Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Хөтөлбөрүүд -> Магистрын хөтөлбөр  

МАГИСТРИЙН ХӨТӨЛБӨР


Хөтөлбөрийн зорилго:


СЭЗИС-ийн “Бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандарт, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан сургалт, судалгаа шинжилгээ эрхэлдэг тэргүүлэх болон хөгжих” алсын хараа болон “Эрдмээрээ баян чинээлэг амьдрах боломжийг оюутандаа олгох” эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулан, “Шинэ үеийн бизнесийн шилдэг Манлайлан Удирдагчдыг бид төрүүлнэ” явдал юм.


    Хөтөлбөрийн зорилтууд:

  • Бизнесийн өрсөлдөөн болон орчин, нөхцөл байдлыг судлан Бизнесийн Менежментийн Мастерийн Хөтөлбөрийг Олон Улсын жишигт нийцүүлэн Бизнесийн менежмент, Санхүүгийн менежмент, Нягтлан бодох бүртгэл, Олон Улсын Эдийн Засаг гэсэн чиглэлүүдээр мэргэшүүлж нарийвчлан задлах
  • Бизнесийн практик ажиллагаанд суурилан тодорхой бизнесийн салбар дээр түшиглэсэн Мастерийн сургалт явуулах /Банк санхүү, Аялал жуулчлал, Зочид Буудал-Зоогийн Газар гэх мэт./
  • Бизнесийн Менежментийн үйл явцыг Мэдээллийн Систем болон Технологитой нягт уялдуулж хавсарсан Сургалт, Хөтөлбөр явуулах
  • Мэдээллийн Технологи дээр суурилан Мастерийн сургалтыг Монгол Улсын бүсчилсэн хөгжилтэй уялдуулан хөдөө орон нутагт явуулах
  • Зөвхөн дотооддоо төдийгүй Олон Улсын Бизнесийн Менежментийн Мастерийн Сургалт эрхлэх
  • Хамтын ажиллагаатай HGU болон BSU сургуулиудтай хэрэгжүүлж буй хөтөлбөрийн элсэлт, төгсөлтийг зохион байгуулж, сургалтын өдөр тутмын хэвийн, байнгын, тасралтгүй үйл ажиллагааг удирдан хэрэгжүүлэх, хяналт тавих;
  • Хамтын ажиллагаатай HGU болон BSU сургуулиудын хөтөлбөрийг хариуцсан ажилтан, эрхлэгч, захирлуудтай байнгын холбоотой ажиллаж мэдээлэл солилцон, сургалтын үйл ажиллагаа болон оюутны талаарх асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэх;

Элсэлтийн бодлого:


Бизнесийн Удирдлагын Мастерийн сургалтанд амжилттай суралцаж чадах, “СЭЗИС-ийн МВА хөтөлбөрийн элсэлтийн журам”-д заасан шалгууруудыг хангасан магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн элсэгчдийг суралцуулна. Тус хөтөлбөр нь элсэн суралцагсадын цаг зав ажлын бололцооноос үүдсэн эрэлт хэрэгцээнд тулгуурласан:


  • Олон улсын
  • Үндсэн
  • Удирдах ажилтны
  • Эчнээ
  • Баасан болон Бямба гарагийн гэсэн дэд хөтөлбөрүүдтэй, мэргэжлийн болон мэргэжлийн бус ангиудтай,

    Суралцах мэргэжил
  • Бизнесийн менежмент
  • Санхүүгийн менежмент
  • Нягтлан бодох бүртгэл
  • Олон улсын эдийн засаг

Суралцах хугацаа:


Сургалтын хугацаа нь Үндсэн анги 1-2 жил, Удирдах ажилтны анги 2 жил, Бямба гарагийн анги 2,5 жил, Баасан гарагийн анги 3 жил тус тус суралцаж төгсөнө. Мөн Олон улсын хамтарсан хөтөлбөрт 2 жил суралцах боломжтой.


Давуу тал:


    СЭЗИС-ын МВА хөтөлбөрт суралцсанаар:
  • Хамгийн богино хугацаанд МВА зэрэгтэй төгсөх боломжтой.
  • Хамтын ажиллагаатай сургуулиуд нь үндэсний болон олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн.
  • Шинэ нөхцөл байдалд шийдвэр гаргах шинэ онол, практикийн арга барилд тулгуурласан удирдлагын ур чадварыг эзэмшинэ.
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бие даан гүйцэтгэж тодорхой шийдэлд хүрдэг, түүнийгээ олон нийтэд зөвөөр ойлгуулах арга барилыг эзэмшинэ.
  • Тодорхойгүй нөхцөл байдалд асуудлыг олж тодорхойлон шийдвэрлэх оновчтой арга боловсруулан, түүнийгээ манлайлан хэрэгжүүлэх замаар өөрчлөлтийг буй болгоно.
  • Бизнесийн эрсдэлийг урьдчилан тооцоолж удирдан Бизнесийн Нийгмийн Хариуцлагаа биелүүлж чадна.
  • Бизнесийн нягт харилцааг буй болгож Урт хугацаанд байгууллагын оршин тогтнох үндэс,нөхцлийг бий болгоно.
  • Хамт олон болон бизнесээ зөв удирдах, Нийгмийн зөв төлөвшлийг буй болгох замаар Улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна.

Амжилт:


Манай хөтөлбөрийн төгсөгчид улс орныхоо өнцөг булан бүрт эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна. Тухайлбал Монгол улсын томоохон аж ахуйн нэгжүүд болох ”Оюу Толгой ХХК“, “МСS”, Мобиком, Юнител зэрэг компаниуд болон Голомт банк, Хаан банк, Капитрон банк, Худалдаа Хөгжлийн банк, Монгол банк зэрэг газруудыг нэрлэж болно.


Холбоо барих:


СЭЗИС-ийн С байрны 1004 тоот өрөө
Утас: 70158802,
И-мэйл: mba@ufe.edu.mn



Хөтөлбөрийн ажилтнууд
Багш, ажилтны нэр Албан тушаал И-мэйл
Б.Бүжинлхам /Ph.D/ Хөтөлбөрийн эрхлэгч bujinlkham@ufe.edu.mn
О.Бүрэнжаргал /MBA/ Хөтөлбөрийн орлогч эрхлэгч burenjargal.o@ufe.edu.mn
Д.Үнэнч Хөтөлбөрийн сургалтын менежер unench.d@ufe.edu.mn
Т.Гуулинханд Хөтөлбөрийн зохицуулагч guulinkhand.t@ufe.edu.mn
Д.Уранбилэг Хөтөлбөрийн зохицуулагч uranbileg.d@ufe.edu.mn
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378