Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Хөтөлбөрүүд -> Нягтлан бодох бүртгэл /Asia University/  

СЭЗИС, Тайваний Азийн их сургуулийн /АИС/ хамтарсан “Нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөр


СЭЗИС, Тайваний Азийн их сургуультай /АИС/ хамтран “Нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөрийг 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлнэ.


Хөтөлбөрийн зорилго: Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн мэдээллийг боловсруулж, бизнесийн амжилтын түлхүүр болгон ашиглах чадвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, зөв төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.


Азийн их сургууль нь 2001 онд байгуулагдсан харьцангуй залуу сургууль боловч маш эрчтэй хөгжиж буй сургууль юм. Их сургуулийн бүрэлдэхүүнд 6 коллеж, 22 тэнхим ордог бөгөөд мастерийн түвшингийн 25, докторын түвшингийн 5 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ба 2014 онд Азийн 100 шилдэг сургуулийн тоонд багтсан байна.




Тус сургуулийн хэрэгжүүлж буй бүх хөтөлбөрүүд нь 2008 онд Тайваний Боловсролын яамны үнэлгээний шалгууруудыг амжилттай биелүүлжээ. АИС арав гаруй мянган оюутантай бөгөөд багш нарын 80 гаруй хувь нь дэд профессороос дээш цолтой. АИС нь сургалт, судалгааныхаа ажлыг улам бүр сайжруулж дэлхийн түвшингийн сургууль болохоор зорилт тавин ажиллаж байна. Тус хамтарсан хөтөлбөрт элссэн оюутан эхний 2 жил СЭЗИС-д суралцах ба энэ хугацаанд сурлагын амжилт нь 2.75-аас дээш голч дүнтэй, англи хэлний түвшин тогтоох шалгалт буюу Paper Based Test /PBT/ өгч 500-аас дээш оноо авсан оюутан АИС-д 3,4 курсдээ шилжин суралцах эрхтэй болно. Оюутан АИС-д үргэлжлүүлэн амжилттай суралцсан тохиолдолд “Нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр хоёр сургуулийн бакалаврын зэрэг, дипломтой төгсөх боломжтой.




Оюутан СЭЗИС-д суралцах хугацаандаа мэргэжлийн үндсэн хичээлүүдийг судлахын зэрэгцээгээр англи хэлийг эрчимтэйгээр судалж, дараагийн шатны сургалтанд хамрагдах хэлний бэлтгэлийг олж авна. Тус хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Тайванд суралцах сургалтын болон байрны төлбөрийн 30-70 % -ийн хөнгөлөлтөнд хамрагдана.


    Хөтөлбөрт элсүүлэх болзол:

  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна
  • Ерөнхий шалгалтын босго оноо: Англи хэл, Математикийн дундаж: 620

Элсэгч нь эхний хоёр жилийн сургалтын төлбөрөө СЭЗИС-ийн кредит системийн дагуу төлнө. Дараагийн хоёр жилд АИС-ийн журмын дагуу төлбөрөө хийнэ.

 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378