Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Хөтөлбөрүүд -> Олон улсын эдийн засаг, худалдаа /Dalian Polytechnic University/  

СЭЗИС, БНХАУ-ын Далианы Политехникийн их сургуулийн /ДПИС/ хамтарсан “Олон улсын эдийн засаг, худалдаа” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөр


СЭЗИС, БНХАУ-ын Далианы Политехникийн их сургуультай /ДПИС/ хамтран “Олон улсын эдийн засаг, худалдаа” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөрийг 2010-2011 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж байна.


Хөтөлбөрийн зорилго: Олон улсын эдийн засаг, худалдааны олон талт асуудлаар эрдмийн болон бодлогын судалгаа, шинжилгээг хийж, асуудлыг шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдалд нийцүүлэн оновчтой шийдвэрлэдэг онолын өргөн мэдлэг, аналитик шинжилгээний чадвар, дадал эзэмшсэн, хятад хэлний өндөр мэдлэг, чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.


Далианы Политехникийн их сургууль 1958 онд анх байгуулагдсан бөгөөд 20 гаруй мянган оюутантай, 900 гаруй багшлах боловсон хүчинтэй, 400 гаруй гадаад оюутан суралцдаг. Тус сургууль гадаадын 30 гаруй их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа ба тухайлбал АНУ, Англи, Япон, Солонгос сургуулиудтай сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр ажиллаж байна. ДПИС нь тус улсын хамгийн анхны хөгжлийн бүсүүдийн нэг болох Далианы эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд байрладаг. Далиан хот нь цаг агаарын хувьд нэн тохиромжтой зундаа сэрүүн, өвөлдөө дулаан далайн эргийн үзэсгэлэнт хот юм.




Тус хамтарсан хөтөлбөрт элссэн оюутан эхний 2 жил СЭЗИС-д суралцах ба энэ хугацаанд сурлагын амжилт нь 2.75-аас дээш голч дүнтэй, хятад хэлний түвшин тогтоох шалгалтанд (HSK) 4 зэрэг авсан оюутан ДПИС-д 3,4 курсдээ шилжин суралцах эрхтэй болно. Оюутан ДПИС-д амжилттай суралцсан тохиолдолд сургууль, хот, мужийн тэтгэлэг хүртэх боломжтой. Оюутан Далианы Политехникийн их сургуульд 3,4-р курстээ үргэлжлүүлэн суралцаж, ХХТТШ (HSK)–ийн 5 зэргийн болзлыг хангасан тохиолдолд хоёр сургуулийн бакалаврын зэрэг, дипломтой төгсөнө.




Оюутан СЭЗИС-д суралцах хугацаандаа мэргэжлийн үндсэн хичээлүүдийг судлахын зэрэгцээгээр хятад хэлийг эрчимтэй судалж, дараагийн шатны сургалтанд хамрагдах хэлний бэлтгэлийг олж авна. Хятад хэлийг Далианы их сургуулиас манайд уригдан ирсэн мэргэжилтэн багш болон туршлагатай монгол багш нар заадаг.


    Хөтөлбөрт элсүүлэх болзол:

  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна
  • Ерөнхий шалгалтын босго оноо: Англи хэл, Математикийн дундаж: 620

Элсэгч нь эхний хоёр жилийн сургалтын төлбөрөө СЭЗИС-ийн кредит системийн дагуу төлнө. Дараагийн хоёр жилд ДПИС-ийн журмын дагуу төлбөрөө хийнэ.

 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378