Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнесийн зөвлөгөө, сургалтын төв
· Ажлын байр
 
 

Чадамжид суурилсан шаталсан сургалттай бакалаврын хөтөлбөр


ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Санхүү эдийн засгийн их сургууль нь Чадамжид суурилсан шаталсан сургалтын анхны загварыг 2013 онд Зочлохуй үйлчилгээний менежментийн хөтөлбөрийг Кипр улсын Никосиа Их сургуультай хамтран хэрэгжүүлж эхэлсэн.

Хөтөлбөрийн гол онцлог тал нь ажлын байран дээр ашиглах мэргэжлийн ур чадварыг сургалтын явцад танхим, лаборатори болон ажил олгогчид түшиглэн суралцагчдад эзэмшүүлж,суралцагчид нь анхан шатны техникийн мэргэжлийн ур чадварыг эзэмшиж ажил эрхлэх чадвартай болсноор мэргэжлээрээ ажиллангаа цаашид суралцан төгсөх үед менежментийн түвшинд ажиллах мэргэжлийн ахиц дэвшлийг бодитоор эзэмшиж, туршлага хуримтлуулсан байна.

Дэлхий нийтийн глобалчлагдах үйл явц, технологийн дэвшил болон орчны өөрчлөлтийн хүчин зүйлс нь бизнесийн үйл ажиллагаа болон хөдөлмөрийн зах зээлийн бүтцэд ихээхэн өөрчлөлтүүдийг авчрах болсон нь улс орны боловсролын системийн өөрчлөлт шинэчлэлийг шатлал бүртээ хийгдэх шалтгаан нь болж байна. Одоогийн суралцаж байгаа боловсролын систем нь үеэ өнгөрөөсөн масс үйлдвэрлэл цаашид үүнийг халж өнөөгийн нийгэм болон технологийн өөрчлөлтийн үед тохирсон боловсролын цогц системийн шинэчлэлийн эрэл хайгуулыг улс орон бүр асуудал болгон дэвшүүлэх болсон. Үүний тэргүүлэх жишээ нь Австрали, Финлянд, Канад, Герман, Япон улсуудыг дурьдаж болох ба өөрчлөлтийн гол агуулга нь технологийн дэвшлийг даван туулах чадвар бүхий ирээдүйд тодорхойлогдох хөдөлмөрийн зах зээлийг сургалтын үйл ажиллагаатай хослуулж, насан туршийн амьдралын чанарыг баталгажуулах боловсролыг олгох явдал болж байна.

Технологийн дэвшил болон орчны өөрчлөлтөөс шалтгаалан хөдөлмөрийн зах зээл болон ажил үүргийн хуваарь богино хугацаанд шинэчлэгдэж байгаа нь хувь хүнийг байнгын суралцагч байж, Critical and innovative thinking(бүтээлч, хувиараа бизнес эрхлэх, самбаатай байдал, эргэцүүлэн бодох чадвар, шийдвэр гаргах чадвар), Interpersonal skills (харилцаа, зохион байгуулах, багаар ажиллах, нийтэч, хамтран ажиллах, бусдыг ойлгох чадвар,энэрэнгүй байдал), Intrapersonal skills (хувийн сахилга бат, зохион байгуулах чадвар, уян хатан болон зохицох чадвар, ухамсартай байдал, шаргуу байдал, өөрийгөө сэдэлжүүлэх чадвар, энэрэнгүй байдал, шударга байдал, эрсдлийг даван туулах чадвар, өөрийгөө хүндэтгэх чадвар), Global citizenship (мэдээлэл сайтай, тэвчээртэй, илэн далангүй, улс орны ялгаатай байдлыг хүндэтгэх, соёлын ойлголттой, асуудлыг шийдвэрлэх чадвартай, нийгмийн идэвх, оролцоо сайтай, зөрчилд шийдэмгий ханддаг, байгалийг хайрладаг), Media and information literacy(цахим орчинд цацагдаж буй мэдээлэлд дүгнэлттэй хандаж зөв мэдээллээ авч чадах чадвар, цахим орчинд өөрийн үзэл бодлыг илэрхийлэх чадвар, цахим орчныг ашиглахдаа ёс зүйн хэм хэмжээг баримтлах чадвар) зэрэг чадваруудаа хөгжүүлэх хэрэгтэй байна.

Суралцагчид мэргэжлийн ур чадварыг эзэмшихээс гадна хувь хүний, хувь хүн хоорондын харилцааны болон бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг бий болгох чадваруудыг олгоход чиглэсэн харилцан уялдаа бүхий хичээлүүдээс бүрдсэн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байна.

АЛСЫН ХАРАА
Технологийн дэвшил болон орчны өөрчлөлтөнд хөрвөх чадвартай мэргэжилтнийг ажил олгогчийн оролцоонд тулгуурлан, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн бэлтгэх боловсролын шинэ системийг бий болгох.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
  1. Эерэг хандлага, бүтээлч сэтгэлгээ болон харилцааны ур чадварыг эзэмшсэн ёс суртахууны хэм хэмжээг баримталдаг ажил эрхлэх мэргэжлийн чадамжийг бүрэн эзэмшсэн ажлын байраар хангагдсан боловсон хүчнийг бэлтгэх.
  2. “Нэг бүс, нэг зам” санаачлагын доор тогтвортой аялал жуулчлалын бүс нутгийн соёл боловсрол, бүтээн байгуулалтыг хийх, эдийн засгийн коридор бүс нутагт ажиллах чадвар бүхий мэргэжилтэй ажилтан бэлтгэх.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ
  1. Бизнес, санхүү эдийн засгийн салбарын мэргэшлийн хүрээний стандартыг боловсруулах
  2. Орчин үеийн шинэлэг арга зүйг сургалтанд нэвтрүүлэх
  3. Байгууллагын хүний нөөцийн бодлого төлөвлөгөөнд нийцүүлэн суралцангаа, мэргэжлээрээ ажиллах боломжоор хангах
  4. Байгууллагын алсын хараа стратегийг танин мэдсэнээр хувь хүн зорилгоо байгууллагын зорилготой нийцүүлэн хамтдаа хөгжих чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх
  5. Дадлагажуулагч байгууллагын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх дадлагажигч оюутны мэргэжлийн ур чадварыг сайжруулах шинэлэг дадлагажуулах хөтөлбөрийг сургалтын системд нэвтрүүлэх
  6. Тогтвортой аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлэх

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ
  • Танхимын сургалтаар онолын суурь мэдлэг олж авсан оюутнууд семинар, бие даалт, лабораторийн цаг дээр сургалтын бааз болон бодит ажлын байранд дадлагажина.
  • 1-р курсыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн, техникийн (нярав, теллер, борлуулалтын ажилтан, оффисийн ажилтан, компьютерийн мэргэжилтэн) мэргэжлээр ажиллах “Чадамжийн гэрчилгээ”-тэй төгсөнө.
  • 2-р курсээс эхлэн суралцахын хажуугаар ажил хийх сургалтын нөхцлөөр хангана.
  • Оюутан төгсөхдөө 3 хүртэлх жилийн ажлын туршлагатай байх боломжтой.
  • Дотоодын шилдэг аж ахуй нэгж байгууллага болон ӨМӨЗО-ны Бугат хотын Ажил мэргэжил, Технологийн дээд сургууль, Шилийн гол хотын Ажил мэргэжлийн дээд сургуулийн сургалтын баазыг ашиглан дадлага хийж, мэргэжлийн чадамжийг баталгаажуулна.

ЭЛСЭЛТИЙН БОДЛОГО
СЭЗИС-ийн оюутан элсүүлэх журмыг жил бүр ректорын тушаалаар гаргадаг. Хөтөлбөрийн онцлог, сургалтын ажил явуулах тусгай шаардлагын дагуу өдрийн ангийн элсэгчид нь бүрэн дунд боловсролтой, ЭЕШ-ын босго оноог давсан байх шаардлага тавигдана.

Аж ахуйн нэгж байгууллагын захиалгын дагуу ажиллангаа мэргэжлийн ур чадварыг эзэмшсэн ажилчдыг дээд боловсрол эзэмшүүлэх зорилготойгоор байгууллагын ажлын цагтай уялдуулан сургалтыг зохион байгуулах ба эдгээр элсэгчид нь дипломын болон тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн, бүрэн дунд боловсролтой байх бөгөөд байгууллагатай байгуулсан гэрээний дагуу элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсүүлэн сургана.

СЭЗИС-ийн алсны хараа стратегийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох төслийн хүрээнд хамтран ажиллаж буй коллеж болон МСҮТ-ийн хамтарсан хөтөлбөрт хамрагдаж дипломын боловсролтой болон тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн бүрэн дунд боловсролтой төгсөгчийг элсэлтийн ерөнхий шалгалтгүй хамруулна.

Элсэхийг хүсэгчдийн эрэлт болон сургалтын хэлбэрээс хамааран элсэлтийн тоог тогтооно. Хөтөлбөрийн сургалт 3,5-4 жил буюу 14-16 модуль байна. Өдрийн ангидаа хаврын улиралд жилд 1 удаа, оройн ангидаа намрын улиралд жилд 1 удаа элсэлт авч байна. Байгууллага хамт олны хүсэлтийн дагуу мэргэжлийн богино хэмжээний сургалтуудыг зохион байгуулна. Аdmission@ufe.edu.mn хаягаар нэвтрэн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан, бүртгүүлэх боломжтой.

СУРГАЛТЫН ХЭЛБЭРҮҮД
Өдөр, орой, эчнээ, ухаалаг цахим





ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР:
Оюутан солилцоогоор ӨМӨЗО-ны Бугат хотын ажил мэргэжил, Техникийн дээд сургуульд шилжин суралцах боломжтой /1+2+1 Бакалаврын зэрэг/



ХОЛБОО БАРИХ
СЭЗИС-ийн С байрны 1301, 1302, 1308 тоот өрөө
Утас: 70008083

БАГШ АЖИЛЧДЫН МЭДЭЭЛЭЛ

Багш ажилтны нэр Албан тушаал И-мейл
Ж. Өлзийбаяр Хөтөлбөрийн эрхлэгч Ulziibayar.j@ufe.edu.mn
Э. Эрдэнэжаргал Сургалтын менежер Erdenejargal.e@ufe.edu.mn
Б. Балжинням Гадаад, дотоод харилцаа хариуцсан мэргэжилтэн Baljinnyam.b@ufe.edu.mn
Б. Сүрэн Нярав Suren.b@ufe.edu.mn
Ш. Наранцацрал Зохицуулагч Narantsatsral.sh@ufe.edu.mn
Б. Тунгалаг Зохицуулагч Tungalag.b@ufe.edu.mn
Ц. Түмэнжаргал Зохицуулагч Tumenjargal.ts@ufe.edu.mn
Б. Цогтбаяр Аялал жуулчлалын багш Tsogtbayar.b@ufe.du.mn
Б. Ариунганга Зочлохуй үйлчилгээний багш Ariunganga.b@ufe.edu.mn
Б. Шүрээ Нягтлан бодох бүртгэлийн багш Shuree.B@ufe.edu.mn
Б. Ариунзаяа Хүнс судлалын багш Ariunzaya.b@ufe.edu.mn
Т. Дуламханд Англи хэлний багш Dulamkhand.t@ufe.edu.mn
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378