Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнесийн зөвлөгөө, сургалтын төв
· Ажлын байр
 
 

Маркетингийн менежмент


“Шаталсан борлуулалт, үйлчилгээний ажилтан” хөтөлбөр нь дотоодын хууль дүрэм журамд нийцүүлэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ судлах, ойлгох, өрсөлдөгчийн бүтээгдэхүүүн үйлчилгээг судлах, бүтээгдэхүүний тайлбар танилцуулга хийх, бүтээгдэхүүнийг сурталчлах, холбоотой зөвлөгөө өгөх арга, аргачлалуудыг сургалтын лаборатори болон бодит ажлын байрны орчинд суралцаж, практикт суурилсан ШАТАЛСАН МЭДЛЭГ, ЧАДАМЖ эзэмших боломжийг оюутанд олгоно.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ



  • Дотоодын шилдэг аж ахуйн нэгж байгууллагатай хамтарсан судалгааны үр дүнд бий болсон сургалтын програмтай тул цаг үетэй зэрэгцсэн мэдлэг чадамжийг олгоно.
  • 1-р курсыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн, БОРЛУУЛАЛТЫН АЖИЛТАН мэргэжлээр ажиллах “Чадамжийн гэрчилгээ”-тэй төгсөнө.
  • 1-р курсээс эхлэн суралцахын хажуугаар ажиллах (1-р курсээ төгсөөд БОРЛУУЛАЛТЫН АЖИЛТАН, 3-р курсээ төгсөөд АХЛАХ БОРЛУУЛАЛТЫН АЖИЛТАН, 4-р курсээ төгсөөд БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР) сургалтын нөхцөлөөр хангагдана.
  • 3 хүртэлх жилийн ажлын байрны туршлага хуримтлуулах боломжийг олгоно.
  • Дотоодын шилдэг аж ахуй нэгж байгууллага болон ӨМӨЗО-ны Бугат хотын Ажил мэргэжил, Технологийн дээд сургуулийн сургалтын баазыг ашиглан дадлага хийж, мэргэжлийн чадамжийг баталгаажуулна.
  • Хувийн болон багийн ажиллагаанд суурилсан бүтээлч сэтгэлгээг дэмжсэн сургалтын нөхцөлөөр хангагдана.

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД
  • Маркетингийн үндэс
  • Маркетингийн менежмент
  • Маркетингийн судалгаа
  • Маркетингийн харилцаа
  • Борлуулалтын менежмент
  • Хэрэглэгчийн зан төлөв
  • Үйлчилгээний маркетинг
  • Олон улсын маркетинг

ОЛГОХ МЭДЛЭГ
  • Дээд боловсролтой хүний эзэмшвэл зохих суурь мэдлэг
  • Бизнесийн хүрээний ерөнхий мэдлэг
  • Хувь хүний зан төлөв, ёс суртахуун, ёс зүй, гоо зүй болон байгууллагын соёлын талаарх ерөнхий мэдлэг
  • Бараа материал судлалын мэдлэг

ОЛГОХ ЧАДВАР
  • Бүтээгдэхүүний гол үзүүлэлт, шинж чанарыг тодорхойлох тайлбарлах чадвар
  • Уялдаатай бүтээгдэхүүний судалгаа хийх чадвар
  • Харилцааны өндөр соёлтой, өөртөө итгэлтэй байх, илтгэх болон манлайлах чадвар
  • Шинэ мэдлэг, мэдээлэл олж авах, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх бүтээлч чадвар
  • Багаар ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, үүрэг хариуцлага хүлээх чадвар
  • Мэргэжлийн програм хангамжийг ашиглах ахисан түвшингийн чадвар /SPSS 20.0, SPSS Amos 21.0, Photoshop, Corel, InDesign, Movie Maker, Flash Adobe, MS-Access/

АЖЛЫН БАЙР, АЛБАН ТУШААЛ
  • Маркетингийн менежер, мэргэжилтэн
  • Брэнд менежер
  • Борлуулалтын ажилтан
  • Борлуулалтын менежер
  • Мерчиндайзер
  • Худалдааны төлөөлөгч
  • Харилцагчийн үйлчилгээний ажилтан
  • Борлуулалтын менежер, мэргэжилтэн
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378