Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Хөтөлбөрүүд -> Докторын хөтөлбөр  

Докторын хөтөлбөр


СЭЗИС-ИЙН ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО:


Суралцагчдад эдийн засаг, бизнес, менежментийн шинжлэх ухааны олон талт мэдлэгийг олгож, бизнесийн талбарт мэргэжлийн өндөр түвшинд манлайлан ажиллаж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн бие хүнийг төлөвшүүлэхэд оршино.


СЭЗИС-ИЙН ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОХ ШАЛТГААН:


  1. Бизнесийн удирдлагын арга барил, хандлагыг ямагт хөгжүүлэн, боловсронгуй болгох, орчин цагийнхаа нөхцөл байдал, хөгжлийн шаардлагад нийцсэн удирдлагын арга барилын хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалгаа хийх боломжийг олгодог
  2. Орчин үеийн бизнесийн онол, практикийн асуудлыг шинжлэх ухааны салбаруудын уулзварт холбон авч үзэж, өөрийн дагнасан чиглэлийн зэрэгцээгээр салбар дундын асуудлыг шийдвэрлэхийг зорьдог
  3. Амжилттай суралцаж буй докторантуудын судалгааны ажлыг сургуулийн төсөлт судалгааны бүтээлийн хүрээнд дэмжин амжилттай хэрэгжүүлдэг
  4. Гадаад орнуудын судалгааны төлбөрт цахим сангаас хүн төрөлхтөний оюуны бүтээлийн охь дээжтэй танилцуулах боломж олгодог
  5. Оройн цагаар суралцах боломжтой

СУРГАЛТЫН АГУУЛГА


СЭЗИС-ийн Докторын хөтөлбөрийн сургалт 3 жил. Докторант эхний 1.5 жилд сургалтад хамрагдаж, үлдсэн хугацаанд судалгааны ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.


ДОКТОРЫН СУРГАЛТАНД ЭЛСЭН ОРОХ ЖУРАМ


Докторантурт элсэгч нь магистрийн зэрэгтэй байна. Элсэгч өмнө эзэмшсэн мэргэжил буюу магистрын зэрэг хамгаалсан чиглэлээс өөр чиглэлээр дараагийн шатны докторын зэргийн сургалтад хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах зөрүү хичээлийг нөхөн үзнэ.


Холбоо барих:

СЭЗИС-ийн C байр 801 тоот
Утас: 70008085 И-мэйл: rdp@ufe.edu.mn

Хөтөлбөрийн ажилтнууд
Багш, ажилтны нэр Албан тушаал И-мэйл
С. Түвшинзаяа /Ph.D/ Хөтөлбөрийн эрхлэгч stuvshinzaya@ufe.edu.mn
Х.Аззаяа Хөтөлбөрийн зохицуулагч azzaya.kh@ufe.edu.mn
Ц.Наранцацрал Хөтөлбөрийн зохицуулагч narantsatsral.ts@ufe.edu.mn


 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378