Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнесийн зөвлөгөө, сургалтын төв
· Ажлын байр
 
 

Бизнесийн менежмент


“Бизнесийн менежмент” хөтөлбөр нь нэгдүгээр курсээсээ оффисийн туслах ажилтнаас эхлэн Төслийн менежер болон Хүний нөөцийн менежерийн түвшинд хүртэл тухайн ажлын байран дээр хийж гүйцэтгэх ажил үүрэг, тухайн ажилтанд байх шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхээс гадна харилцаа хандлага, ёс зүй хувьд төлөвшсөн аливаад дүгнэлттэй, ул суурьтай ханддаг, эерэг хандлага, харилцааны соёлтой, мэргэжлийн практикт суурилсан ШАТАЛСАН МЭДЛЭГ, ЧАДАМЖ эзэмших боломжийг оюутанд олгодог.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ



  • Дотоодын шилдэг аж ахуйн нэгж байгууллагатай хамтарсан судалгааны үр дүнд бий болсон сургалтын програмтай тул цаг үетэй зэрэгцсэн мэдлэг чадамжийг олгоно.
  • 1-р курсыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн, “ОФФИС АЖИЛТАН” мэргэжлээр ажиллах “Чадамжийн гэрчилгээ”-тэй төгсөнө.
  • 1-р курсээс эхлэн суралцахын хажуугаар ажиллах (1-р курсээ төгсөөд ОФФИС АЖИЛТАН, 4-р курсээ төгсөөд БИЗНЕСИЙН УДИРДЛАГА) сургалтын нөхцлөөр хангагдана.
  • 3 хүртэлх жилийн ажлын байрны туршлага хуримтлуулах боломжийг олгоно.
  • Дотоодын шилдэг аж ахуй нэгж байгууллага болон ӨМӨЗО-ны Бугат хотын Ажил мэргэжил, Технологийн дээд сургуулийн сургалтын баазыг ашиглан дадлага хийж, мэргэжлийн чадамжийг баталгаажуулна.
  • Хувийн болон багийн ажиллагаанд суурилсан бүтээлч сэтгэлгээг дэмжсэн сургалтын нөхцөлөөр хангагдана.

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД
  • Харилцааны ур чадвар
  • Албан бичиг боловсруулалт
  • Оффисийн процедур
  • Бизнесийн англи хэл
  • Менежментийн үндэс
  • Байгууллагын зан төлөв
  • Хүний нөөцийн менежмент
  • Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент
  • Стратегийн менежмент
  • Бизнесийн харилцаа
  • Олон улсын бизнес
  • Бизнесийн судалгаа ба шинжилгээ
  • Бизнес төлөвлөгөө
  • Төслийн менежмент
  • Байгууллагын хөгжил ба манлайлал
  • Жижиг дунд бизнесийн менежмент
  • Менежментийн орчин үеийн асуудлууд
  • Бүтээмжийн менежмент
  • Компанийн засаглал

ОЛГОХ МЭДЛЭГ
  • Хүмүүнлэг, нийгмийн ухаан, гадаад хэл, математик, компьютерийн суурь мэдлэг
  • Санхүүгийн үндсэн мэдлэг болон нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн онолын суурь мэдлэг
  • Байгууллагын өмнө тулгамдаж буй асуудлыг олж илрүүлэх, түүнийг шинжлэх ухаанчаар задлан шинжлэх, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлж чадахуйц онолын мэдлэг
  • Бизнесийн гадаад болон дотоод орчны судалгаа хийх, үр дүнг тайлагнах замаар удирдлагын шийдвэр гаргахад туслах мэдээлэл болон бизнес төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх онолын мэдлэг

ОЛГОХ ЧАДВАР
  • Бизнесийн орчны судалгаа хийх чадвар
  • Тоон болон чанарын өгөгдлийг боловсруулж, шинжлэн, дүгнэх чадвар
  • Байгууллагын үндсэн үйл ажиллагааны болон хүний нөөцийн удирдлагын хүрээнд удирдлагын шийдвэр гаргалтад зориулсан төлөвлөлт хийх, шийдвэр гаргах, тайлан бэлтгэх чадвар
  • Компьютерийн хэрэглээний болон өгөгдөл боловсруулах програм хангамжуудыг ашиглах чадвар
  • Бизнесийн харилцааны соёлтой, өөртөө итгэлтэй, сонсох, бичих, илтгэх болон манлайлах чадвар

АЖЛЫН БАЙР, АЛБАН ТУШААЛ
  • Хүний нөөцийн менежер, мэргэжилтэн
  • Төслийн менежер, мэргэжилтэн
  • Стратеги төлөвлөлтийн мэргэжилтэн
  • Байгууллагын бүх шатны менежер
  • Бизнесийн судлаач
  • Үндсэн үйл ажиллагааны менежер, мэргэжилтэн
  • Бизнесийн зөвлөх
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378