Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнесийн зөвлөгөө, сургалтын төв
· Ажлын байр
 
 


Блокчейн технологид суурилсан
Диплом/Гэрчилгээ баталгаажуулалт


Санхүү, эдийн засгийн их сургууль нь 1924 онд байгуулагдсан үндэсний ууган их сургуулиудын нэг бөгөөд эдийн засаг, бизнес, банк, санхүүгийн салбарын үе үеийн шилдэг сэхээтнүүдийг бэлтгэн гаргасан бөгөөд сургалт, судалгаанд энтрепренер сэтгэлгээ, дэлхийн шилдэг инновацийг хэрэгжүүлэхийг зорьж буй Монгол улсын тэргүүлэх их сургууль юм. Тус сургууль дэлхийн 10 орчим орны 30 гаруй их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан болон солилцооны хөтөлбөр, судалгааны үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.


Никосиагийн их сургууль нь 1980 онд үүсгэн байгуулагдсан Кипр улсын хамгийн том их сургууль бөгөөд 70 гаруй орны оюутнууд суралцаж байна. Тус их сургууль дэлхийд анх удаа блокчейн технологийг дээд боловсролын салбарт нэвтрүүлсэн Европын бүс нутгийн тэргүүлэгч сургууль юм. Никосиагийн их сургуулийн сүүлийн жилүүдэд цахим мөнгө, блокчейн технологийн чиглэлээр хэрэгжүүлж буй сургалт, судалгааны үйл ажиллагаа нь дэлхий нийтэд жишиг, сайн туршлага болон үнэлэгдэж байна.


Санхүү, эдийн засгийн их сургууль нь бүс нутгийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль болон өргөжих стратеги зорилтын хүрээнд Никосиагийн их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын дээд боловсролын салбарт блокчейн технологид суурилсан диплом, гэрчилгээний баталгаажуулалт, хамтарсан сургалтын хөтөлбөр, судалгаа, төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.



ГЭРЧИЛГЭЭ/ДИПЛОМ БАТАЛГААЖУУЛАХ
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378