Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнесийн зөвлөгөө, сургалтын төв
· Ажлын байр
 
 

Зарлал | Бусад...

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн "Найргийн гэгээ 2018" наадам амжилттай болж өндөрлөлөө

Огноо: 2018/03/12


Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны тэнхим, “Тэнгэр” клубын зохион байгуулдаг яруу найраг, уран уншлага, урлаг соёлын "Найргийн гэгээ 2018" наадам амжилттай болж өндөрлөлөө. Жил бүр оролцож буй оюутан залуусын авьяас улам нэмэгдэж, билиг оюунаа хөглөсөн, утгын эгшиглэнд урмын сайхан бүтээлүүдээр бид бүгдийн сонорыг мялаасан маш үр дүнтэй наадам болдог билээ.

8 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг наадамд Монгол үндэсний бичиг соёлын хэлбэрүүд, хувцас хэрэглэлийн загварын үзүүлбэр, монгол ахуйг бүрдүүлсэн гэрэл зургийн уралдаан, үзэгчдийн дунд хөгжөөнтэй сонирхолтой тэмцээн, манай сургуулиас төрөн гарсан зохиолчдын бүтээлийн үзэсгэлэн, уран зургийн хичээлийг судалсан оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн зэрэг олон сайхан бүтээлийг нэг дор цогцлоосон, оюутнуудын урлаг соёлын бэсрэг наадамтай үр өгөөжтэй наадам боллоо.













     
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378