Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Тэнхимүүд -> Хэрэглээний математик, Статистикийн тэнхим  

Хэрэглээний математик, статистикийн тэнхим

Тус тэнхим нь сургуулийн захирлын 2012 оны 08 сарын 27-ний өдрийн 188 тоот тушаалаар байгуулагдсан бөгөөд өмнө нь Эдийн засгийн Коллеж (1991-1996), СЭЗДС (1996-2012)-ийн “Ерөнхий эрдмийн тэнхим”, “Математик, Мэдээлэл зүйн тэнхим”, “Экономикс, Эконометриксийн тэнхим”-ийн бүрэлдэхүүнд харьяалагдан сургалтын үйл ажиллагаа явуулж байв. Эдүгээ бие даасан тэнхим болсон нь орчин үеийн сургалт, судалгаанд нийцсэн математик, статистик хэрэглээг хөгжүүлэх, улмаар тоон шинжилгээний арга зүй эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх боломжийг олгож буй явдал юм.


Тэнхим 9 багш, 1 туслах ажилтантай ба багшлах бүрэлдэхүүний хувьд 1 доктор, 2 докторант, 6 магистр багштай. Тэнхимийн үндсэн чиг үүргийн нэг нь өдөр, орой, бямба гараг, эчнээ, МВА, хамтарсан хөтөлбөрүүдэд тоон шинжилгээний аргын суурь болох математик, статистик, эконометрикийн онолын мэдлэг, хэрэглээний чадварыг олгох явдал юм. Мөн микро түвшний төсөлт ажлуудад оюутнуудыг “Судлаач оюутан”-аар татан оролцуулдаг түүхэн уламжлалтай.


Тус тэнхимээс “Боловсролын чанарын шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд оюутнуудын хичээлд хандах хандлага, багаар ажиллах чадварыг төлөвшүүлэх болон сургалтын технологиор туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор төрөл бүрийн үйл ажиллагаа зохион явуулдгаас Математикийн “Авьяас сорих тэмцээн”, Математик-Статистикийн өргөн хэрэглэгддэг англи үгийн сүлжээ, “Статистик 201Х” ЭШБХ зэрэг нь оюутнуудын оролцох сонирхолтой хэвшмэл уралдаан тэмцээн болсон байна. Түүнчлэн математикийн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, сургуулиа сурталчилах, мөн математикт сонирхолтой сурагчдыг нээн илрүүлэх, дэмжих зорилгоор улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчдын дунд математикийн олимпиадыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд их дээд сургуулиудын дунд зохиогддог оюутны Математикийн улсын олимпиад, 2011оноос эхлэн 2 жилд нэг удаа зохигдож байгаа Статистикийн улсын олимпиад зэрэгт баг бэлдэн амжилттай оролцуулж, математикийн олимпиадаас алт, мөнгө хүрэл медаль хүртсэн, статистикийн улсын олимпиадад эхний 5-д шалгарч байсан түүхтэй.


Тэнхимийн эрхэм зорилго:

Аливаа шийдвэр гаргалтанд тоон шинжилгээний аргуудыг ашиглах суурь мэдлэг чадварыг оюутнууддаа эзэмшүүлэн, энэ арга зүйд тулгуурласан сургалт, судалгааны ажлыг хөгжүүлэхийг эрхэмлэн ажиллана.


Тэнхимийн эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл:

  • Өрхийн орлого, зарцуулалтын судалгаа
  • Инфляцид нөлөөлөгч микро хүчин зүйлсийн судалгаа
  • Эдийн засгийн өсөлтийн судалгаа
  • Эдийн зассийн болон математик загварчлал
  • Бизнесийн шийдвэр гаргалтыг олон шинжүүрт оптимизацийн аргаар оновчлох
  • Тоон шинжилгээний арга, түүнийг судалгаа шинжилгээнд ашиглах нь
  • Төгсөгчдийн тоон мэдээлэл боловсруулах, ашиглах чадварыг үнэлэх
  • Боловсрол судлал

Тэнхимийн уламжлал болгон зохион байгуулдаг үйл ажиллагаа:

Татах үйл ажиллагааны хүрээнд ЕБС-ийн сурагчдад зориулсан:
  • ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулдаг СЭЗИС-ийн нэрэмжит математикийн олимпиад
  • Математикийн ЭЕШ-нд бэлтгэх сургалт
  • ЕБС-ийн сурагчдын “Математикийн мэдлэг оношлох сорил” уралдаант шалгалт
  • Цахим өөрийгөө сорих сорил буюу ЭЕШ-нд бэлтгэх цахима сургалт

Бакалаврын оюутнуудад чиглэсэн
  • Математик, Статистикийн ЭШБХ
  • Математик-Статистикийн нэр томъёоны англи хэл дээрх “Үгийн сүлжээ”-ний уралдаан
  • Математик статистикийн хичээлийн хүрээнд AXA тэмцээн
  • Тэнхимийн өдөр
  • Математикийн “Авъяас сорих тэмцээн”
  • Даамны тэмцээн
  • Дартсны тэмцээн

Багшлах боловсон хүчний товч мэдээллийг эндээс харна уу
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378