Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнесийн зөвлөгөө, сургалтын төв
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Тэнхимүүд -> Эрх зүйн тэнхим  



ЭРХ ЗҮЙН ТЭНХИМ


Эрх зүйн тэнхимийн суурь нь анх Эдийн засгийн Коллеж (1991-1996)-ийн суурь ухааны тэнхимийн ерөнхий эрдмийн багш нарын бүрэлдэхүүнд тулгуурлан 1992 оны 9 сард Гадаад хэлний тэнхим, 2001-2002 оны хичээлийн жилээс Олон улс судлалын тэнхим, 2007-2008 оны хичээлийн жилээс Хүмүүнлэгийн ухааны тэнхим хэмээн өөрчилсөн бөгөөд 2009 оноос БНХАУ-ын Далианы их сургуультай хамтарсан Бизнесийн эрх зүйн мэргэжлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөр, 2014 оноос БШУ-ы сайдын 2014 оны 5 сарын 14-ний өдрийн А/208 тоот тушаалаар эрх зүйн мэргэжлийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгосноор өдрийн үндсэн хөтөлбөр хэрэгжүүлэх болсон.

СЭЗИС-ийн захирлын 2017 оны 8 сарын 30-ний өдрийн А/139 тоот тушаалаар Эрх зүйн тэнхиммйг тусгаарлан өөрчлөн байгуулсан нь тус тэнхим сургуулийн хөгжлийн стратеги төлөвлөгөөний хүрээнд хэрхэн эрдэмжиж, төгөлдөржин боловсорч, сургалт-судалгаа-хүмүүжлийн цогц чадамжтай болж байгаагийн илэрхийлэл юм.

Эрх зүйн тэнхим нь 6 үндсэн багш, 2 цагийн багш, 1 туслах ажилтны орон тоотой сургалт, судалгааны ажил эрхлэн гүйцэтгэж, өдөр, орой, эчнээ, магистрийн хөтөлбөрт 30 гаруй хичээлийг зааж байна.

АЛСЫН ХАРАА

Монгол Улсын дээд боловсролын салбарт Бизнесийн эрх зүйч мэргэжилтэн бэлтгэдэг жишиг хөтөлбөр болж хөгжинө.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрх зүйн шинжлэх ухааны онол аргазүй, олон улсын эрх зүй судлалын жишиг, Монголын төр, хууль цаазны түүхэн уламжлал, шинэчлэлд тулгуурласан, хүний хөгжлийг хангахуйц чанартай сургалт явуулж, эдийн засаг болон эрх зүйн мэдлэгийг оновчтой хослуулсан, мэргэжлээрээ өрсөлдөх чадвартай, бизнесийн эрх зүйч мэргэжлийн үнэт зүйлс, соёл төлөвшсөн мэргэжилтэн, судлаач бэлтгэхэд оршино.

ТЭНХИМИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

  • Бизнесийн эрх зүйн орчны тулгамдсан асуудлууд
  • Монголын төр эрх зүйн түүх, хууль тогтоох үйл ажиллагаа
  • Захиргааны эрх зүйн хөгжлийн чиг хандлага
  • Эрүүгийн хуулийн шинэчлэлтийн асуудал


ТЭНХИМИЙН УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛДАГ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

  1. Хүндэтгэлийн лекц / Хууль зүйн салбарын нэр хүндтэй эрдэмтэдийг урьж/
  2. "Business Law" ЭШБХ
  3. Эрх зүйн АСТ
  4. Эрх зүйн мэргэжил сурталчлах өдөрлөг
  5. Танилцах өдөрлөг
  6. “Ёс суртахуун болон эрх зүйн хэм хэмжээг дээдлэгч оюутан” өдөрлөг
  7. Эрх зүйн хөтөлбөрийн оюутнуудын “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн
  8. Эрх зүйн хөтөлбөрийн оюутнуудын “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378