Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Тэнхимүүд -> Мэдээллийн системийн менежментийн тэнхим  


Мэдээллийн системийн менежментийн тэнхим


Анх 1964 онд 8 ширхэг тооцоолох машинтай "Механикжсан цахилгаан тооцооны хичээлийн кабинет" байгуулагдсанаар одоогийн Мэдээллийн Системийн Менежментийн Тэнхимийн суурь тавигджээ. Түүнээс хойш 1999 он хүртэл "Ерөнхий эрдмийн тэнхим", "Математик, Мэдээлэл зүйн тэнхим"-ийн бүрэлдэхүүнд сургалтын үйл ажиллагаагаа явуулж байсан байна.


2005 онд "Мэдээллийн Системийн Менежмент"-ээр мэргэшсэн Бизнесийн Удирдлагын Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг (Бизнесийн Удирдлагын ба Мэдээллийн Системийн мэргэжлүүдийг нэгтгэсэн хөтөлбөр) эхлүүлсэн. СЭЗИС-ийн Захирлын 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 021 тоот тушаалаар Мэдээллийн Технологийн Тэнхмийн нэрийг Мэдээллийн Системийн Менежментийн Тэнхим болгон өөрчлөн нэрлэж, сургуулийн мэдээллийн системийн удирдлага, зохион байгуулалт, хөгжил, хэвийн үйл ажиллагааны талаар сар бүр албан ёсны зөвлөмж гарган нийтэд таниулж байхаар чиг үүргийг нь нэмэгдүүлжээ.



Тэнхимийн эрхэм зорилго:

Бүх салбарын байгууллагад үр ашигтай, найдвартай мэдээллийн системийг хөгжүүлж, бизнесийг амжилттай удирдаж, хөтлөхөд нь туслах чадвартай бизнесийн ба мэдээллийн технологийн онол, практикийн мэдлэг чадвартай, ёс суртахуунлаг мэргэжилтэн бэлтгэн гаргах

Тэнхимийн алсын хараа:

Багш нарын мэргэжлийн болон практикын мэдлэг, ур чадварыг мэргэжлийн олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд хүргэх
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378