Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Тэнхимүүд -> Англи хэл судлалын тэнхим  



АНГЛИ ХЭЛ СУДЛАЛЫН ТЭНХИМ


Англи хэл судлалын тэнхим анх 1991 онд Эдийн засгийн коллежийн Суурь ухааны тэнхимийн бүрэлдэхүүнд багтан 20 гаруй багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 1992 онд Гадаад хэлний тэнхим нэртэйгээр бие даасан тэнхим болж, багш, оюутны гадаад хэлний мэдлэг, тэдгээрийн хэлний боловсрол, хэрэглээний ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр голлон ажилласаар ирэв. 2001 оноос хойш Олон улс судлалын тэнхим, 2008 оноос Хүмүүнлэгийн ухааны тэнхим, 2012 оны 8 дугаар сараас Англи хэл судлалын тэнхим болон орчин үеийн сургалт, судалгаанд нийцүүлэн англи хэл заах, эзэмшүүлэх; багш, оюутны үүсгэл санаачилгаар “Англи хэлний олимпиад”, “Гадаад дууны баяр” зэрэг олон нийтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирлээ.


Англи хэл судлалын тэнхим нь оюутан суралцагсдад ерөнхий ба бизнесийн англи хэл, мэргэжлийн болон академик англи хэлний хичээлүүдээр дамжуулан эзэмшсэн мэдлэгээ ахуйн болон бизнес, мөн мэргэжлийн орчинд хэрэглэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Эдүгээ бие даасан тэнхим болсноор олон улсад хүлээн зөөвшөөрөгдсөн дунд шатны англи хэлний сургалтын стандарт, монгол хүнд англи хэлийг заах аргазүйн үндсийг судалж нэвтрүүлэх чиглэлээр сургалтын чанарыг сайжруулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.


Тус тэнхим үүсэн байгуулагдсан цагаас эхлэн Их Британин VSO, АНУ-ын Peace Corp, Fulfbright, Princeton Asia, Upton International Education Center зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж ирлээ. Англи хэл судлалын тэнхим нь 13 багш, 3 мэргэжилтэн, 1 туслах ажилтантай, багшлах бүрэлдэхүүний хувьд 3 доктор, 2 докторант, 7 магистр, багшийн зэрэглэлийн хувьд 2 профессор, 3 дэд профессор, 3 ахлах багш , 6 багштай. Тэнхимийн үндсэн чиг үүргийн хүрээнд өдөр, олон улсын хамтарсан, орой, Бямба гараг, эчнээ, MBA, докторын хөтөлбөрүүдэд орчин үеийн хэлний болон сургалтын аргазүйд суурилсан англи хэлний сургалтыг суралцагчдын мэдлэгийн түвшинд тулгуурлан зохион байгуулж байна. Түүнчлэн, тус тэнхим хэл шинжлэл, боловсрол судлал, орчуулгын онолын чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил явуулдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулан элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх сургалтыг зохион байгуулдаг.


ТЭНХИМИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО:

АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГ ЧАДВАРААРАА АЖИЛ ХЭРГЭЭ ЭРХЛЭХ БОЛОМЖИЙГ ОЛГОХ явдал болно.


ТЭНХИМИЙН ЧИГЛЭЛ:

Монгол хүнд гадаад хэлийг заах арга зүйг боловсронгуй болгох


ТЭНХИМИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ:

  • Монгол хүнд гадаад хэлийг заах арга зүйг боловсронгуй болгох
  • Хэлшинжлэл
  • Зэрэгцүүлсэн хэл шинжлэл
  • Бизнесийн удирдлага, удирдахуйн ухаан
  • Боловсрол судлал - заах арга зүй

ТЭНХИМИЙН ЗОХИОН БАЙГУУЛДАГ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

  • Их дээд сургуулиудын дунд жил бүр зохион байгуулдаг “Хэл судлал- шинэ чиг хандлага” эрдэм шинжилгээний бага хурал
  • Их дээд сургуулиудын багш нарын дунд зохион байгуулдаг “Хэлшинжлэл, заах аргазүй”-н семинар
  • Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангиудын дунд зохион явуулдаг СЭЗИС-ийн нэрэмжит Англи хэлний улсын олимпиад
  • Англи хэлний тэнхим сурталчлах өдөрлөг
  • “Гадаад дууны баяр”
  • Илтгэлийн уралдаан /Англи хэлээр/
  • “Ногоон дэлхий” уралдаан” /зургийн болон илтгэлийн /
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378