Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Тэнхимүүд -> Хүмүүнлэгийн ухааны тэнхим  



Хүмүүнлэгийн ухааны тэнхим


Хүмүүнлэгийн ухааны тэнхим нь анх Эдийн засгийн Коллеж (1991-1996)-ийн суурь ухааны тэнхимийн ерөнхий эрдмийн багш нарын бүрэлдэхүүнд тулгуурлан 1992 оны 9 сард Гадаад хэлний тэнхим, 2001-2002 оны хичээлийн жилээс Олон улс судлалын тэнхим, 2007-2008 оны хичээлийн жилээс Хүмүүнлэгийн ухааны тэнхим хэмээн өөрчилсөн нь тус тэнхим сургуулийн хөгжлийн стратеги төлөвлөгөөний хүрээнд хэрхэн эрдэмжиж, төгөлдөржин боловсорч, сургалт-судалгаа-хүмүүжлийн цогц чадамжтай болж байгаагийн илэрхийлэл юм.

Хүмүүнлэгийн ухааны тэнхим нь 15 үндсэн багш, 4 гадаадын мэргэжилтэн, 6 цагийн багш, 1 туслах ажилтны орон тоотой сургалт, судалгааны ажил эрхлэн гүйцэтгэж байна. Манай тэнхим өдөр, орой, хамтарсан, эчнээ, магистрийн хөтөлбөрт 40 гаруй хичээлийг заахаас гадна “Бизнесийн эрхзүй”-н өдрийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Түүнчлэн БНХАУ-ын Далианы Их сургуультай хамтарсан Бизнесийн удирдлага, Бизнесийн эрхзүйн хөтөлбөр, Далианы Политехникийн Их сургуультай хамтарсан Олон улсын эдийн засаг, худалдаа хөтөлбөрийн Хятад хэлний сургалтыг хариуцан ажилладаг.


АЛСЫН ХАРАА

Хүн ёсны хууль-ёс суртахуун, нийгмийн хууль-эрхзүйн хэм хэмжээг сахиулан мөрдүүлж, оюутнаа зөв төлөвшүүлэх үндсэн чиг үүргийг манлайлан хэрэгжүүлэгч тэнхим болохыг зорино.


ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид оюутнаа хүнлэг, ёс суртахуунлаг, оюунлаг хүн болгохыг эрхэмлэн ажиллана.


ТЭНХИМИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

  • Бизнесийн эрхзүйн орчин
  • Хүний хөгжил төлөвшлийн судалгаа
  • Оюутны MQ-г тодорхойлох судалгааны аргазүй
  • Бизнесийг ёс суртахуунлаг эрхлэх арга зам, бизнес эрхлэгчийн хэл ярианд тавигдах шаардлага
  • Эх судлал

Тэнхимийн уламжлал болгон зохион байгуулдаг үйл ажиллагаа:

  1. “Оюутны ёс суртахууны төлөвшил” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан
  2. “Ёс суртахуун болон эрхзүйн хэм хэмжээг дээдлэгч оюутан” өдөрлөг
  3. Парламентийн мэтгэлцээн
  4. Солонгос хэл, орныг хэн сайн мэдэх вэ?
  5. Япон орны соёл, хэл, уран барилгын үзэсгэлэн
  6. Хятад хэлний тэмцээн доорх төрлөөр:
    • Ханз хэн сайн мэдэх вэ?
    • Ханз хэн сайн бичих вэ?
    • Хятад дууны уралдаан (Хятадын соёлын төвтэй хамтарч)
    • Хятад хэлээр илтгэлийн уралдаан
  7. Уран зургийн хичээлийн оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн
  8. АRT-650 цахим сэтгүүл. Хичээлийн улирал бүр нэг шинэ дугаар гардаг.
  9. Хямд, төсөр, хаягдал, гарын доорх материалаар хийсэн, бүтээлч сэтгэхүйг дэмжсэн бүтээлийн үзэсгэлэн, худалдаа
  10. Байт харвааны хичээлийг судалж буй оюутнуудын дунд харвааны тэмцээн
  11. Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн доорх төрлүүдээр:
    • СЭЗДС-ийн оюутны аварга шалгаруулах
    • Багш, ажилтан, ажилчдын дунд аварга шалгаруулах
    • Орой, эчнээ, бямбын хөтөлбөрийн аварга шалгаруулах
    • Магистрийн хөтөлбөрийн аварга шалгаруулах
    • Хамтарсан хөтөлбөрийн аварга шалгаруулах
    • 1-р курсийн аварга шалгаруулах
    • Бусад
  12. Шатрын аварга шалгаруулах тэмцээн
  13. Волейболын аварга шалгаруулах тэмцээн
  14. Хөл бөмбөгийн тэмцээн
  15. “Найргийн гэгээ” яруу найраг, богино өгүүллэг, уран уншлагын наадам
  16. "Business Law" жил бүр зохиогддог ЭШБХ
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378