Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Тэнхимүүд -> Нягтлан бодох бүртгэлийн тэнхим  



Нягтлан бодох бүртгэлийн тэнхим



Нягтлан бодох бүртгэлийн тэнхим нь анх Санхүү эдийн засгийн техникумын "Тусгай мэргэжлийн багш нарын секц" хожим нь "Тусгай мэргэжлийн багш нарын заах аргын нэгдэл" болж өргөжсөн үндэс суурин дээр байгуулагдан 80 гаруй жил хөгжиж ирсэн анхны тэнхим билээ.

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим нь 25 үндсэн багш, 2 туслах ажилтны орон тоотой сургалт судалгааны ажлыг эрхлэн гүйцэтгэж байна. Тус тэнхимээс Ардын багш-1. Гавъяат багш-1. Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн одонт багш-1. Алтангадас одонт багш-1 төрсөн бөгөөд нийт бүрэлдэхүүний 84 хувь нь Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, 56 хувь нь татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, 10 орчим хувь нь CAT (Certified Accounting Techni¬cian) болон АССА зэрэгтэй багш нар байна. Тус тэнхим нь Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн өөрийн үнэлгээг хийж, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс 2006 онд өдрийн, 2008 онд орой ба эчнээ хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авсан.


Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс нягтлан бодогч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нягтлан бодох бүртгэлийн олимпиад"-д болон Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ? Улсын уралдаанд манай мэргэжлийн оюутнууд тэргүүн болон дэд байруудыг тогтмол эзэлсээр ирсэн. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн хичээлүүдэд манай багш нарын өөрсдийн бүтээл, ном сурах бичгүүдийг 100 хувь ашигладаг. Сангийн яам, дэлхийн банкны болон бусад төсөл хөтөлбөрүүдэд манай дадлага туршлагатай багш нар байнга оролцохын зэрэгцээ аж ахуйн нэгж байгууллагуудад мэргэжлийн зөвлөгөө үзүүлдэг.


Тэнхимийн эрхэм зорилго:


Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн мэдээллийг боловсруулж, бизнесийн амжилтын түлхүүр болгон ашиглах чадвартай олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэн бэлтгэх нь Нягтлан Бодох Бүртгэлийн Хөтөлбөрийн эрхэм зорилго мөн.

Мэргэжлийн чиглэл:


Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн боловсролын агуулга нь санхүү, татвар, нийгмийн даатгал болон удирдлагын тайлантай холбоотой мэдээллийг хуримтлуулах, боловсруулах, толилуулах арга, аргачлалуудыг аж ахуйн нэгж, байгууллагын орчинд хэрэглэх мэдлэг чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Алсын хараа:


Бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн, нягтлан бодох бүртгэлийн сургалт, судалгааны тэргүүлэх сургууль болон хөгжинө.

 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378