 хичээлийн жилийн 1-р улиралд нэг баг ТОР 100 д багтсан байна.
  2. 2013-2014 хичээлийн жилийн 2-р улиралд оролцсон багуудаас ТОР 100 д ороогүй.
  3. 2014-2015 оны хичээлийн жилийн 1-р улиралд оролцсон багуудаас 8-н баг ТОР 100 д багтсан байна.
  4. 2014-2015 оны хичээлийн жилийн 2-р улиралд оролцсон багуудаас 8-н баг ТОР 100 д багтаж чадсан байна.

2. “Peregrine” тестийн үр дүн.

Зорилтот түвшин. СЭЗДС болон Агрегат: АНУ-с гаднах сургуулийн үр дүнгийн зөрүү 4%-иас бага байх. Төгсөх үеийн шалгалтын үнэлгээ элсэн орох үед өгсөн шалгалтын үнэлгээний зөрүү 10%-иас дээш байх



    Үр дүнг сүүлийн гурван жилээр харуулбал:
  1. 2012-2013 оны хичээлийн жилд бизнесийн санхүү хичээлээр СЭЗИС-ийн оюутнуудын үнэлгээ 9.2%-ийн өсөлттэй байсан бол 2013-2014 оны хичээлийн жилд өмнөх хичээлийн жилийн үзүүлэлтийг хадгалсан байна. Харин 2014-2015 хичээлийн жилд 2.6% -иар үнэлгээ буурсан нь зөвхөн төгсөн гарах үеийн үнэлгээгээр тооцсонтой холбоотой байх талтай.
  2. 2013-2014 оны хичээлийн жилд АНУ-аас гадна програмуудын агрегат бүлэгүүдээс 11.2%, монгол агрегат бүлгээс 13.7%-иар тус тус өндөр байна. Харин СЭЗИС-ийн оюутнуудын бизнесийн санхүү хичээлийн үнэлгээ 2014-2015 оны хичээлийн жилд АНУ-аас гадна програмуудын агрегат бүлгээс 8,8%, монгол агрегат бүлгээс 10,3%-иар тус тус өндөр байна. Эндээс харахад зорилтот түвшин хангагдсан болох нь харагдаж байна.
  3. Төгсөх үеийн оюутны үнэлгээг харахад 2013-2014 оны хичээлийн жилээс 2014-2015 онд 2.6%-иар буурсан байна. Энэ нь зорилтот түвшинг хангасан үзүүлэлт байна.

3. Их дээд сургуулиудын дунд зохион байгуулагдсан мэргэжлийн уралдаан тэмцээнд оролцсон байдал. /Санхүү Менежментийн Тэнхим/

Санхүү менежментийн улсын олимпиад нь нийтдээ улсын 10-гаруй их дээд сургуулиудын 20 гаруй баг оролцдог улсын чанартай тэмцээн.


Үр дүнг сүүлийн 3-н жилээр харуулбал:

Амжилт/он 2012-2013 оны хичээлийн жил 2013-2014 оны хичээлийн жил 2014-2015 оны хичээлийн жил
Багийн дүнгээр 1, 2-р байр 1, 2-р байр 1-р байр
Хувийн дүнгээр 2, 3-р байр 1, 2-р байр 1, 2-р байр
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378