Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос
New HTML content

Хариуцлагатай жижүүр томилогдон ажиллаж байна

Короно вирусын дэгдэлт, тархалтын улмаас Монгол Улсын Засгийн Газар, Улсын онцгой комиссын шийдвэр гарч улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой СЭЗИС-ийн Ректорын тушаалаар хариуцлагатай жижүүр томилогдон ажиллаж байна.

Хариуцлагатай жижүүр нь ажиллах өдрөө дараах чиг үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

  1. СЭЗИС-ийн барилга байгууламж (А, В, С байр, дотуур байр)-д явагдаж байгаа үйл ажиллагаанд ажиглалт, хяналт тавих;
  2. СЭЗИС-ийн харуулын цэг (пост) дээр ажиллаж байгаа гэрээт хамгаалалтын ажилчид ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих;
  3. Сургууль дээр ариун цэвэр, халдваргүйжүүлэх ажил зохих ёсоор хийгдэж байгааг хянах;
  4. Ажлын цаг дууссаны дараа Захиргааны албаны даргад жижүүрээр ажилласан тухай тэмлэглэлээ илгээнэ.

Жич: Засгийн газар, Улсын онцгой комисс, БСШУСЯамнаас гаргасан шийдвэр, чиглэлийг баримталж ажиллана.

Та бүхэнд амжилт хүсэе.