Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Тэнхимүүд -> Бизнесийн удирдлагын тэнхим  


Бизнесийн удирдлагын тэнхим


СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхим нь 1992 онд Бизнес судлалын тэнхим нэртэйгээр 6 багшийн бүрэлдэхүүнтэйгээр анх байгуулагдсан. Бизнесийн удирдлагын тэнхимийн анхны төгсөгчид 1995 онд “Бизнес-судлаач эдийн засагч” мэргэжлийг эзэмшин зах зээлийн эдийн засгийн шилжилтийн хүнд үед шаардлагтай байсан бизнесийн удирдлагын мэргэжилтнүүдийн орон зайд амжилттай ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн цаг хугацаанд тус тэнхим зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн 1996 оноос эхлэн эчнээ хөтөлбөр, 2000 оноос оройн хөтөлбөрөөр Бизнесийн Удирдлагын Бакалаврын зэрэг олгож эхэлсэн. 2008 оноос эхлэн тус тэнхим нь Маркетингийн Менежментээр мэргэшүүлэх хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд эдүгээ Бизнесийн менежмент болон Маркетингийн менежмент гэсэн 2 үндсэн хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд оюутнуудынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх зорилгоор сургалтын төлөвлөгөөгөө 4 удаа шинэчлэн боловсруулсан. Тус тэнхмийн хөтөлбөрүүд 2005 онд Дээд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр, 2012 онд олон улсын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэлийн зөвлөлөөр (АСBSP) Монгол улсад анх удаа хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлсэн. 2014-2015 оны хичээлийн жилд тус тэнхим нь 25 эрдэмтэн багш, 2 туслах ажилтантайгаар нийт 30 гаруй төрлийн хичээлүүдийг СЭЗИС-ийн бакалавр, магистр, докторын түвшинд зааж байна. Тэнхмийн багшлах боловсон хүчин Монголын дээд боловсролын шилдэг их дээд сургуулиадад боловсрол, эрдмийн зэргээ дээшлүүлээд зогсохгүй АНУ, БНСУ, БНЧУ, Австрали, Япон, БНХАУ, БНПУ зэрэг өндөр хөгжилтэй улсуудын топ сургуулиудад суралцаж, судалгааны ажил гүйцэтгэсэн. Тус тэнхмийн багш нар нийт 30 шахам сурах бичиг, гарын авлага боловсруулсан төдийгүй жилдээ 4-5 эрдэм шинжилгээний ажлыг олон улсын эрдэм шинжилгээний нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлдэг. Эрдэм шинжилгээний ажлын зэрэгцээ тус тэнхмийн багш нар дотоодын томоохон бизнесийн байгууллагууд болон олон улсын байгууллагуудад зориулан бизнес, маркетингийн судалгаа, зөвлөгөө зэрэг прагматик ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

Тэнхимийн эрхэм зорилго
Бизнесийн менежмент болон Маркетингийн менежмент мэргэжлийн чиглэлийн Сургалт, Судалгааны ажлыг хөгжүүлж, байгууллагын үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч удирдагчдыг бэлтгэнэ

Тэнхимийн алсын хараа
Бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандарт, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан сургалт судалгаа шинжилгээ эрхэлдэг тэргүүлэх их сургуулийн “Бизнесийн салбар сургууль” болж хөгжинө
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378