Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнесийн зөвлөгөө, сургалтын төв
· Ажлын байр
 
 

Нягтлан бодох бүртгэл


“Шаталсан нягтлан бодох бүртгэл” хөтөлбөр нь холбогдох олон улсын стандарт, дотоодын хууль дүрэм журамд нийцүүлэн, нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүү, татвар, удирдлагын тайлантай холбоотой мэдээллийг боловсруулах, толилуулах арга, аргачлалуудыг сургалтын лаборатори болон бодит ажлын байрны орчинд суралцаж, практикт суурилсан ШАТАЛСАН МЭДЛЭГ, ЧАДАМЖ эзэмших боломжийг оюутанд олгоно.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ



  • Дотоодын шилдэг аж ахуйн нэгж байгууллагатай хамтарсан судалгааны үр дүнд бий болсон сургалтын програмтай тул цаг үетэй зэрэгцсэн мэдлэг чадамжийг олгоно.
  • 1-р курсыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн, НЯРАВ мэргэжлээр ажиллах “Чадамжийн гэрчилгээ”-тэй төгсөнө.
  • 1-р курсээс эхлэн суралцахын хажуугаар ажиллах (1-р курсээ төгсөөд НЯРАВ, 3-р курсээ төгсөөд ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ, 4-р курсээ төгсөөд АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ) сургалтын нөхцлөөр хангагдана.
  • 3 хүртэлх жилийн ажлын байрны туршлага хуримтлуулах боломжийг олгоно.
  • Дотоодын шилдэг аж ахуй нэгж байгууллага болон ӨМӨЗО-ны Бугат хотын Ажил мэргэжил, Технологийн дээд сургуулийн сургалтын баазыг ашиглан дадлага хийж, мэргэжлийн чадамжийг баталгаажуулна.
  • Хувийн болон багийн ажиллагаанд суурилсан бүтээлч сэтгэлгээг дэмжсэн сургалтын нөхцөлөөр хангагдана.

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД
  • НББ-ийн олон улсын стандарт
  • Санхүүгийн ахисан шатны нягтлан бодох бүртгэл
  • Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл
  • Татварын хяналт шалгалт
  • Нийгмийн даатгал
  • Дотоод аудит
  • Гүйцэтгэлийн аудит
  • Бизнесийн стратеги
  • Санхүүгийн стратеги

ОЛГОХ МЭДЛЭГ
  • Дээд боловсролтой хүний эзэмшвэл зохих суурь мэдлэг
  • Бизнесийн хүрээний ерөнхий мэдлэг
  • Хувь хүний зан төлөв, ёс суртахуун, ёс зүй, гоо зүй болон байгууллагын соёлын талаарх ерөнхий мэдлэг
  • НББОУС, СТОУС-ийн онол, арга зүйн талаарх практик мэдлэг
  • Татвар, Нийгмийн даатгал болон бусад багц хуулиудын талаарх хэрэглээний практик мэдлэг
  • Удирдлагын мэдээ тайлан боловсруулах тайлагнах арга, аргачлалын талаарх практик мэдлэг
  • Аудит ба баталгаажуулах үйлчилгээний онол, арга зүйн талаарх практик мэдлэг

ОЛГОХ ЧАДВАР
  • Хувь хүний төлөвшилд хамаарах чадвар
  • Албан харилцааны асуудлыг амаар болон бичгээр илэрхийлэх чадвар
  • Баримт бичиг боловсруулж, хөтлөх, хадгалах, архивлах чадвар
  • СТОУС болон дотоодын хууль дүрэм журмын дагуу нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв хөтлөх, тайлагнах чадвар
  • Нягтлан бодох бүртгэлийн систем хяналтыг хэрэгжүүлэх, зохион байгуулах
  • Татвар, нийгмийн даатгалын хууль, дүрэм, журамд нийцүүлэн тайлан мэдээ бэлтгэх, тайлагнах чадвар
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг тооцох чадвар
  • MS хэрэглээний болон санхүүгийн програм ашиглах чадвар
  • Ажлын байрны техник хэрэгсэлийг ажиллуулах чадвар
  • Англи хэлээр санхүүгийн тайлан мэдээг бэлтгэх, толилуулах чадвар

АЖЛЫН БАЙР, АЛБАН ТУШААЛ
  • Эд хөрөнгийн нярав, Тооцооны нягтлан бодогч, Ахлах нягтлан бодогч
  • Банк, банк бус, аж ахуйн нэгж байгууллагад дотоод аудитор
  • Өртгийн удирдлага, төлөвлөлт, төсөвлөлтийн болон татварын нягтлан бодогч
  • Татварын албанд татвар хураалт, нэг цэг, ХХОАТ, хяналт шалгалтын байцаагч
  • Мэргэжлийн хяналтын байгууллагад санхүүгийн байцаагч
  • Гаалийн байгууллагад байцаагч, хяналт шалгалтын байцаагч
  • Татварын зөвлөх компаниудад татварын зөвлөх
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378