Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнесийн зөвлөгөө, сургалтын төв
· Ажлын байр
 
 

Мэдээллийн системийн менежмент


“Шаталсан мэдээллийн системийн менежмент” хөтөлбөр нь байгууллагын орчинд бизнесийн асуудлуудыг шинжилж, технологийн шийдлээ бүтээлчээр хэрэгжүүлэх, техник хангамж, програм хангамж болон сүлжээний зохион байгуулалтыг хийх, системийн шинжилгээ, зохиомжийг боловсруулах арга аргачлалуудыг суралцаж, практикт суурилсан ШАТАЛСАН МЭДЛЭГ, ЧАДАМЖ эзэмших боломжийг оюутанд олгоно.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ



  • Дотоодын шилдэг аж ахуйн нэгж байгууллагатай хамтарсан судалгааны үр дүнд бий болсон сургалтын програмтай тул цаг үетэй зэрэгцсэн мэдлэг чадамжийг олгоно.
  • 1-р курсыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн, КОМПЬЮТЕРЫН ТЕХНИКЧ мэргэжлээр ажиллах “Чадамжийн гэрчилгээ”-тэй төгсөнө.
  • 1-р курсээс эхлэн суралцахын хажуугаар ажиллах (1-р курсээ төгсөөд КОМПЬЮТЕРЫН ТЕХНИКЧ, 3-р курсээ төгсөөд ПРОГРАМИСТ, 4-р курсээ төгсөөд СИСТЕМИЙН ШИНЖЭЭЧ) сургалтын нөхцлөөр хангагдана.
  • 3 хүртэлх жилийн ажлын байрны туршлага хуримтлуулах боломжийг олгоно.
  • Дотоодын шилдэг аж ахуй нэгж байгууллага болон ӨМӨЗО-ны Бугат хотын Ажил мэргэжил, Технологийн дээд сургуулийн
  • Хувийн болон багийн ажиллагаанд суурилсан бүтээлч сэтгэлгээг дэмжсэн сургалтын нөхцөлөөр хангагдана.

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД
  • Алгоритмын үндэс
  • Програмчлалын үндэс
  • Объект хандалтат програмчлал
  • Визуаль програмчлал
  • Интернет програмчлал
  • Өгөгдлийн сангийн үндэс
  • Өгөгдлийн сангийн удирдлага
  • Өгөгдлийн агуулах ба өгөгдөл олборлолт
  • Өгөгдөл дамжуулалт ба сүлжээ
  • И-бизнес, и-худалдаа
  • Системийн шинжилгээ ба зохиомж
  • Объект хандалтат шинжилгээ ба зохиомж
  • Мэдээллийн системийн төслийн менежмент
  • Мэдээллийн системийн стратеги
  • Хүн ба компьютер

ОЛГОХ МЭДЛЭГ
  • Бизнесийн удирдлагын болон мэдээллийн технологи, мэдээллийн системийн суурь мэдлэг
  • Техник хангамж, програм хангамж болон сүлжээний суурь мэдлэг
  • Бизнес процесс, түүний үнэлгээ, удирдлагын үйл ажиллагаан дахь мэдээллийн технологийн хэрэглээ, үүрэг, үр өгөөжийн талаарх ойлголт, мэдлэг
  • Мэдээллийн удирдлага, урсгалын зохион байгуулалтын талаарх мэдлэг
  • Мэдээллийн системийг хөгжүүлэх, удирдах болон ашиглахад тулгардаг асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын тухай мэдлэг
  • Электрон болон интернет бизнесийн талаарх мэдлэг

ОЛГОХ ЧАДВАР
  • Техник хангамж болон програм хангамжийн удирдах
  • Сүлжээ ба түүний зохион байгуулалтыг хийх
  • Бизнесийн асуудлыг шинжилж, мэдээллийн ба мэдээллийн системийн хэрэгцээ шаардлагуудыг тодорхойлох, шийдэл боловсруулах, хэрэгжүүлэх
  • Мэдээллийн системийн техникийн даалгаврын баримт бичгийг олон улсын стандартын дагуу бүрдүүлж, боловсруулах;
  • Мэдээллийн системийн шинжилгээ, зохиомжийг боловсруулах
  • Төслийн удирдлагын ерөнхий онолын мэдлэгийг мэдээллийн системийн төсөлд ашиглах

АЖЛЫН БАЙР, АЛБАН ТУШААЛ
  • Техник хангамжийн инженер
  • Сүлжээний админ
  • Системийн админ
  • Мэдээллийн системийн менежер
  • Мэдээллийн системийн төслийн менежер
  • Системийн шинжээч
  • Өгөгдлийн сангийн администратор
  • Програм зохиогч
  • Мэдээллийн системийн багш, сургагч
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378