Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Тэнхимүүд -> Экономиксийн тэнхим  

Экономиксийн тэнхим

Экономиксийн тэнхимийн үүсэл хөгжил
Экономиксийн тэнхим нь 2000 онд Экономикс, эконометриксийн тэнхим нэртэйгээр байгуулагдсан ба 2012 онд бүтцийн зохион байгуулалт хийгдэн Экономиксийн тэнхим нэртэй болж, эдүгээ олон улсын стандартад нийцсэн сургалт зохион байгуулж, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр тэргүүлэх төвүүдийн нэг болохоор зорин ажиллаж байна.

Онолын өргөн мэдлэгтэй, шинжилгээний арга зүй, чадвар сайтай “Эдийн засагч” мэргэжилтэнг бэлтгэх нь бидний үндсэн зорилтуудын нэг бөгөөд 2002 онд анх “Бизнесийн эдийн засаг”-аар мэргэшсэн бакалаврын хөтөлбөрийг эхлүүлэн 2014-2015 оны хичээлийн жилээс “Эдийн засаг”-аар мэргэшсэн эдийн засгийн ухааны бакалаврын хөтөлбөр болон нэрээ өөрчилж, сургалтаа үргэлжлүүлж байна. Тус хөтөлбөрийн гол зорилго нь олон улсын байгууллагууд, засгийн газар, бодлогын институциүд, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааны үр ашгийг тооцох, орчны шинжилгээ хийх, төсөл, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад судлаачаар ажиллах, их, дээд сургуульд экономикс, эконометриксийн чиглэлээр багшлах боломжтой, олон салбарт хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгддэг. Бид дэлхийн нэр хүндтэй их сургуулиудын стандартад нийцүүлэн сургалтын хөтөлбөрөө тасралтгүй сайжруулж, мэргэжлийн бүх хичээл дээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сурах бичиг, сургалтын багц материал, орчин үеийн судалгааны програмуудыг ашиглан оюутнуудынхаа судалгаа, шинжилгээ хийх чадварыг хөгжүүлж ирлээ.

Түүнчлэн 2010-2011 оны хичээлээс БНХАУ-ын Далианы Политехникийн их сургуультай хамтран “Олон улсын эдийн засаг, худалдаа” мэргэжлээр 2+2 бакалаврын хөтөлбөрийг, 2014-2015 оны хичээлийн жилээс “Эдийн засаг”-аар мэргэшүүлэх эдийн засгийн магистрын хөтөлбөрүүдийг тус тус амжилттай хэрэгжүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж явна.

Багш, судлаачдын хувьд дотоодын их сургуульд эрдмийн зэргээ хамгаалсан байхаас гадна БНЧУ-ын Карлийн их сургууль, БНСУ-ын Хандонг глобаль их сургууль, Мёнгжи их сургууль, Австралийн үндэсний их сургууль зэрэг гадаадын нэр хүндтэй их сургуулиудад эрдмийн зэргээ хамаалсан болон суралцаж байгаа багш нар олонтой. Одоогоор манай тэнхим хоёр доктор, хоёр докторант, таван магистр зэрэгтэй багшлах бүрэлдэхүүнтэйгээр сургалт, судалгаа, шинжилгээний үйл ажиллагаагаа явуулж байна.

Тэнхимийн алсын хараа

Экономиксийн сургалт, эдийн засгийн судалгаа, шинжилгээгээр бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх төвүүдийн нэг болно.


Тэнхмийн эрхэм зорилго

Эдийн засаг, бизнес, санхүүгийн шийдвэр гаргалтын олон талт асуудлаар судалгаа, шинжилгээ хийж, оновчтой шийдвэрлэдэг онолын өргөн мэдлэг, аналитик шинжилгээний чадвар, дадал эзэмшсэн мэргэжилтэн бэлгэхэд бидний эрхэм зорилго оршино.


Тэнхимийн эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл

Сүүлийн жилүүдэд тэнхимийн багш, судлаачид дараах тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа хийж байна. Үүнд:
  • Шилжилтийн эдийн засгийн асуудлууд
  • Эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч хүчин зүйлс
  • Монголын эдийн засгийн динамик шинжилгээ
  • Бизнесийн мөчлөгийн асуудлууд
  • Макро эдийн засаг дахь мөнгөний болон сангийн бодлогын үзүүлэх нөлөө
  • Олон улсын худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын асуудлууд
  • Институцийн орчин ба засаглалын механизм
  • Зан төлөвийн экономикс, туршилтын экономикс
  • Өрхийн амьжиргааны түвшингийн судалгаа
  • Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа

Тэнхимийн зохион байгуулдаг үйл ажиллагаа

Манай тэнхимээс их, дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон дараах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. Үүнд:
  • СЭЗИС-ийн нэрэмжит Эконометрикийн улсын олимпиад
  • Эдийн засгийн мэргэжил сурталчилах өдөрлөг
  • Эдийн засгийн онолыг хэн сайн мэдэх вэ олимпиад
  • Экономиксийн бодлогын олимпиад
  • Эдийн засгийн асуудлаар мэтгэлцээний тэмцээн

Мэргэжлийн чиглэл

Бид дараах мэргэжлийн чиглэлүүдээр мэргэжилтэн бэлтгэдэг. Үүнд:
  • СЭЗИС-ийн өдрийн үндсэн “Эдийн засаг” хөтөлбөрөөр “Эдийн засгийн ухаан”-ы бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн,
  • СЭЗИС болон БНХАУ-ын Далианы Политехникийн их сургуультай хамтарсан “Олон улсын эдийн засаг, худалдаа” 2+2 хөтөлбөрөөр “Эдийн засгийн ухаан”-ы бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн,
  • СЭЗИС-ийн үндсэн “Хэрэглээний эдийн засаг” хөтөлбөрөөр “Эдийн засгийн ухаан”-ы магистрын зэрэгтэй мэргэжилтэнг тус тус бэлтгэж байна.
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378