Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Эрдэм шинжилгээ -> Судалгаа, шинжилгээ  

Судалгаа, шинжилгээ


Санхүү эдийн засгийн их сургууль нь эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болохын хувьд улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц, салбарын эрэлт хэрэгцээнд нийцсэн судалгаа шинжилгээний ажлуудыг чанартай хийж гүйцэтгэж байна.

2014-2015 оны хичээлийн жилд “Багш–судлаач, зөвлөхүүдийн баг”-ийг бүрдүүлж сургуулийн санхүүжилтээр нийт 16 баг, 57 багш хамрагдсан 125 сая төгрөгний судалгааны төсөлт ажил, 5 тэтгэлэгт судалгаа хийгдсэн.

Түүнчлэн энэ хичээлийн жилд байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, судлаач багш, сургалтын арга зүй, судалгааны ажлыг дэмжих зорилгоор “Монгол банк”, “Мобиком”, “Мах маркет” зэрэг улсын болон хувийн хэвшлийн томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж тэдний захиалгаар гурван зуун сая орчим төгрөгний судалгааны ажлуудыг хийсэн.

Багш судлаачид маань сургалт судалгааны зэрэгцээ эрдэм шинжилгээний ажил хийх арвин туршлагатай бөгөөд энэ хичээлийн жилд эрдэм шинжилгээний сэтгүүлд 42 өгүүлэл, 37 нийтлэл хэвлүүлж, 46 эмхэтгэл гарган, олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд 89 илтгэл тавьж, нилээдгүй байгууллагад оношлогоо хийж зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэн салбартаа улам мэргэшсээр байна.


СЭЗИС-ийн эрдэмтэн, судлаачид дараах үндсэн 4 чиглэлийн дагуу судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэж байна:

Санхүүгийн зах зээлийн судалгаа
  • Үнэ, ханш
  • Мөнгөний бодлого
  • Гадаадын хөрөнгө оруулалт
  • Үнэт цаасны зах зээл
Эдийн засгийн хөгжлийн судалгаа
  • Макро эдийн засгийн судалгаа бодлого
  • Эдийн засгийн хөгжлийн хүчин зүйлүүд
  • Эдийн засгийн бодлого судалгаа
Бизнесийн удирдлага/байгууллагын судалгаа
  • Компанит засаглал, нийгмийн хариуцлага
  • Бизнесийн үйл ажиллагаа, хүний нөөц
  • Маркетинг, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдага гэх мэт
  • Байгууллагын соёл
Нийгмийн бодлогын судалгаа
  • Боловсролын бодлого
  • ТББ-ын чадавх бэхжүүлэх
  • Нийгмийн тулгамдсан асуудлын судалгаа (нийгэм эдийн засгийн байдал, ажилгүйдэл, ядуурал г.м)
  • Нийгмийн үнэт зүйлсийн судалгаа

Судлаачдын бүтээлийг танилцуулан шилдэг арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, мэдлэг мэдээлэл солилцож, судалгааны ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааны хүрээг тэлэх нийтэд сурталчлах зорилгоор 2015-10-01-ны өдөр Эрдэм судлал хамтын ажиллагаа хөгжлийн албанаас эрдэм шинжилгээний “Бүтээлийн үзэсгэлэн”-г амжилттай зохион байгуулсан.


Гадаад эх үүсвэртэй судалгааны ажлууд
2014-2015 оны хичээлийн жилд
Хэрэгжүүлэхээр эхэлсэн хөтөлбөрийн тоо 7
Хэрэгжиж байгаа төслийн тоо 6
Төсөл эхлүүлсэн нийт төсөв 160,000,000₮
Хэрэгжиж байгаа төслийн нийт төсөв 42,000,000₮
Санхүүжилттэй төслүүд эхлэхэд хамрагдсан оролцогч 15
Санхүүжилттэй төслүүдэд хамрагдаж байгаа оролцогч 15
Дотоод эх үүсвэртэй судалгааны ажлууд
2014-2015 оны хичээлийн жилд
Хэрэгжүүлэхээр эхэлсэн хөтөлбөрийн тоо 19
Хэрэгжиж байгаа төслийн тоо 16
Төсөл эхлүүлсэн нийт төсөв 124,750,000₮
Хэрэгжиж байгаа төслийн нийт төсөв 32,575,000₮
Санхүүжилттэй төслүүд эхлэхэд хамрагдсан оролцогч 50
Санхүүжилттэй төслүүдэд хамрагдаж байгаа оролцогч 40
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378