Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнесийн зөвлөгөө, сургалтын төв
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Хөтөлбөрүүд -> Глобал эдийн засгийн судалгааны хүрээлэн /ГЭЗСХ/  

Глобал эдийн засгийн судалгааны хүрээлэн /ГЭЗСХ/


Товч танилцуулга


2017 оны 7 сарын 5-нд хуралдсан СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулах шийдвэрийн дагуу үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагагаа эхлүүлээд байна.

СЭЗИС-ийн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, бакалавр, магистр, докторын бүхий л хөтөлбөрт суралцаж байгаа оюутнууд практик ажлын дөртэй болж бизнесийн зөвлөгөө өгөх, судалгаа шинжилгээ хийх ур чадвар эзэмших бололцоо нөхцөлийг бүрдүүлэн хангах болно.



дэлгэрэнгүй танилцуулга үзэх...


Зорилго


Монгол улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн судалгаа шинжилгээ, бизнесийн зөвлөгөө, сургалтын чанартай бүтээгдэхүүн бий болгож нийтийн хүртээл болгох, үр нөлөөтэй судалгааны байгууллага болж төлөвших.


ЗОРИЛТ


  • Монгол улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн макро, микро түвшний тэргүүлэх чиглэлийн судалгааг глобал эдийн засгийн чиг хандлага, монгол ахуй, монгол хүний онцлог, төрийн бодлоготой холбон судалдаг нэр хүндтэй судалгааны институт болж төлөвших;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны орчин үеийн арга, аргачлал, мэдээлэл харилцааны технологи, судалгаа шинжилгээний сүүлийн үеийн ололт амжилтыг эзэмшин судалгаа шинжилгээний үйл ажиллагаанд хэрэглэж, хэвшүүлэх, СЭЗИС-ийн бүх оюутан, багш нарын хүртээл болгох;
  • Судалгаа шинжилгээний лаборатори, техник хэрэгсэл, програм хангамж, дадлагын газар, бизнес инкубатор зэрэг шаардлагатай материаллаг баазийг бүрдүүлэн судалгаа шинжилгээ, бизнесийн зөвлөгөө, сургалтыг зохион байгуулахад үр дүнтэй ашиглах;
  • Бүтэц, зохион байгуулалт, материаллаг бааз, санхүүгийн хувьд бэхжиж, цаашдаа бие даан үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх
  • Гадаад, дотоодын ижил төстэй судалгааны байгууллагуудтай үр ашигтай хамтын ажиллагааны харилцаа тогтоож, харилцан туршлага судлах, олон улсын шилдэг туршлагаас суралцах зэргээр судалгаа шинжилгээ, бизнесийн зөвлөгөө, сургалтын чанар чансааг олон улсын түвшинд хүргэх зэрэг болно.


ГЛОБАЛ ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ЧИГ ҮҮРЭГ


ГЭЗСХ нь дараах үндсэн үүрэгтэй байна. Үүнд:
  • СЭЗИС-ийн Эрдэм шинжилгээ судалгааны тэргүүлэх чиглэлүүдийн дагуу судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх
  • Төр, хувийн хэвшил, иргэний байгууллагуудтай хамтран ажиллаж тэдний захиалга, санхүүжилтээр судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, СЭЗИС-ийн төсөвт эрдэм шинжилгээ судалгаанаас орох орлогыг нэмэгдүүлэх
  • СЭЗИС-ийн захиалга, санхүүжилтээр хийгдэх судалгааны ажлуудын хэрэгцээг тодорхойлж, зохион байгуулж, хугацаанд нь гүйцэтгэж хүлээлгэн өгөх
  • Бизнесийн зөвлөгөө, богино хугацааны сургалтын бодит хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн боловсруулж, бизнес эрхлэгчдэд санал болгох, гүйцэтгэх, тайлагнах
  • Гүйцэтгэсэн судалгааны ажил, бизнесийн зөвлөгөө, сургалтын үр дүнг нийтийн хүртээл болгох, судалгааны бүтээлийн санг баяжуулах, эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэн, хурал, семинар зохион байгуулах зэрэг арга хэмжээ авах
  • Судалгаа шинжилгээний арга зүйг боловсронгуй болгон судалгааны анхдагч мэдээллийн баазыг бий болгож баяжуулах

СЭЗИС-д ажиллаж байгаа доктор, профессор, дэд профессоруудтай нягт хамтран ажиллаж, тэдний хүчин чармайлтаар судалгаа, бизнесийн зөвлөгөөний захиалга авах, гүйцэтгэх, хийсэн ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх, урамшуулах арга хэмжээ авах

ХОЛБОО БАРИХ

Глобал Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэн
СЭЗИС С байр 11 давхар 1112 тоот
Утас: 70158829
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378