Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 

Ажлын байр

“Эрдмээрээ баян чинээлэг амьдрах боломжийг оюутнууддаа олгох явдал мөн” эрхэм зорилгын дор өнөөдөр бид 310-уулаа эх орныхоо хөгжил цэцэглэлт, боловсролын салбарын ахиц дэвшилд хувь нэмрээ оруулах нэгэн үзүүрт сэтгэлээр хичээл зүтгэл гарган ажиллаж байна. Бид багш, ажилтнууддаа тэгш боломж олгож, үнэнч шударга зарчмыг дээдлэн ажилладаг билээ. Түүнчлэн танд хувь хүнийхээ хувьд шинэ өндөрлөгт гарч, мэдлэгээ тэлэх боломжийг нээж өгнө. Таныг бүтээлч сэтгэлгээтэй, чадварлаг хамт олон хүлээж байна.


Ажилд орохыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлнэ үү.
  1. Анкет, CV /эндээс татах/
  2. Ажилд орохыг хүссэн өргөдөл
  3. Иргэний үнэмлэх /хуулбар/
  4. Нийгмийн даатгалын дэвтэр /Эх хувиар нь, дууссан дэвтрийн хуулбар/
  5. Эрүүл мэндийн дэвтэр /Эх хувиар нь, дууссан дэвтрийн хуулбар/
  6. Цээж зураг /3*4 хэмжээтэй зураг 4%/
  7. Диплом, гэрчилгээний хуулбар /дипломын хуулбар/
  8. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт /Тодорхойлолт эсвэл ажлаас чөлөөлөгдсөн тушаал/

Холбоо барих

Утас: 450641



СЭЗИС-ийн ЭКОНОМИКСИЙН ТЭНХИМД БАГШ ШАЛГАРУУЛЖ АВНА.

Ажлын байранд тавигдах шаардлага
  • Эдийн засгийн ухааны магистр буюу түүнээс дээш зэрэгтэй,
  • Хэрэглээний программ хангамжуудаас гадна E-views, Stata, Matlab зэрэг судалгааны нэгээс дээш программ дээр ажиллах мэдлэг, чадвартай,
  • Англи хэлийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн,
  • Ёс зүй, харилцааны өндөр соёлтой, хариуцлагатай, багаар ажиллах ур чадвартай,
  • Багшийн ажилд дур сонирхолтой, зөв хандлагатай,
  • Тогтвор суурьшилтай, бүтээлчээр ажиллах хүсэл, эрмэлзэлтэй байх.
Бүрдүүлэх бичиг баримт
  • Ажилд орохыг хүсэгчийн өргөдлийн маягтыг www.ufe.edu.mn хаягаар орж ажлын байр цэснээс татаж авч зааврын дагуу бүрэн бөглөсөн байх
  • Хувь хүний танилцуулга (CV)
  • Мэргэжлийн боловсролын бакалавр, магистр, докторын зэргийн диплом, мэргэшсэн цолны гэрчилгээ, англи хэлний түвшинг тодорхойлох сертификат, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
  • Өргөдөл гаргагч нь материалаа 2017 оны 7 дугаар сарын 7-ны дотор munkhtsetseg.d@ufe.edu.mn цахим хаягаар илгээх буюу СЭЗИС-ийн В байрны 502 тоотод авчирч өгнө үү.
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5, СЭЗИС-ийн В байр, 502 тоот, Экономиксийн тэнхим

Холбоо барих утас: 70158823, 99099765
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378